Monthly Archives: April 2020

April, 2020

  • 28 April

    Үндэсний аудитын газарт 208 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ

    Үндэсний аудитын газар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу ирүүлсэн бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авчээ.             Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24:00 цаг хүртэл хүлээн авсан бөгөөд нийт 208 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлээд байна.                Үндэсний аудитын газар нь Төрийн …

  • 28 April

    УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад оноосон хоёр жилийн ялыг хэвээр үлдээлээ

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Гантулгад холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Гантулгыг хүчиндэх болон хүчиндэхийг завдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хоёр хэрэгт оногдуулсан ялыг …

  • 28 April

    Монгол Улсад генерал цол бий болсны 76 жилийн ойн өдөр тохиож байна

    БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг  “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 76 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Онцгой байдлын байгууллагаас хурандаа генерал С.Равдан, хошууч генерал Ч.Мижид, хошууч генерал Э.Цэрэндорж, хошууч генерал Д.Лхагвасүрэн, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, …

  • 28 April

    Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдана

    Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.28/ 10:00 цагт хуралдана. Энэ удаагийн хурлаар олон улсын нислэг, галт тэрэг, хилийн боомтуудын хэсэгчилсэн хөл хорио болон 0-12 насны хүүхэдтэй эхчүүд гэрээсээ ажиллах боломжийг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэнэ. Мөн үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоосон хөл хориог цаашид сунгах эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.  http://credit-n.ru/offers-credit-card/ren-drive-365-credit-card.html http://credit-n.ru/debitovaya-karta.html

  • 28 April

    Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хуралдаантай

    1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:  Хэлэлцэх асуудал: Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүн 2020.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын …

  • 28 April

    Д.Цогтбаатар: Монгол, Чех хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт цаашид улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна

    Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Иржи Бродскийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол …

  • 28 April

    Налайх дүүргийн иргэд дугуйгаар нийслэл хот руу зорчих боломжтой болно

    Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын ажлын өнгө хучилт болон бусад ажил энэ онд хийгдэж, бүрэн ашиглалтад орно. Тус авто зам дагуу явган болон дугуйн зам хийгдэх юм. Энэхүү дугуйн замаар ихэвчлэн мэргэжлийн тамирчид явахад тохиромжтой хийх аж. Нийт 10 амрах талбайтай бөгөөд гэрэлтүүлэг, хамгаалалтын хайстай, хяналтын камертай байх юм. Ингэснээр Налайх дүүргийн иргэд эрүүл мэнддээ …

  • 28 April

    Өглөө каша идэх нь жингээ барих хүсэлтэй хүмүүст хамгийн зөв сонголт

    Эрүүл өглөөний унд нь таныг өдрийн туршид цэнэглэнэ. Бас таны эрүүл амьдралын хэв маяг ч үүнээс хамаарна. Өглөө бүр тогтмол унд ууж заншвал стресст илүү бага өртдөг гэнэ. Таны өглөөний унд олон нэр төрлийн байх хэрэгтэй. Хүнсний олон нэр төрлийн бүтээгдэхүүн орох тусам амин дэм болон эрдэс бодисоор улам баялаг болно. Өглөөд ургамлын тосонд бус харин гриллд шарж болгосон хоол …

  • 28 April

    Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэлээ

    Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийн баримт бичгийг нягтлан шалгасан хуульд заасан шаардлагыг хангасан эсэх дүгнэлтийг хэлэлцэн 15 нам, 4 эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэн шийдвэрээ гаргалаа. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн жагсаалт Эх Орончдын Нэгдсэн намЭрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намИх Эв намЗон Олны …

  • 28 April

    Улаанбаатар хотод өдөртөө 23 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарснаас хуурайшилт ихэссэн тул болзошгүй ой хээрийн болон ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 04 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. …

  • 28 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын 28. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын  Билгийн тооллын 5. Ангараг гараг. Хэрцгий охин одтой, гурван хөх мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 39 минутад мандан, 20 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 27 April

    700 жилийн дараа ч гар гараа атгалцсаар

    Английн нэгэн суурин дахь орхигдсон сүмийн доор малтлага хийх явцдаа судлаачид амьсгал хураахынхаа өмнө хосууд байсан болов уу гэлтэй хоёр хүний араг ясыг олсон байна. Учир нь араг яснууд зэрэгцээ байрлалд, 2 гар нь “атгалцсан” байдалтай байжээ. Лестерийн Археологийн Их Сургуулийн судлаачдын баг сайн дурынхны хамт араг яс олдсон газар болох Хэллетон хэмээх жижиг сууринд 4 жил хэрэгжих малтлагын төсөл дээр ажиллаж …

  • 27 April

    С. Амарсайхан: Тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цөөн хүнтэй сургалтын төвүүдийн эрхийг нээх талаар ярилцаж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд хуурайшилтын улирлын энэ үед гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа. Сүүлийн өдрүүдэд иргэд хог, хуучин хувцас, хашаан дахь өнжмөл өвсийг шатаах нэрийдлээр гал алдаж, гал түймрийн дуудлага ихэсч байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Өвөрсогоотын …

  • 27 April

    БОАЖЯ-ны харьяа газрууд Арцатын амны түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

    Арцатын аманд ААН-ийн буруутай үйл ажиллагааны улмаас гарсан түймэр бүрэн унтраагүй байна. Түймэр асаж эхэлсэн үеэс БОАЖЯ болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хамт олон НОБГ-тай хамтран газар дээр нь ажилласан. Сайн дурын залуус нэгдэж, түймрийг газар авхуулахгүй цурманд оруулж чадсан ч түймэр уугисаар байгаа учир түймрийг бүрэн унтраахаар ажиллаж буй байгаль хамгаалагчид, гал сөнөөгчдөд хүч нэмж БОАЖЯ-ны …

  • 27 April

    “МИАТ” олон улсын карго тээвэрлэлт гүйцэтгэлээ

    COVID-19 вирусний  халдвараас шалтгаалан дэлхий нийтээр иргэдийн зорчих хөдөлгөөн хязгаарлагдсаны улмаас агаарын тээврийн зах зээл хумигдан, авиа компаниудын үйл ажиллагаа доголдож байгаа. Тэгвэл  энэ үед манай улсын Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК өөрсдийн дотоод нөөц боломжийг ашиглан Boeing 767-300 агаарын хөлгөөрөө олон улсын карго ачаа тээврийн нислэг үйлдэж, Олон Улсын карго тээвэрлэлтийн зах зээлд нэвтрэх алхмаа эхлүүлжээ. “МИАТ” ТӨХК Ази-Европын …