Monthly Archives: April 2020

April, 2020

  • 17 April

    Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

    Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн  (2020.04.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийн хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулав. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.4-т заасныг үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүнийг …

  • 17 April

    “Түрээслээд өмчлөх” хэлбэрээр ашиглах 1,800 гаруй орон сууц бэлэн байна

    УИХ-ын дарга Г.Занданшатар COVID-19-ийн эсрэг УИХ-аас авч хэрэгжүүлэх багц арга хэмжээний талаар танилцуулсан билээ. Тэдгээр арга хэмжээний дотор эмч, эрүүл мэндийн болон төрийн тусгай байгууллагын албан хаагчдад зориулсан орон сууцны хөтөлбөр гарган хэрэгжүүлэх тухай асуудал багтсан юм. Тэрбээр энэ чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийнхэнтэй уулзаж ярилцав. Уулзалтад Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг …

  • 17 April

    Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах чиглэлийг банкуудад хүргүүллээ

    Коронавирус (Covid-19) цар тахалтай холбоотойгоор УИХ, Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК нь Монголбанк, Сангийн яамтай хамтран иргэдийг санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, онцгой үеийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах чиглэлийг банкуудад хүргүүллээ.  Ингэснээр зээлдэгч таны хүсэлтийн дагуу банкууд орлого нотлох баримт шаардахгүйгээр зээлийн гэрээний …

  • 17 April

    Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахалтай холбогдуулан боловсруулж буй хуулийн төсөлд санал хүргүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Тамгын газраас цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан боловсруулж буй нэг удаагийн хуулийн төсөлд санал хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүн төрөлхтөнд томоохон сорилтыг тулгаж буй шинэ төрлийн коронавируст (COVID-19) цар тахлын хүнд нөхцөл байдлын энэ үед Улсын Их Хурлаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулах тусгайлсан хууль гаргахаар ажиллаж байгааг талархан дэмжиж байгаагаа илэрхийлэв. …

  • 17 April

    Ю.Цэдэнбал агсны тухай өгүүлэх “Түүх мартахгүй” кино энэ сарын 21-нээс үзэгчдийн хүртээл болно

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын гавьяа зүтгэл, амьдралыг харуулсан “Түүх мартахгүй” Монголын уран сайхны киног энэ сарын 21-нээс эхлэн Univision, Look TV, DDISH TV-гээр үзэгчдийн хүртээл болох гэж байна. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын бага залуугийн дүрийг залуу жүжигчин Э.Саруул-Эрдэнэ , идэр насны дүрийг Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин, Соёлын …

  • 17 April

    Б.Нарангэрэл: Баян-Өлгий аймагтай хиллэдэг ОХУ-ын Алтай мужид хоёр тохиолдол бүртгэгдлээ

    Эрүүл мэндийн яамнаас Covid19-ийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагийн байдлаар 213 орон, бүс нутагт 2,182,000 хүн тус өвчнөөр өвчилж, 547,094 хүн  эмнэлгээс гарсан. Харин 1.4 сая хүн эмнэлэгт коронавирусийн улмаас хэвтэн эмчлүүж байна. Өнгөрсөн хоногт Баян-Өлгий аймагтай хиллэдэг ОХУ-ын Алтай мужид коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдлээ. Өмнө нь Алтай мужид коронавирусийн тохиолдол …

  • 17 April

    Д.Нямхүү: Замын-Үүдийн боомтоор орж ирсэн нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарласан

    Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.04.17/ коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “ Өчигдөр ХӨСҮТ-д нийт 373 шинжилгээ хийгдлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа 194, ажиглалтад байгаа 164 хүн, тандалтын зорилгоор эмнэлгүүдээс 15 хүнээс шинжилгээ хийсэн. Ивээлэн, Сэлбэ, Батсүмбэр, Баянхангай, Баянбайгаль зэрэг амралтын газруудад тусгаарласан 164 хүнээс хоёр удаа шинжилгээ …

  • 17 April

    Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Багануур дүүрэгт ажиллаж байна

    Шинэ төрлийн коронавирус буюу Covid-19 цар тахалын хүрээнд хийгдэж байгаа ажилтай танилцах, үүрэг, чиглэл өгөх ажлын хүрээнд эрүүл мэндийн яамны удирдлагууд орон нутагт ажиллаж байгаа. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн өнөөдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв болон ӨЭМТ-үүдэдажиллаж нөхцөл байдалтай танилцаж байна. Тэрбээр юун түрүүнд дүүргийн Онцгой комисстой уулзаж хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож чиглэл өглөө. …

  • 17 April

    Хил зөрчигчдийн гарт амиа алдсан цэргүүдийн түүхээр “Хэлгүй жим” кино бүтээжээ

    Монголд Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн цэргийн 0257 дугаар анги, “Этик”  продакшинтай хамтран “Хэлгүй жим” уран сайхны кино бүтээсэн байна. Уг кинонд гарах үйл явдал нь Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн үед улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал хүндэрсэн цаг үеийг харуулжээ. Тухайн цаг үед Монгол Улсын хойд хилд цагийн байдал ихээхэн хүнд байсан бөгөөд тухайн үед Хөвсгөл аймагтай …

  • 17 April

    ОБЕГ: Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод аймгуудад гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна

    Он гарсаар 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл зэрэг 7 аймгийн 23 суманд нийт 31 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Дээрх түймрийн улмаас урьдчилсан байдлаар 98200 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж, нийт 2.9 тэр бум төгрөгийн хохирол учирчээ. Өнөөдрийн байдлаар 04 дүгээр сарын 16 ны өдөр  гарсан Сэлэнгэ …

  • 17 April

    Япон улс бүхэлд нь хөл хорио тогтоолоо

    Японы Ерөнхий сайд Шинзо Абэ коронавирусний халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс Токио, Осака болон өөр таван мужид тогтоосон онцгой байдлыг орон даяар болгон өргөжүүлэх шийдвэрийг пүрэв гарагт гаргажээ. Ингэснээр 126 сая орчим хүн амтай бүх 47 мужид онцгой байдал тогтоолоо. Шинзо Абэгийн мэдэгдсэнээр, Засгийн газар бүх иргэнд 100 мянган иен буюу 930 ам.долларыг олгохоор болжээ. Японд зарласан онцгой байдал нь бусад улс …

  • 17 April

    Ерөнхий сайд асан М.Энхсайханыг шүүх хурлыг товлолоо

    Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авч хянаад яллагдагч М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь …

  • 17 April

    Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудыг аттестатчилна

    “Нэг хот-нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд нийслэлийн дүүргүүдийн Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудыг аттестатчилах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаал гарсан. Холбогдох хууль, тогтоомж, шийдвэрүүдийн хүрээнд стандартын хэрэгжилт, орчны тохижилт, хаяг, гэрэлтүүлэг, цэвэрлэгээний байдалд шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, …

  • 17 April

    УИХ-ын чуулганаар ХЭҮК-ын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх асуудал хэлэлцэнэ

    УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар найман хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, ХЭҮК-ын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх асуудал багтжээ. Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн …

  • 17 April

    Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглоно

    Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-ын дагуу мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутаг юм. Дүүргийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Зуслан дах цагдаагийн тасаг хамтран Засгийн газрын 2011 оны 340 дүгээр тогтоолоор батлагдсан …