Monthly Archives: April 2020

April, 2020

  • 8 April

    Ерөнхий сайд сургууль, цэцэрлэгийг 2020.09.01 хүртэл хичээллүүлэхгүй байх чиглэл өгчээ

    Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж байна. Ерөнхий сайд сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийг есдүгээр сарын 1-н хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлах чиглэл өгсөн байна. Мөн иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг анхааруулжээ. Мөн гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6,600 гаруй иргэний асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж …

  • 8 April

    Хорт хавдар эрт илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийж байна

    Монгол Улсын иргэд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн долоон төрлийн хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлснээр иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөх, уушги, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болсон юм. Тус хуулиар хүн хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан …

  • 8 April

    БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр 264 хүн эх орондоо ирнэ

    БНСУ-аас Монгол Улсын иргэдээ татан авахаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 дугаартай тусгай нислэг Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө 09:31 цагт хөөрсөн. Тусгай нислэгийг Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ даргатай нисэх багийнхан үйлдэж байгаа юм. БНСУ-аас тус онгоцоор 264 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 44 нь өндөр настан болон асран хамгаалагчтай, 43 эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай, 5 жирэмсэн, асран хамгаалагчтай, 18 нь оюутан, …

  • 8 April

    Унгар улсын сургуулиуд онлайн хэлбэрээр хичээлээ зааж байна

    Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтыг сааруулах зорилгоор Унгар Улсын Засгийн газар 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр онц байдал зарласан. Үүнтэй холбогдуулан аливаа байгууламжийн дотор 100-аас дээш, гудамжинд 500-гаас дээш хүн цуглахыг хориглосон бөгөөд бүх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож, боломжтой газруудад сургалтыг онлайн хэлбэрт шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Өнөөдрийн байдлаар Унгар Улсын бүх их, дээд сургуулиуд онлайн хэлбэрээр хичээлээ …

  • 8 April

    Д.Рэнцэнбямба: Урт цагааныг түрээслэгч нар иргэд, ААН-ийн аюулгүй байдал, амь насаар дэнчин тавьж бизнес хийхээ зогсоох хэрэгтэй

    “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох талаар Нийслэлийн Засаг даргын А/216 дугаар захирамж гарсан. Харин түрээслэгчдийн зүгээс үйл ажиллагааг зогсоохгүй гэсэн байр сууринаас хандаж эсэргүүцэж маргаан үүсгээд байгаа билээ. Үүнтэй холбоотой цаг үеийн асуудлаар Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын Орлогч дарга Д.Рэнцэнбямбаас зарим зүйлийг тодруулж, ярилцлаа.  1958 онд ашиглалтад орсноосоо хойш нэг ч удаа их засвар хийгдээгүй, насжилт өндөртэй …

  • 8 April

    Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний инновацийн шагнал олгоно

    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацийн шагнал” олгоно. Үндэсний инновацийн шагнал нь “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” гэсэн төрөлтэй байна. Шилдэг инновацийн бүтээгдэхүүний шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан бүтээгдэхүүнээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, орчин үеийн технологи, мэдлэгт түшиглэсэн, импортыг орлох, экспортод чиглэсэн техник, технологи, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг …

  • 8 April

    “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ын хэрэгжилттэй танилцана уу

    Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийн хэрэгжилтийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дараагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах шаардлага бий болсон. Дараагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “Үнэлгээ дүгнэлт, …

  • 8 April

    Он гарсаар 19 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ

    Он гарсаар 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий зэрэг 6 аймгийн 17 суманд нийт 19 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймрийн улмаас  51.018 га талбай, 3 айлын өвөлжөө шатжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ой, хээрийн гал түймрийн дуудлага 26.4 хувиар, хохирлын хэмжээ 40.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.   Иймд, …

  • 8 April

    НОБГ: Гал унтраах тусгай зориулалтын автомашины чанга яригчаар зөвлөмж хүргэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ

    Коронавируст /KOBИД-19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Онцгой байдлын газраас Гал түймэр унтраах, аврах ангийн гал унтраах тусгай зориулалтын автомашины чанга яригчаар хоёр цагийн турш зөвлөмж хүргэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ. Нийт Гал түймэр унтраах, аврах 16 ангийн 20 автомашин хотын томоохон гудамж талбайн 20 чиглэлд 45 албан хаагч иргэдэд чанга яригчаар зөвлөмж хүргэж, халдваргүйжүүлэлтийг хийлээ  гэж нийслэлийн Онцгой байдлын …

  • 8 April

    Г.Сайханбаяр: Зэвсэгт хүчинд барилга-инженер, кибер аюулгүй байдлыг хангах шаардлага, нөхцөл бүрдсэн

    Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяртай ярилцлаа. – Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон үндэслэл, хэрэгцээ, шаардлагын талаар Та мэдээлэл өгнө үү? Зэвсэгт хүчний тухай хуулиар Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг гэсэн хоёр …

  • 8 April

    Нэг хүн л хорио цээрийн дэглэм зөрчихөд үүнээс улбаалан тэрбум тэрбумаар хэмжигдэх зардал гарах уршигтай

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.08) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 29 минутад эхэлж, “Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Сангийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын …

  • 8 April

    “Эсмия” эмийг худалдаанаас татан авлаа

    Бүгд Найрамдах Унгар Улсын Гедеон Рихтер НХН болон Европын эмийн агентлагийн судалгаагаар“Эсмия” /улипристал ацетат/ 5мг шахмал эмийг хэрэглэсэн өвчтөнүүдийн элгэнд гэмтэц үүсгэх магадлал тогтоогдсон тул судалгааны эцсийн дүн гарах хүртэл тус эмийг хэрэглэхгүй байх зөвлөмжийг Европын эмийн агентлагаас 2020.03.13-ны өдөр гаргасан. Үүний дагуу Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас “Эсмия” эмийг дотоодын зах зээлээс буцаан татан авалт хийгээд байгаа …

  • 8 April

    Нийслэлийн халамж асрамжийн төвүүдэд дөрөв дэх удаагийн ариутгал хийгдлээ

    Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний төв, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв, халамж асрамжийн төвүүдэд амьдарч байгаа хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, бэлэн байдлыг хангах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дөрвөн удаагийн ариутгал халдваргүйтгэлийн ажлыг нийт 30 объектын 70.800 м2 талбайд хийгдлээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Хүүхдийн халамж асрамжийн 17 байгууллагын 28 төвд 864 хүүхэд  амьдарч байна. Халамж асрамжийн …

  • 8 April

    Нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэд НӨАТ-ын урамшууллын сугалаанд оролцох боломжтой боллоо

    Нийтийн тээврийн U-Money картаар зорчигчдод НӨАТ-ын сугалааны дугаар олгох талаар “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, “Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Б.Батзул нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хийлээ.  Нийтийн тээврийн зорчилтыг нэгтгэсэн е-баримтын сугалааны дугаар бүхий баримт хэрэглэгчдийн бүртгэлтэй хаягт автоматаар бүртгэгддэг болжээ. Ингэснээр нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэд НӨАТ-ын урамшууллын сугалаанд …

  • 8 April

    Монгол Улсад коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдлээ

    ЭМЯ-наас шинэ төрлийн коронавирусийн талаар ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү”Дөрөвдүгээр сарын 7-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван хүнээс коронавирус илрээгүй. Мөн  ХӨСҮТ-д байгаа 14 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Харин хойд хилээр гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Уг иргэнийг шууд ганцааранг нь тусгаарласан байсан. …