Monthly Archives: April 2020

April, 2020

  • 20 April

    Д.Нямхүү: 33 дахь тохиолдол бүртгэгдлээ

    Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 19-нд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсээс нэг хүн эдгэрч, дараагийн тусгаарлалтад шилжлээ. Өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Хоёр лабораторид 76 хүний шинжилгээ хийгдсэн. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 55 хүнд давтан шинжилгээ …

  • 20 April

    “Аррle” хямд “IPHONE” худалдаанд гаргана

    Сүүлийн хэдэн жилийн турш дөрвөн оронтой тоогоор хэмжигдэх үнэ бүхий ухаалаг утас худалдаанд гаргасан “Apple” компани хэрэглэгчдийнхээ хүрээг нэмэгдүүлэх үүднээс хямд үнэтэй “iPhone” гар утсыг худалдаанд гаргахаар болжээ. “2016 онд олон нийтэд танилцуулж байсан “iPhone SE” гар утасныхаа шинэ хувилбарыг худалдаанд гаргана” гэж “Apple”  компани өнгөрсөн  лхагва гарагт зохион байгуулсан цахим хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Шинэ “iPhone SE”-гийн үнэ …

  • 20 April

    ОХУ-ын ерөнхийлөгч В. Путин ялалтын баярын жагсаалыг хойшлууллаа

     Коронавирусын цар тахлын улмаас ОХУ ялалтын баярыг хойшлуулахаар боллоо. Ялалтын баярын жагсаалыг хойшлуулж буйг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Аюулгүйн байдлын зөвлөлийн хурлын үеэр мэдэгдлээ. “Ялалтын баяр, Ялалтын өдөр болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Одоо бид амаргүй сонголттой, шуудхан хэлэхэд маш хэцүү сонголттой тулгараад байна. Тавдугаар сарын 9-ний өдөр бол бидний хувьд ариун өдөр, харин хүний амь юунаас ч …

  • 20 April

    Хууль бусаар ажиллаж байсан газруудад хариуцлага тооцлоо

    Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын алба хаагч нар Улсын Онцгой комиссын шийдвэр, Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор хяналт шалгалтыг шөнийн цагаар зохион байгуулсаар байна.  Дийлэнх аж ахуйн нэгж төрөөс гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа боловч цөөн тооны ресторан, баар, караоке, дэлгүүр хорио цээрийн дэглэмийг үл хэрэгсэж тусгай зөвшөөрөлгүй, тогтоосон цагийн хуваарийг хэтрүүлэн ажиллаж байгааг материалжуулж эрх бүхий байгууллагаар хариуцлага тооцуулахаар …

  • 20 April

    УИХ дахь намын бүлэг, зөвлөл өнөөдөр хуралдана

    УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн хуралдаан өнөөдөр болно. МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэх юм. Мягмар, лхагва гаригт байнгын хороодын хуралдаантай. Мягмар гаригийн 09:00 цагаас Хууль зүйн байнгын хороо, 11:00 цагаас Төсвийн байнгын хороо, 14:00 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын …

  • 20 April

    Налайх дүүрэгт эрчим хүчний хураагуурын дэд станц байгуулахаар санамж бичиг байгууллаа

    Налайх дүүрэгт эрчим хүчний хураагуурын дэд цахилгаан станцыг хэрэгжүүлэх чиглэлээр санамж бичиг байгуулах арга хэмжээ энэ сарын 17-ны өдөр ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Тус арга хэмжээнд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, КЭЙ ЖИ АЙ ЭН” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Содбаяр нар оролцлоо. Энэхүү төслийн зорилго нь аж үйлдвэрийн парк болон хэрэглэгчдийн эрчим хүчний доголдлыг үгүй болгохын тулд …

  • 20 April

    Дархан-Уул аймгийн хэмжээнд тусгаарлан ажиглах байранд 110 иргэн байна

       Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан “Ажлын хэсэг” Дархан-Уул аймагт ажиллаж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа.   Аймгийн хэмжээнд тусгаарлан ажиглах байранд 110 иргэн байна. Түүнчлэн ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зургаан үе шаттайгаар зохион байгуулж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулсан гэдгийг энэ үеэр онцолсон юм.  Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Монгол …

  • 20 April

    Ард Аюушийн өргөн чөлөөний замын гол хэсгийг иж бүрэн тохижуулж байна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019 онд Ард Аюушийн өргөн чөлөө буюу Саппорогийн уулзвараас хойш Өргөө кинотеатрын уулзвар хүртэлх зам дагуу 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьсан. Энэ онд 1.6 км урт уг замын голын булеварын ногоон байгууламж дагуу иргэдэд зориулсан явган хүний зам, сандал, хогийн сав, троссон хашлага бүхий иж бүрэн тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Нийт 5925м.кв …

  • 20 April

    Зуслангийн замын ачааллыг бууруулах 6.6 км авто зам есдүгээр сард ашиглалтад орно

    Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. Олон жил яригдсан Дэд төвүүдийн “үлгэр” үнэн бодитоор амьдралд хэрэгжиж эхэлсний тод жишээ нь Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт юм. Нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн 1 дүгээр үе шатанд …

  • 20 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын 20. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын дунд шарагчин Туулай сарын Билгийн тооллын 28. Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй харагчин могой өдөр. Барилдлага: РашаанШүтэн барилдлага: Төрөн түгэхүйСуудал:  Шороо Өдрийн наран 5 цаг 53 минутад мандан, 19 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ …

  • 20 April

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас орж, хүчтэй салхи салхилж, шороон болон цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, …

  • 19 April

    Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж өглөө

    УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар өнөөдөр Баянгол дүүргийн 6, 7, 21 дүгээр хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг гардуулав. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 400 орчим сая төгрөгөөр Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн автомат …

  • 19 April

    Х.Цолмонбаяр: Нүүрсний хэрэглээг жилд 15 мянган тонноор бууруулж, 10000 өрхийн зуух, 10 гаруй аж ахуйн нэгжийн уурын зуухыг халах боломжтой

    Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт …

  • 19 April

    Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч байна

    Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж байна. Хуулийн төсөлд өгөх саналаа 329169, 327145 утсаар, ssenkhjargal@gmail.com, bayalagt@gmail.com цахим хаягаар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.  Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс http://credit-n.ru/kreditnye-karty-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/platiza-mgnovenniy-zaim-online.html

  • 19 April

    ОХУ-аас ирсэн иргэний давтан шинжилгээнд Covid19-ийн халдвар илэрсэн байна

    Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.04.19/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаар мэдээллийг өглөө.  Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт ХӨСҮТ-ийн хоёр лабораториор 104 хүний шинжилгээ хийж хяналаа. Замын-Үүдэд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдол, түүнтэй хамт боомтоор орж ирсэн 58 хүний шинжилгээнд вирус илрээгүй. Үүргийн онгоцоор сүүлд дөрөвдүгээр сарын 8-нд ирсэн олон өвчтэй хүн ирсэн. Тэдэнд давтан шинжилгээ хийж …