Monthly Archives: April 2020

April, 2020

  • 13 April

    Долоо хоногийн өрнийн зурхай /2020.IV.13-2020.IV.19/

    ХОНЬ Бизнес эрхлэгчид энэ долоо хоногт сайн үр дүнд хүрэхийн тулд их хичээл зүтгэл гаргах шаардлагатай. Харин өөр ажлын байр, өөр талбарт хүчээ үзэхийг эрмэлзэж буй хониныхонд энэ долоо хоногт тохиромжтой цаг үе тохиож байна. Энэ долоо хоногт санхүү, сэтгэл зүйн байдалдаа анхаарах хэрэгтэй ба амар аргаар мөнгө олох нь муу үр дүнд хүргэнэ. Хайртай хүнээ бодлогогүй үгээр гомдоож болзошгүй. …

  • 12 April

    ОХУ-аас ирсэн 282 иргэнийг 6 газарт тусгаарлалаа

    УОК-ийн шийдвэрийн дагуу өчигдөр буюу энэ сарын 11-нд 282 иргэнээ ОХУ-аас эх орондоо авч ирсэн. Үүнээс 20 иргэн ХӨСҮТ-д, “Асралтмед” эмнэлэгт 28, “Амар” амралтын газарт 80, “Бага баян” амралтын газарт 41, Дархан-Уул аймагт 11 хүн, Сэлэнгэд хоёр хүнийг тусгаарлажээ. Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэхдээ, “Бага баян” амралтын газарт тусгаарласан хүмүүсээс нэг эмэгтэй зүрхний …

  • 12 April

    Ихэнх нутгаар сэрүүсэж, салхи шуургатай байна

    2020.04.12-ны 15:27 цагт шинэчлэгдсэн мэдээлэл: Өнөө шөнө, маргааш өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, өдөртөө ихэнх нутгаар салхи шуургатай байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа. 2020 оны 4 дүгээр сарын 14-18-ныгхүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, …

  • 12 April

    Д.Нарангэрэл: ДЭМБ-аас 40-өөс доош насны залуучууд коронавирусийн халдвараар өвчилж байгааг анхаарууллаа

    Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр “Дэлхийд коронавирусээр өвчилсөн хүмүүсийн 10 гаруй хувь нь эмч, эмнэлгийн ажилчид байна гэсэн тооцоо судалгаа гарсан. Иймд эмнэлгийн газраар олуулаа явахгүй байхыг зөвлөж байна. Манай улсад эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн эргэлтийг хязгаарласан байгаа. Эмнэлгийн хоол унд хүрэлцээтэй, тухайн өвчтөнд тохирсон хоолыг өгдөг тул ирэх шаардлагагүй. ОХУ-д өвчтөний …

  • 12 April

    Д.Нямхүү: Өчигдөр 108 хүнд хийсэн шинжилгээнээс коронавирус илрээгүй

    Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.12/ ээлжит мэдээлэл хийлээ.  Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны 4 дүгээр сарын 11-нд 108 шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 99, тандалтын зорилгоор 9  хүнээс авсан шинжилгээний хариу багтсан. Өчигдөр Алтанбулагийн боомтоор 282 иргэнээ ОХУ-аас авчирлаа. Эдгээрээс Дархан-Уул аймагт 111, Сэлэнгэд 2 зорчигчийг тусгаарласан. 169 нь Улаанбаатарт ирснээс 49 зорчигчийг …

  • 12 April

    С.Амарсайхан: Тэгш, сондгой дугаараар явуулах шийдвэр гараагүй

    Улсын онцгой комиссын Шуурхай штабаас автомашины дугаарын хязгаарлалтыг орон даяар хийх талаар мэдэгдсэн боловч Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас хөдөлгөөнийг хязгаарлахаар санал болгож буй энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцээгүй хэмээн мэдэгдлээ. Мөн маргаашаас эхэлж автомашины хязгаарлалтыг тэгш, сондгойгоор зорчуулах талаар Улаанбаатар хотын дарга шийдвэр гаргаагүй гэдгийг цахим хаягаасаа мэдээллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч …

  • 12 April

    УОК: Амны хаалтгүй иргэдэд зах, худалдааны төв үйлчлэхгүй

    Улсын Онцгой комиссын шийдвэрээр “Амны хаалтаа зүүцгээе” аяныг ирэх сарын 31 хүртэл үргэлжлүүлэх, амны хаалтгүй иргэдэд зах, худалдааны төв үйлчлэхгүй байх шийдвэр гаргалаа.  Мөн олон нийтийн байцаагч нарын тоог нэмэгдүүлэх, БНСУ руу хийх нислэгийг бэлтгэл ажлаа сайтар хангасны дараа дахин хэлэлцэхээр боллоо. Түүнчлэн ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг татан авахаар шийдвэрлэсний дагуу 300 гаруй иргэдийг Алтанбулаг боомтоор зохион айгуулалттайгаар улсын хилээр …

  • 12 April

    Ихэнх нутгаар дулаарна

    Өнөөдөр Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгино 2-4 градус хүйтэн, бусад хэсгээр 0-2 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 04  дүгээр сарын 11-ний 20 цагаа­с 04 дүгээр …

  • 12 April

    Covid-19: Их Британи 200 сая фунтыг улс орнуудад хандивлалаа

    Их Британи шинэ төрлийн коронавирусийн эсрэг тэмцэж буй хөгжиж буй улс орнуудад туслах зорилгоор 200 сая фунт стерлингийн тусламж илгээхээр болжээ.Их Британийн Олон улсын хөгжлийн салбарын нарийн бичгийн дарга Анн-Мари Тревелян хэлэхдээ, эрүүл мэндийн тогтолцоог хилийн чинадад сайжруулснаар Их Британи халдварын “хоёр дахь давалгаа” -наас урьдчилан сэргийлэх болно хэмээжээ.Одоогийн байдлаар Их Британи улс “Сovid-19” цар тахал өвчний эсрэг нийт 774 …

  • 12 April

    Дэлхий дахинд ажилгүйдлийн түвшин нэмэгдэнэ

     Өнгөрсөн онд ажилгүйчүүдийн тоо 188 саяд хүрсэн бол 2020 онд энэ тоо 2.5 саяар нэмэгдэнэ хэмээн Олон улсын Хөдөлмөрийн байгууллага таамаглаж байна. “Ажилгүйдлийн түвшин сүүлийн 9 жилийн хугацаанд ерөнхийдөө тогтвортой хэвээр байгаа хэдий ч эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь ажиллах хүчин тасралтгүй өсөж, ажилд орохыг хүссэн хүн бүрийг хүлээн авах шинэ ажлын байр хүрэлцэхгүй гэсэн үг юм” хэмээн илтгэлд дурджээ.Хөдөлмөрийн зах зээлд …

  • 12 April

    Эртэч нэгэн болсноор голч дүн нэмэгдэнэ

    “Өглөөний гайхамшиг оюутан” намайг өөрчилсөн-Өглөө эрт сэрж чадахгүй байна уу. Энэ бүхэн заримдаа ядаргаатай, там мэт санагдаж байна уу. Эсвэл сэрсэн даруйдаа босчих сэтгэлийн тэнхээ дутаж байна уу. Ер нь өглөө эрт босох гэж “иргэний дайн”-ы шахуу юм болж байна уу. Үр дүнд нь тавтай уусан өглөөний цай ч үгүй, яарсан, сандарсан хүн ажил болон сургуулийнхаа зүг санд мэнд гарч …

  • 11 April

    Төв цэвэрлэх байгууламж эвгүй үнэрээ шийдлээ, харин нийслэлчүүдийн дадлаа өөрчилж, соёлжих ээлж ирэв

    Нийслэлчүүдийг шаналгадаг байсан Төв цэвэрлэх байгууламжаас гардаг эвгүй үнэр нэгэнт шийдэгджээ. 2018 оны сүүлээс цэвэрлэх байгууламж шинэ технологи нэвтрүүлж, бохир уснаас гаргаж байгаа 98 хувийн чийгшилтэй лагийг усгүйжүүлдэг дамжлагатай болсон байна. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжаас гарч байсан эвгүй үнэр үгүй болжээ. Өөрөөр хэлбэл Төв цэвэрлэх байгууламжийнхан нь 50 гаруй жилийн хугацаанд бохирын шугамаар хүлээн авч буй уснаас гарч буй лагийг …

  • 11 April

    “Бумбат Алтай ҮЦК” ХХК: “Express-broker 24/7” үйлчилгээг нэвтрүүлнэ

    Брокер, дилер, андеррайтерийн үйлчилгээ үзүүлдэг “Бумбат Алтай ҮЦК” ХХК 1991 онд байгуулагдсан бөгөөд үйлчилгээгээрээ тэргүүлэгч “ТОП 5” компанийн нэг юм. Тэд нийт харилцагчиддаа зориулан бүх төрлөөр онлайн данс нээх, арилжаанд оролцох боломж олгож байгаа. Тэгвэл удахгүй “Express-broker 24/7” үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Мөн тэд “Гэрэгэ Системс” ХХК-тай хамтран “Гэрэгэ Киоск”-оор үнэт цаасны данс нээх, арилжаанд оролцох болон бусад төрлийн үйлчилгээг үзүүлж …

  • 11 April

    Цар тахлын улмаас нэг тэрбум гаруй хүн ажилгүй болж магадгүй гэв

    Шинэ коронавирусний цар тахлын улмаас дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн ажилгүй болж магадгүй. Энэ тооцооллыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасныг “Блүүмберг” агентлаг дамжууллаа. “Цар тахлаас болж тэрбум гаруй хүн ажлаа алдахаас гадна цалин нь буурч болзошгүй. Ялангуяа зочид буудал, нийтийн хоол, төрөл бүрийн үйлдвэрлэл, жижиглэн худалдааны салбар өртөх эрсдэл өндөр байна. Эдгээр салбарын ажилтнуудын ажлын цаг багасахаас цалин буурах, …

  • 11 April

    АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 17 саяар өслөө

    Мужийн Төрийн үйлчилгээний байгууллагууд ачааллаа дийлэхгүй байгаа тул зарим өргөдлийг бүртгэж амжаагүй, бодит ажилгүйдэл улам өндөр үзүүлэлттэй байж болзошгүй байгаа ажээ. Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жеромм Пауэлл “Жилийн доод түвшинд байсан ажилгүйдэл эрчимтэй өсөх нь гарцаагүй. Хэдий тийм боловч ажилгүйдэл удаан хугацаанд өндөр түвшинд тогтохгүй” гэж мэдэгдлээ. “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчийн дүгнэлтээр АНУ-д ажилгүйдэл аль хэдийн 13 хувьд хүрсэн …