Monthly Archives: April 2020

April, 2020

  • 1 April

    Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс шинэ барилгатай болно

    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Уг үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Нэргүй, Цагдаагийн Ерөнхий газрын төлөөлөл болон Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, алба хаагчид оролцлоо. Энэ онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй олон ажлын нэг нь Налайх дүүргийн …

  • 1 April

    Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрүүд товчоор

    Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад ААНБ-ын 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны аравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд даатгуулагч МУ-ын иргэний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцно. Эсвэл өөрийн хүсэл санаачилгаар нийгмийн даатгалын шимтгэлээ …

  • 1 April

    Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах чиглэлд авах арга хэмжээний жагсаалт гаргалаа

    Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. “Шинэ коронавирусийн тархалтын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхижүүлэх  багц арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, дагалдах хуулийн төслийг бусад холбогдох материалын хамт хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхижүүлэх энэхүү …

  • 1 April

    Хүүхэд, гэр бүлд зориулсан телевизийн тусгай суваг удахгүй нээгдэнэ

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй Хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц нар гарын үсэг зурж баталгаажуулсан уг Санамж бичгээр хоёр тал “MNB гэр бүл” телевизийн шинэ сувгийг нээн хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих, тэдэнд нэн шаардлагатай боловсрол, эрүүл мэнд, танин мэдэхүй, түүх уламжлал, соёл ёс заншил, …

  • 1 April

    “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг баталлаа

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа. Дэд хөтөлбөрийн танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа хийв. Тогтвортой хөгжлийн зорилт 2030, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний …

  • 1 April

    УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн
 төслийг өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан өнөөдөр (2020.04.01) Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.  Дэлхий нийтийг хамарсан Соvid-19 хэмээх халдварт цар тахлыг зогсоохын тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  улс орнуудад өгч байгаа зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой байдлын комисс шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж, …

  • 1 April

    БНСУ-д Элсэлтийн ерөнхий шалгалтыг хоёр долоо хоногоор хойшлуулах тов гарчээ

    БНСУ Тус улсын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн нээлтийг үе шаттайгаар анх удаа цахимаар хийхээр болсон байна. Ахлах болон дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдын хичээлийн шинэ жилийн нээлтийг 2020 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр хийх бол бусад ангийн сурагчдын хичээлийн жилийн нээлтийг 04 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Харин сургуулийн өмнөх боловсролын хөл хориог тодорхойгүй хугацаагаар сунгасан …

  • 1 April

    Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.01) Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өргөн барив.  Монгол Улсын Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэг, түүнийг хэрэглэх онол арга зүйд гарч буй сүүлийн үеийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг бие бүрэлдэхүүнийг бий болгох, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх …

  • 1 April

    Таван боомтоор ачаа тээвэр үргэлжилж, түүхий эдээ экспортолж байна

    Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар Монгол Улсын таван боомтоор ачаа тээвэр үргэлжилж, түүхий эдээ экспортолж байна.  Тодруулбал: Шивээхүрэн боомтоор гуравдугаар сарын 28-наас эхлэн 134 тээврийн хэрэгслээр 12.9 мянган тонн нүүрсЗамын-Үүд боомтоор гуравдугаар сарын 3-наас эхлэн 574 тээврийн хэрэгслээр 42.9 мянган тн нүүрс, 9.9 мянган тонн төмрийн хүдэр Гашуунсухайт боомтоор гуравдугаар сарын 21-нээс экспортыг эхлүүлж, 274 тээврийн хэрэгслээр 31.9 мянган тонн нүүрс, …

  • 1 April

    Иргэдээс цахимаар авах санал асуулгыг 20 хоногоор сунгалаа

    Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд иргэдийн саналыг цахимаар хүлээн авах хугацааг сунгаж байгааг НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр орон нутгийн хөгжлийн сангийн …

  • 1 April

    БНСУ-аас ирэх иргэд өнөөдрийн 15:00 цагаас өмнө нислэгийн суудлаа баталгаажуулна

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-аас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хийхээр болсон. Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд өнөөдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 15:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу.   …

  • 1 April

    Монгол Улсад Covid19-ийн 14 дэх тохиолдол бүртгэгдлээ

    Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн ээлжит мэдээлэл хийлээ. мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү халдвар авсан иргэдийн нөхцөл байдал болон шинээр халдвар авсан иргэдийн мэдээлэл өглөө. БНСУ-ын тусгай онгоцоор гуравдугаар сарын 28-нд ирсэн Туркийн хоёр иргэнээс коронавирусний халдвар илэрчээ.  ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Солонгосын онгоцоор Туркийн ЭСЯ-ны ажилтны ар гэрийн 3 хүн ирсэн. Тэдний хоёроос нь халдвар илэрлээ. Ирсэн хүмүүсийг шууд тусгаарлаж, гурав …

  • 1 April

    БНХАУ-ын “Али Баба” компаниас 500 мянган ширхэг N95 амны хаалт хандивлалаа

    БНХАУ-аас Монгол Улсад үзүүлж буй хандив тусламжийн ээлжит арга хэмжээ 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ГХЯ-ны Мутрын түшээ танхимд болов. Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Онцгой байдлын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга бригадын генерал Г.Ариунбуян болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин …

  • 1 April

    Дөрөвдүгээр сарын өрнийн зурхай

    ХОНЬ Ажил хэрэг: Од эрхсийн байрлалаас харахад дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл таны ажил хэрэг урагшгүй байдалд орж болзошгүй. Гэсэн хэдий ч сарын сүүл үед та маш их ажил амжуулсан байх болно. Санхүүгийн хувьд хэт үрэлгэн байвал сайн зүйл тохиохгүй л болов уу. Энэ сард зарлага их гарахын хажуугаар ашиг орлого тийм ч өндөр байхгүй тул хэрэглээгээ танах, ухаалгаар орлогоо …

  • 1 April

    “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/”-ыг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурал, Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурлаар тус тус хэлэлцүүлж дэмжигдсэн. Тус баримт бичгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барьж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, “Хот төлөвлөлт судалгааны институт” ОНӨААТҮГ-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд …