Хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүний худалдаа хийх үндсэн нөхцөл нь тухайн бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, хорио цээрийн шаардлагыг хангах явдал юм. Тухайн бүтээгдэхүүнд тавигдах шаардлагын талаар худалдаа хийгч хоёр талын хооронд урьдчилан тохирсон хэлэлцээр, протоколыг байгуулдаг. Энэхүү баримт бичгийн үндэслэн, түүнд тусгагдсан нөхцөл шаардлагыг хангасан бараа бүтээгдэхүүнийг нэгээс нөгөө рүү оруулах, дамжуулан өнгөрүүлэх зөвшөөрөл олгох байдлаархудалдаа хийдэг практикыг дэлхийн …
Monthly Archives: April 2020
April, 2020
-
11 April
Европын холбоо 500 тэрбум еврог COVID-19-тэй тэмцэхэд зарцуулна
Европын улс орнуудад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан Европын холбооноос тус өвчинтэй тэмцэхэд 500 тэрбум евро зарцуулахаар болжээ. Энэхүү мэдээг “Eurogroup”-ийн захирал Марио Сентено өчигдөр зарласан байна. Батлагдсан төсөв нь Европын төв банкны шаардсанаас бага хэмжээ юм. Тус банк хямралыг зохицуулахын тулд 1.5 их наяд евро шаардлагатай гэх тооцоог гаргаад байжээ. Францын санхүүгийн сайд Бруно Ле Мэйр энэ удаагийн …
-
11 April
С.Амарсайхан: НЭХЭМТ-ийг хоёрдугаар улиралдаа багтаагаад ашиглалтад оруулах боломж байгаа
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнөөдөр Яармагт баригдаж буй 300 ортой Нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа. “Нийт долоон блокоос бүрдсэн 34.200 метр.кв, 2.4 га талбай бүхий эмнэлгийн барилгын ажлын явц 95 хувьтай явж байгаа” гэдгийг барилгын ажлыг гүйцэтгэгч “Томо …
-
11 April
Кинонуудын нээлтийн тов хойшлогдлоо: “Mulan”, “The French Dispatch” болон бусад
Коронавирусийн улмаас дэлхий дахинаа улс орнууд карантин зарлаж, кино театрууд үйл ажиллагаагаа түр зогсоох шаардлагатай болсон билээ. Энэ нь мэдээж кино урлагийн салбарт шууд нөлөөлж, тун удахгүй нээлтээ хийх учиртай байсан өндөр хүлээлттэй кинонууд нээлтийн товоо хойшлуулахад хүргээд байна.Үзэгчдийн сэтгэлийг бага ч болов тайтгаруулах үүднээс Disney студи томоохон бүтээлүүдийнхээ шинэ нээлтийн товыг тодорхой болгон, саяхан Vanity Fair сэтгүүлд мэдээллээ өгчээ. Жишээ нь …
-
11 April
С.Амарсайхан: Хашаандаа сайхан амьдарч болдгийн бодит жишээ энд байна
Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд амьдардаг, хувиараа бизнес эрхлэгч Б.Энхбатынхаар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр зочиллоо. Гурван хүүгийн аав, ээж Б.Энхбат, Б.Болорцэцэг нар хашаа байшингаа бусдад үлгэр жишээ болохуйц тохижуулсан төдийгүй төвийн шугамнаас усаа татаж, өрөөнүүддээ шалны халаалт суулгасан бөгөөд бохирын асуудлаа эко 00-оор шийдвэрлэжээ. Тэд өөрсдийн хашаа байшингийн зургаа сошиал сүлжээгээр цацсан нь олон хүний талархлыг хүлээгээд байгаа юм. Хотын …
-
11 April
ДЭМБ-аас тусламжаар ирүүлсэн хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур хүлээлгэн өглөө
Коронавируст халдвар (COVID-2019)-ын үед нэн шаардлагатай хувийн хамгаалах хэрэгсэл оношлуурыг ДЭМБ-аас манай улсад хандивлаж байгааг хүлээлгэн өгөх арга хэмжээ 2020 оны 04 сарын 11-ний өдөр Эрүүл мэндийн яаманд боллоо.Коронавируст халдвар (COVID-2019)-ын тархалт нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын хэмжээнд хүрч 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 213 улсад 1,698,232 тохиолдол бүртгэгдэж, 102,696 нь нас барсан байна. Манай улсын …
-
11 April
“Би хариуцлагатай аав, ээж” фэйсбүүк постын уралдааны дүн гарлаа
Гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд “Би хариуцлагатай аав ээж“ аяныг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хэрэгжүүлж байна. Энэхүү аяны хүрээнд “Би хариуцлагатай аав, ээж” фэйсбүүк постын уралдааныг хоёрдугаар сарын 17-оос гуравдугаар сарын 17-ыг хүртэл зохион байгуулж, дүнгээ гарган шагналыг гардууллаа. Шагнал гардуулах үеэр Нийслэлийн гар бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон …
-
11 April
Д.Будзаан: Улсын хэмжээнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 5.3 хувиар буурсан
