Monthly Archives: April 2020

April, 2020

  • 3 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын 03. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын дунд шарагчин Туулай сарын Билгийн тооллын 10. Сугар гараг. Үнэг одтой, нэг цагаан мэнгэтэй  улаан хулгана өдөр. Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: Өтлөх үхэхүйСуудал:  Гал Өдрийн наран 6 цаг 26 минутад мандан, 19 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа …

  • 3 April

    Улаанбаатарт өдөртөө 17 хэмийн дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нийт нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Дархадын хотгор …

  • 2 April

    Ч.Чимэдбат: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргах зөрчил нэмэгдэх хандлагатай байна

    Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа. -Согтуурсан үедээ жолооны ард сууж ноцтой осол үйлдсэн тохиолдол хэд хэд бүртгэгдлээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжээд буй цаг үеийн замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байна вэ? -Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, жолоодож осол хийж байгаа тохиолдол буурахгүй байна. Коронавирустэй холбоотойгоор цагдаагийн байгууллага нэгдсэн болон хэсэгчилсэн арга …

  • 2 April

    Тариалан эрхлэгчдэд 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор ажиллаж байна

    Дэлхий нийтийг хамарсан “Сovid-19” вирусын цар тахалын үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан  Монгол Улсын засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өндөржүүлсэн бэлэн байдлын үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2020 оны хаврын тариалалтад онцгой анхаарч, тариалангийн талбайг нэмэгдүүлэн тариалах, ажлын байрыг хадгалж үлдэх, нэмэгдүүлэх, хүн амыг дотооддоо тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүнээр хангах, цаашлаад цагаан будаа болон бүх төрлийн будааг тариалахыг турших, хаврын тариалалт, ургац хураалтад …

  • 2 April

    “Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” музей байгуулах тухай шийдвэрийг гаргасан. Музейн барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх арга хэмжээ өнөөдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй уг музейн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд …

  • 2 April

    Улс төрийн зорилгоор нийслэлийн бүтээн байгуулалтыг зориуд харлуулж байна

    Улаанбаатар хотод өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэл хотод хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтуудыг нийгэм, эдийн засгийн хувьд эрэмбэлж иргэдийн ажил амьдралтай уялдуулж, дүүрэг хороодод тулгамдаж байгаа асуудал бүрт газар дээр нь очиж, холбогдох албаныхантай хамтран шийдвэрлэж байгааг хотын Захирагч мэдээллийнхээ эхэнд онцолж хэлсэн юм. Өнгөрсөн 2019 оноос эхлэн …

  • 2 April

    “Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгууллаа

    “Чингис хаан” музей байгуулах ажлын бэлтгэл бүрэн хангагдаж, барилга угсралтыг эхлүүлэх гэж байна. Энэ үед  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл”-ийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулж захирамж гаргав. Даргаар ШУА-ийн ерөнхийлөгч, академич, ШУ-ны доктор, профессор Д.Рэгдэлийг, гишүүдийн бүрэлдэхүүнд Философийн хүрээлэнгийн зөвлөх, ШУ-ны доктор, профессор А.Цанжид,  МУСГЗ, доктор профессор Л.Дашням, …

  • 2 April

    Барилгын компаниудад хугацаатай албан мэдэгдэл хүргүүлжээ

    Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт, зохицуулалтын газрын орлогч дарга О.Оджаргал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хэлтсийн дарга И.Баттөгс нар орчны аюулгүй байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбайд иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байгаа газрыг илрүүлэн судлах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, …

  • 2 April

    Г.Даваажаргал: Агаар дахь тоосонцорын агууламж 60 орчим хувиар буурсан

    Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл өгдөг. Өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал нар цахимаар мэдээлэл …

  • 2 April

    Азийн залуучуудын III наадам 2021 оны 11 дүгээр сард зохиогдоно

    Азийн залуучуудын III наадам 2021 оны 11 дүгээр сарын 20-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Шантоу хотноо зохион байгуулахаар шийдвэрлэснийг тус наадмыг Зохион байгуулах хорооноос Азийн олимпийн зөвлөл/АОЗ/-д мэдээлжээ. Тус наадам нь АОЗ-ийн ивээл дор, хөнгөн атлетик, усан спорт, бадминтон, 3х3 сагсан бөмбөг, элсний волейбол, луут завины уралдаан, хөлбөмбөг, гимнастик, гольф, гандбол, хип хоп бүжиг, рок авиралт, рагби, сёрфинг, ширээний теннис, тэквондо, ушу …

  • 2 April

    Налайх дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх ажил эхэллээ

    Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс өчигдөр Налайх дүүрэгт ажиллах үеэрээ ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцыг дахин төлөвлөх ажилтай танилцаж, оршин суугчидтай уулзлаа. Энэ үеэр Налайх дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Ж.Баярням хэлэхдээ “Миний хувьд 13 жилийн хугацаанд ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин төлөвлөж өгөөч гэж уйгагүй явсан. Олон ч хотын даргын нүүр үзлээ. Асуудлаа тавьдаг боловч хотын …

  • 2 April

    Д.Нямхүү: 273 хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан

    Covid19-ийн халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яам өнөөдрийн мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ тусгаарлагдсан 192, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 42, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 34, тандалтын шугамаар тав, нийт 273 хүний давтан шинжилгээний хариу СӨРӨГ гарсан. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд Дархан-Уул аймагт нэг, Сэлэнгэ аймагт нэг, нийт хоёр сэжигтэй …

  • 2 April

    Сүхбаатарын талбай, Нарны гүүр орчмын тохижилт бүхий талбайг нийтийн эдэлбэр газарт авлаа

    Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт бичил цэцэрлэг, ногоон байгууламжийг шинээр байгуулах, ногоон байгууламж бүхий газруудын арчлалт хамгаалалтыг сайжруулахаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоолоо. Тодруулбал, нийслэлийн ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлагыг харгалзан дүүргүүдийн ИТХ болон Засаг даргын тамгын газраас ирүүлсэн саналуудыг үндэслэн нийт 38 байршлын 130.0 га газрыг нийтийн …

  • 2 April

    Төмөр замыг ариутгаж байна

    COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой Комиссын чиглэлийн дагуу УБТЗ ХНН-ийн Гамшгаас хамгаалах штабаас ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлж буй аж. Тус ажлын хүрээнд Замын даргын шийдвэрээр бүх өртөө хоорондын замыг ариутгах ажлыг өчигдрөөс буюу дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлжээ. Өчигдөр Толгойт-Улаанбаатарын хооронд ариутгал хийж эхэлсэн бол Сүхбаатараас-Замын-Үүд хүртэлх гол болон салбар замуудыг ариутгалын бодисоор цэнэглэсэн тус бүр 65 тоннын цистерн бүхий галын гурван галт тэргээр ариутгах юм гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас …

  • 2 April

    Уурхайчид улсын онцгой комисст 234 сая төгрөгийн цалингаа хандивлалаа

    Улсын Онцгой комисст уурхайчид өчигдөр /2020.04.01/ нэг өдрийн цалингаа хандивлалаа. Тодруулбал “Оюу Толгой” төслийн гүний уурхайн малталт, нэвтрэлтийг гүйцэтгэгч “Даян Контракт Майнинг ХХК” болон туслан гүйцэтгэгч “Рэдпаф Монгол” ХХК, “Хасу Мегаватт” ХХК-ийн уурхайчин залуус ээлжийн цалин болох 100 сая төгрөг хандивласан юм. Дээрх компаниуд уул уурхайн салбарт 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа гүний нэвтрэлтийн хамгийн туршлагатай дотоодын компаниуд …