Monthly Archives: April 2020

April, 2020

  • 29 April

    Засгийн газар хуралдаж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын санаачлан боловсруулсан Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн төсөлд …

  • 29 April

    Короновируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэнэ

    Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2020.04.29/ нэгдсэн хуралдаанаар  хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг та бүхэнд хүргэж байна. 10.00 цагаас: Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын гишүүн 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;“Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой …

  • 29 April

    Улаанбаатар хотод өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, хуурайшилт ихсэж байгаа тул болзошгүй ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.  Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун …

  • 29 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын 29. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын  Билгийн тооллын 6. Буд гараг. Өглөгт охин одтой, хоёр хар мэнгэтэй хар бар өдөр. Өдрийн наран 5 цаг 37 минутад мандан, 20 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 28 April

    ӨМӨЗО-ны Ардын Засгийн газраас оношилгооны аппарат хандивлалаа

    БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газраас 1,093,460 юань буюу 420 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 10,000 ширхэг лабораторийн оношлуур болон оношилгооны аппарат болох Полимеразын гинжин урвалын анализаторыг хандивлаж байгааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй хүлээлгэн өглөө. Тоног төхөөрөмжийг хүлээн авах үеэрээ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дэлхий нийтэд КОВИД-19 коронавирүсын …

  • 28 April

    Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилохыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилохыг дэмжлээ. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаатай томилохоор заасан. Энэ үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус …

  • 28 April

    Сүхбаатар аймгийн Бичигт, Ховд аймгийн Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг эхлүүлнэ

     Улсын Онцгой комиссын 20 дугаар ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Онцгой комиссын өмнөх хуралдаануудаар гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийн талаар нэгдсэн тайлан мэдээллийг сонсов. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх талаар хэлэлцэн 2020 оны 05 дугаар сарын 31-нийг дуустал хугацаагаар сунгахаар санал нэгтэй шийдвэрлэв. Халдвар авсан иргэдийн тоо нэмэгдсээр 38 болсон. Халдварын эхний шинжилгээнүүдээр сөрөг …

  • 28 April

    Амьтны хүрээлэнгийн бар, арсланд вирус илэрчээ

    ДМАЭМБ-ын /OIE/ бүртгэл, мэдээллийн санд АНУ-ын  Нью Йорк хотын Bronx амьтны хүрээлэнд дөрөвдүгээр сарын 3-нд таван бар, гурван арсланд хуурай ханиалгах, халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Арслан, баруудыг тусгаарлаж, дээж авахад барнаас SARS-CoV-2 / COVID-19 эерэг гарч батлагдсан байна. Гурван арслангийн нэг нь 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр SARS-CoV-2 / COVID-19  эерэг гарч батлагдсан. Эмнэлзүйн шинж тэмдэг …

  • 28 April

    Украйн улсын агаар дахь цацраг идэвхт тоосонцорын хэмжээ аюултай түвшинд хүрээгүй

    Сүүлийн үед Чернобылийн цөмийн эрчим хүчний станцын хаалттай бүсэд гарсан түймрийн улмаас Украйн улсын агаар дахь цацраг идэвхт тоосонцорын хэмжээ аюултай түвшинд хүрсэн байх магадлалтай гэсэн таамаг гараад буй. Тэгвэл Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас өнгөрөгч баасан гарагт “Украйн улсын агаар дахь цацраг идэвхт тоосонцорын хэмжээ аюултай түвшинд хүрээгүй” гэж мэдээллээ. Украйны талаас өгсөн мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийхэд тухайн …

  • 28 April

    Ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна

    Энэ оны 3 дугаар сарын 20-ноос эхлэн Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагч, гэрээт эргүүлүүд нийслэлийн ногоон бүсэд Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн Цагдаагийн албаны бүрэлдэхүүн бүхий багтай хамтран өдөр бүр эргүүлээр ажиллаж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг өгч, ногоон бүсийн айл өрхүүдээр түймрийн баталгаа биечлэн гаргуулж байгаа хэдий ч гагнуур …

  • 28 April

    Жүжигчин Г.Ундармаа хувийн блог хөтөлж эхэлжээ

    Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, UFilm уран бүтээлийн нэгдлийн үүсгэн байгуулагч, жүжигчин Г. Ундармаа блог хөтөлж эхэлжээ. Түүний хоёр дахь блог энэ сарын 22-ны өдөр цацагдсан байна. Тэрбээр хоёр дахь блогоороо гэрийн эзэгтэй нарт зориулан гэртээ хийдэг котлет, нэг аяга үхрийн махны шѳл, салат, турк амттан, шейк зэргийг хийх аргаа хуваалцжээ. Түүний амьдралын хэв маяг, гэрийн эзэгтэйн завгүй өдрүүдийг харуулсан …

  • 28 April

    Covid19 халдварын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хээрийн эмнэлгийг ашиглах бэлтгэлийг хангаж байна

    Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар УОК-ийн Шуурхай штабын төлөвлөлтийн багийнхантай хамтран коронавируст халдварын үед хээрийн эмнэлэг дэлгэн ажиллуулах бэлтгэлтэй танилцлаа. Энэхүү хээрийн эмнэлэг нь аливаа өвчин эмгэгийн үед 30-50 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой, мэс засал, эрчимт эмчилгээ, дүрс оношилгооны хэсгүүдээс бүрдсэн, ханын хүчилтөрөгчийн хангамж, ариутгал халдваргүйтгэлийн хэсэг, агааржуулалтын систем, цэвэр бохир усны …

  • 28 April

    2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчдийн нэрс

    Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн бие даан нэр дэвшигчдийн нэрсийг ил болголоо. http://credit-n.ru/offers-zaim/ezaem-zaim-online-za-15-minut.html http://credit-n.ru/kredity-online-blog-single.html

  • 28 April

    “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун “Ногоон дуу хоолой”-д нэгджээ

    ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, WFF хамтран Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх зорилгоор “Hогоон дуу хоолой” нэртэй нэг сарын аян эхлүүлсэн билээ. Энэхүү аянд “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун нэгджээ. Тус аяны хүрээнд байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байх тал дээр олон нийтэд …

  • 28 April

    Хилээр 110 кг дэрвэгэр жиргэрүүний үр гаргахыг завджээ

    Монгол Улсын иргэн Г гэгч Замын-Үүд дэх боомтоор үл мэдэгдэх ургамлын үр их хэмжээгээр гаргахыг завджээ. Тэрбээр өөрийн унаж явсан VOLVO маркийн ачааны автомашины чиргүүлийн хананд 110 кг нэр нь үр гэх зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн хяналтын шалгалтаар илрүүлсэн байна. Гаалийн төв лабораторийн шинжилгээгээр тус үл мэдэгдэх үр нь дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үр болох …