Monthly Archives: April 2020

April, 2020

  • 19 April

    Өнөөдрийн байдлаар дэлхийд 2.330.967 хүн халдвар аваад байна

    Эрүүл эндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө. Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ОХУ-д өчигдрийн байдлаар коронавирусийн 2,649 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүний 50 гаруй хувь нь 49 хүртэл насны хүмүүс байна. Өвчлөл ихсэж байгаа учраас Москва хотод хөл хориог чангатгаж дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн зөвшөөрөлгүй бол метронд суухгүй байх журам хэрэгжиж эхлэх гэж байна.  Манай хөрш Эрхүү мужид 57 …

  • 18 April

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрт ажиллав

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ-уудын 49 хувийг төрийн мөнгөөр хувьчилж авах гэж байснаас үүдэлтэйгээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газраас онцгой дэглэм тогтоосон. Үүнийг сунгах эсэх асуудлыг өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд 127-р тогтоолоор дээрх газруудын онцгой дэглэмийг дахин 6 сараар сунгахаар болсон. Уг тогтоолыг танилцуулах, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэн ажлуудтай газар дээр нь танилцах …

  • 18 April

    Ч.Хүрэлбаатар: Аж ахуйн нэгжүүдийн 99.99 хувь нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй

    Нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхтэй холбоотой журмыг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас авсан тодруулгыг хүргэж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөрүүтэй мэдээлэл гарч, хүмүүс, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд буруу зөрүү ойлголт төрөх магадлал үүсээд байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг дөрвөн бүлэг хүн төлөхгүй. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагаТөрийн бус байгууллагаТөр, хувийн хэвшлийн бүх …

  • 18 April

    Бээжин хотын сургуулиудын танхимын сургалтыг эхлүүлэх тов тодорлоо

    Бээжин хотын Онцгой байдлын комисс 4 дүгээр сарын 12-ны өдөр ээлжит хэвлэл мэдээллийн хурал хийж, Бээжин хотын сургуулиудын танхимын сургалт эхлэх тодорхой хугацаа болон элсэлтийн ерөнхий шалгалтын товыг зарласан байна. Хятадын Коммунист намын Төв хорооноос дэвшүүлсэн “Ковид-19” халдварын тархалттай тэмцэх, хумих, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тууштай үргэлжлүүлэхийн хамтаар улс орны эдийн засгийг сэргээж, үйлдвэрлэлт, ажил эрхлэлтийг эхлүүлэх үндсэн зорилтын дагуу, …

  • 18 April

    Д.Нарангэрэл: 17 улсаас 96 монгол хүн холбогдож зөвлөгөө авлаа

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дэлхийн улс орнуудад амьдарч буй монгол иргэддээ ямар зөвлөгөө, мэдээлэл өгч харилцан ажиллаж байгаа талаараа танилцууллаа. Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Нэгдүгээр сарын 30-наас хойш Эрүүл мэндийн яамнаас 323002 утсыг 24 цагаар ажиллуулж, мэргэжлийн эмч нар зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Энэ хугацаанд дэлхийн 17 …

  • 18 April

    Д.Нямхүү: Өчигдөр 82 хүнд шинжилгээ хийсэнээс коронавирус илрээгүй

    Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү ойрын хугацаанд хийсэн шинэ коронавирусийн шинжилгээний хариуг өнөөдөр танилцууллаа. Тэрбээр “ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр 82 хүнд шинжилгээ хийсэн. Ингэхэд коронавирус илрээгүй.  Үүнд ХӨСҮТ-д дөрөвдүгээр сарын 17-нд тусгаарлагдсан хоёр хүн, Сэлэнгэд тусгаарлагдсан нэг хүн, ажиглах байранд байгаа 62 хүний давтан шинжилгээ хийсэн. Мөн тандалтын зорилгоор бусад эмнэлгээс авсан сорьцод шинжилгээ хийсэн …