“Хүүхэд хамгаалагч” төслийг 2020 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болсон. Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаанаас “Хүүхэд хамгаалагч” төслийн 2019 оны үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар тодрууллаа. “Хүүхэд хамгаалагч төсөл” 2019 оноос хэрэгжиж эхлэсэн. Ямар үр дүнд хүрсэн бэ? “Хүүхэд хамгаалагч” төсөл анх 2018 онд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт нэг сарын хугацаатай туршилтаар …
-
11 April
Шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгөв
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Өнжмөл шар өвсний шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай” А/487 дугаар захирамж гарлаа. Тус захирамжийг НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын удирдах бүрэлдэхүүнд танилцуулан, үүрэг чиглэл өгсөн юм. Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийг 5 дүүргийн ногоон бүсэд …
-
11 April
Covid19-ийн халдвар дэлхийн 213 улс орон, бүс нутагт бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээлэл болж өнгөрлөө. Шинэ төрлийн коронавирусийн халдвараар дэлхий дахинд нийт 1,698,323 тохиолдол бүртгэгдэж, 102,696 хүн энэ өвчний улмаас нас барсан бол 376,254 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийн 213 улс орон, бүс нутагт бүртгэгдээд байна. Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өвчлөл АНУ, Герман, Франц, Их Британи, Турк улсад голомтлон тархсаар байна. Япон улс улсад 582 …
-
11 April
Д.Нямхүү: Өчигдрийн байдлаар нийт 371 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
Covid19-ийн халдварын тархалтын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам өнөөдрийн ээлжит мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдол болон шинжилгээнд хамрагдсан иргэдийн талаарх мэдээллийг өглөө. Тэрбээр “2020 оны дөрвдүгээр сарын 10-ны өдөр улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдрийн байдлаар нийт 371 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд, Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдолтой хилээр орж ирсэн 265 хүн хамрагдаж …
-
11 April
Үндэсний аварга шалгаруулах илтгэлийн тэмцээн цахимаар явагдана
Mongolian high school public speaker`s championship-2 буюу Монголын ахлах ангийн сурагчдын цахим илтгэлийн тэмцээн зохион байгуулна. Энэхүү тэмцээн нь сурагчдын өөрийгөө илэрхийлэх чадвар, ардчилсан нийгэмд мэдээлэлд шүүлтүүртэй хандах, хөл хорионы хугацаанд чөлөөт цагаа зөв, идэвхтэй өнгөрүүлэх үндсэн зорилготой зохион байгуулж байна. Энэ жилийн тэмцээнийг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Отгонтэнгэр Их Сургуулийн Оюутны холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнийг үүсээд байгаа …
-
11 April
Тариаланчид 60 сая төгрөгийг Улсын онцгой комисст хандивлав
Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 13 компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандивын аянд нэгдлээ. Тодруулбал, “Алтан тариа” ХХК-ийн Сэлэнгэ салбар, “Их шинэстэй” ХХК, “Ургацын хишиг” ХХК зэрэг нийт 13 компани 60 сая төгрөгийг Улсын Онцгой комисст хандивлаж байгаагаа илэрхийлэн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд хүлээлгэн өглөө. Энэ үеэр коронавируст халдварын цар тахлын улмаас дэлхийн улс орнуудад эдийн засгийн нөхцөл байдал …
-
11 April
Apple, Google компаниуд коронавирусийн тархалтыг хянах технологи бүтээхээр нэгдлээ
Ухаалаг гар утасны гол хөгжүүлэгчид болох Apple, Google компаниуд шинэ коронавирусийн тархалтыг хянах боломжийг хүмүүст олгох технологийг хамтран бүтээхээр болжээ. Гар утасны Bluetooth дохиог ашиглах энэ технологи нь тухайн хүний явсан газар бүрт ажиллаж, ямар ямар хүмүүстэй халдвар дамжих хэмжээнд ойр байсныг нь бүртгэх юм. Хэрвээ тэдгээр хүмүүсийн дотор Covid-19 өвчний халдвар илэрвэл гар утасны эзэнд мэдээлэл ирэх ажээ. Уг …
-
11 April
Зөвшөөрөлгүй байрлуулсан самбар, сурталчилгааны байгууламжийг цэгцлэх ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах, дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй гадна зар сурталчилгааны байгууламжийн зөрчлийг арилгах, хяналт шалгалт хийх үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өгсөн юм. Тус үүргийн дагуу аж ахуйн нэгжүүдийн хаяг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл