Monthly Archives: April 2020

April, 2020

  • 13 April

    ВИДЕО: Дуучин Г.Эрдэнэчимэгийн шинэ уран бүтээл “Нэг голын ус”

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан,  дуучин Г. Эрдэнэчимэгийн 2020 оны анхны шинэ уран бүтээл болох  “Нэг голын ус”   дууны клип өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлж сонсогчдын хүртээл болжээ. “Нэг голын ус” дууны үгийг Х.Соёмбо бичиж , аяыг М.Болд зохиосон байна. “Нэг голын ус” дууны үг Нэг голын ус нь Хаа хүрэхийг мэдэхгүй еэ хөө Мянган уулсыг тойроод Рашаан болохыг таашгүй еэ хөө Ах дүү та нараа санахаараа Аяганд нулимс дүүрээд ирлээ Алсын …

  • 13 April

    МАН: ЖДҮ-д холбогдсон гишүүдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй

    УИХ дахь  МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ  2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор  мэдэгджээ. Тодруулбал, ЖДҮХС-аас зээл авсан, шалгагдаж байгаа, хууль зөрчсөн УИХ-ын гишүүдийг намаасаа сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх өөрийн байр сууриа албан ёсоор илэрхийлсэн байна. ЖДҮХС-гийн зээлд холбогдсон МАН-ын гишүүд дотроосУИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын гишүүний  бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 3-нд …

  • 13 April

    НҮБ-ын Хүүхдийн болон Хүн амын сан эх, хүүхдүүдийг COVID-19-өөс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллана

    НҮБ-ын Хүүхдийн Сан болон НҮБ-ын Хүн амын Сан COVID-19-ийн халдвараас сэргийлэх үндэсний арга хэмжээний хүрээнд эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. 220 сая төгрөг буюу 80,000 ам.долларын төсөв бүхий хамтарсан санаачилгын хүрээнд Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ аймгуудын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарт жирэмсэн эмэгтэйчүүд болон нярайд чанартай эрүүл …

  • 13 April

    С.Амарсайхан: Амны хаалт зүүж, гараа угааж, ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийх хэрэгтэй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байхаар болсон билээ. Өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хүргэлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн тархалтын мэдээллийг хүргэж, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэн бүр сайтар авч хэрэгжүүлэхийг уриалсан юм. Мөн нийслэлийн хэмжээнд коронавирусийн …

  • 13 April

    НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага хандивын аянд нэгдлээ

    Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. Тухайлбал, өнөөдөр НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас мананцаржуулан халдваргүйжүүлэх таван ширхэг төхөөрөмжийг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. Төхөөрөмжийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа хүлээлгэн өгөхдөө, дэлхий нийтийг цочроож байгаа коронавируст халдвараас ард …

  • 13 April

    Б.Отгонсүх: Баянхошууны эцсийн буудлаас хойш шинээр тавигдаж буй 2.8 км авто замын ажил хуваарийн дагуу явж байна

    Нийслэлд хийгдэж буй авто замын бүтээн байгуулалт, засвар шинэчлэлтийн ажил энэ сарын 01-ээс эхлээд байна. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 4,19 дүгээр хороо буюу Баянхошууны эцсийн буудлаас хойш шинээр авто зам тавих ажил эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх болон нийслэлийн холбогдох албаныхан өнөөдөр газар дээр нь очиж ажиллалаа. Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх: “2019 онд Улаанбаатар хотод замын …

  • 13 April

    Монгол банк: Бодлогын хүүгээ буурууллаа

    Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаар бодлогын хүүг нэг хувиар бууруулж 09 хувьд хүргэлээ. Мөнгөний бодлогын хороо одоогоос яг сарын өмнө гуравдугаар сарын 11-ний өдрийн хурлаар бодлогын хүүг мөн л нэг  нэгж хувиар бууруулж байсан юм. Ингэснээр Монголбанк нэг сарын хугацаанд хоёр дахь удаагаа бодлогын хүүгээ буурууллаа. Шинэ коронавирусний дэгдэлт үргэлжилж, эдийн засгийн гадаад, дотоод нөхцөлийг богино хугацаанд өөрчилж, …

  • 13 April

    НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 19-нд явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2020 оны гуравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг дөрөвдүгээр сарын 19-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2020 оны 3 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох …

  • 13 April

    АТҮТ: Амны хаалт зүүгээгүй иргэдийг нийтийн тээврээр зорчуулахгүй

    Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу амны хаалтаа зүүж хэвшүүлэх тал дээр хотын доторх автобусанд шугамын шалгалт хийж, зөрчлийг арилгуулан ажиллаж байна. Тодруулбал, амны хаалт зүүгээгүй иргэдийг нийтийн тээврээр зорчуулахгүй. Эрсдэлтэй цаг үед эрхэм зорчигч та орон нутагт зорчихдоо амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаж зорчихыг анхааруулья.  Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв http://credit-n.ru/zaymyi.html http://credit-n.ru/offers-zaim/ekapusta-besplatniy-zaim.html

  • 13 April

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Малчдын зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлөлтийн хугацааг хойшлуулах саналыг банкуудад хүргүүллээ

    Дэлхийн улс оронд тархсан халдварт өвчнөөс үүдэн эдийн засагт үүсээд буй хүндрэл бэрхшээлийг даван туулах, эрсдлийг бууруулах зорилгоор малчдад тулгарч буй  асуудлуудыг шийдэхэд санаачлага гаргахыг хүсч ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан МОНГОЛ БАНК, ХААН БАНК, ТӨРИЙН БАНК-ны удирдлагуудад хандан санал хүргүүллээ. Уг саналд, Дэлхий дахинаа тархаад байгаа шинэ коронавирусийн халдвар цар тахлын байдалд шилжиж ард иргэдийн аж амьдрал, бизнесийн үйл ажиллагаанд эрсдэлт …

  • 13 April

    Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах цогц төсөл хэрэгжүүлнэ

    Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК”-д ажиллаж, хэрэгжүүлж буй төсөл болоод цаашид хэрэгжүүлэх төслүүдтэй танилцсан юм. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК”-ийн гүйцэтгэх захирал С.Билэгсайханы  танилцуулсанаар 2020 онд нийт 23 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс нэн тэргүүнд нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах  цогц төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэхүү цогц төслийн хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэл …

  • 13 April

    Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замын ажлыг чанарын өндөр түвшинд хийхийг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болгов

    УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2020.04.11, 12-ны амралтын өдрүүдэд Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр авто замын ажил нь шүүхийн маргаанаас үүдэн сүүлийн 5 жил зогсонги байдалтай байсан бөгөөд Б.Энх-Амгалан сайд өнгөрсөн 2019 онд энэхүү асуудлыг шийдвэрлэж, барилгын ажлыг нь эхлүүлж чадсанаар өнөөдөр бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөх боломж …

  • 13 April

    Ч.Чинбат: Г.Загдааг 48 цагийн хугацаанд саатуулна

    “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдааг баривчилсан гэх мэдээлэлд цагдаагийн байгууллагаас тайлбар өглөө.  ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбат “Цагдаагийн байгууллагаас 2019 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад үйлдсэн гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй таван үйлдлийг шалгасан.  Эрүүгийн хуулийн 23.1 .1 …

  • 13 April

    Дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулах асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал дугаарын хязгаарлалтай холбоотой асуудлаар тайлбар өглөө. Тэрбээр“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор авто замын хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт хийх эрх нь аймаг, нийслэлийн Засаг дарга нарт байдаг.  Нийслэлийн Засаг даргад Улсын онцгой комиссын зүгээс санал дэвшүүлсэн. Засаг даргын захирамж бол нийтээр дагаж мөрдөх ёстой хэм хэмжээ байдаг …

  • 13 April

    А.Даваажаргал: Өнгөрсөн хугацаанд 246 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хууль бусаар эзэмшиж байсан газрыг цуцаллаа

    Улаанбаатар хотын хэмжээнд хууль бусаар олгогдсон зарим газруудыг нийтийн эзэмшилд буцаан авсан шийдвэрийн талаар өнөөдөр НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын нийтийн эдэлбэр газруудыг хамгаалах, тохижуулах, иргэд, оршин суугчдынхаа ая тухтай амьдрах, хүүхэд залуус, ахмадуудынхаа амарч тухлах орчныг бүрдүүлэх зорилгоор …