  • 18 April

    Тариалангийн бүсийн ногоочдыг хүнсний ногооны үрээр хангана

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Ч. Улаан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нар НҮБ-аас Хүнсний болон хоол тэжээлийн аюулгүй байдалд COVID-19-ийн нөлөөллийг бууруулах арга хэмжээний хүрээнд хэрэгжих 62,000 ам.долларын техник туслалцааны төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд 4000 кг хүнсний ногооны үрээр төвийн тариалангийн бүсийн 1430 тариаланчдыг хангахын зэрэгцээ тариаланчдын …

  • 18 April

    Стандартын шаардлагад нийцээгүй гар халдваргүйжүүлэх гелийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 1-17 тоотод байрладаг “Скала” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус компани нь ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй бөгөөд спирт денатурат 1.4 тн-ийг үйлдвэрлэн, худалдан борлуулсан нь Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7-д заасныг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу шийтгэл оногдууллаа. Скала ХХК …

  • 18 April

    Монголын шилдэг шатарчид хандивын онлайн тоглолт зохион байгуулна

    Дэлхий дахинд тархсан COVID-19 цар тахлын энэ хүнд цаг үед эх орон, ард иргэдээ аюулт тахлаас хамгаалан тэмцэж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилчиддаа сэтгэлийн дэм, урам хайрлах сайн үйлсэд Их мастерууд нэгдэж “Хандивын онлайн зэрэг тоглолт” зохион байгуулах гэж байна. Монголын шилдэг шатарчдын хандивын онлайн тоглолтод энхийн цагт эх орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд дуурсгаж, ялалт байгуулж явсан баатрууд болох дараах …

  • 18 April

    Амны хаалт зүүгээгүй иргэдийг нийтийн тээврээр зорчуулахгүй гэв

    Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу амны хаалтаа зүүж хэвшүүлэх тал дээр  нийтийн тээврийн автобусанд шугамын шалгалт тогтмол хийж, зөрчлийг арилгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд өчигдөр Нийслэлийн засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан албаныхан автобусны цэвэрлэгээ, ариутгал болон зорчигчид масктай үйлчлүүлж байгаа эсэхэд явцын шалгалт хийлээ. Энэ үеэр эрсдэлтэй цаг үед амны хаалт зүүгээгүй иргэдийг нийтийн тээврээр зорчуулахгүй, амны хаалтаа …

  • 17 April

    Гэмт хэргийн гаралт нийслэлийн хэмжээнд 20.2 хувиар буурчээ

    Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал цахимаар зохион байгуулагдлаа. Өнгөрөгч 2019 онд тус зөвлөлөөс 31 заалт, 6 бүлэг бүхий төлөвлөгөөний дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх зүйн орчныг нь сайжруулах, сургалт, судалгаа зохион байгуулах, техник технологийн шинэчлэл хийж тоног төхөөрөмжөөр хангах, соён гэгээрүүлэх зэрэг ажлуудын хүрээнд нэлээдгүй зүйлийг хийж хэрэгжүүлжээ. Үүний дүнд, гэмт хэргийн гаралт …

  • 17 April

    Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.17) Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар өргөн барилаа. Манай улсад аливаа халдварт өвчний тархалттай үед төрөөс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм, гадаад улс орнуудаас ирэх зорчигч, хил нэвтрэх, дамжин өнгөрөх …

  • 17 April

    УОК-т Чех улсын иргэн Павел Хамжл 300 000 төгрөг хандивлав

      Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.    Тухайлбал, өнөөдөр Монгол улсад ажиллаж, амьдардаг Чех улсын иргэн Павел Хамжл 300 000 төгрөгийг Улсын онцгой комисст гардуулан өглөө.  Тэрээр монголын нийт ард түмэнд талархал илэрхийлж, эрүүл энхийг хүсэн ерөөлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html http://credit-n.ru/trips.html

  • 17 April

    НДШ-ээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэхэд дагаж мөрдөх журмыг батлав

    Монгол Улсын Засгийн газраас Дэлхий дахинаа тархаад буй Ковид-19 цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон даяар  2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа билээ.  Ингэснээр аж ахуй нэгжүүд, тэр дундаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдож, орлого нь буурсны улмаас …

  • 17 April

    Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 19, 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, салхины хурд 18-20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх төлөвтэй байна. Иймд  цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,  Тээврийн хэрэгслийн жолооч …