Monthly Archives: April 2020

April, 2020

  • 27 April

    Д.Эрдэнэсувд: М.Энхсайхантай уулзахад, хоолоо сайн идэж байгаа гэсэн хариулт өгсөн

    Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан М.Энхсайхантай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. НПГ-ын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд “Үндсэн хуульд заасан үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх нь нээлттэй. Яллагдагч хүний хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхой үүрэг хүлээсэн байдаг. Яллагдагчийн хувьд мөрдөн байцаах ажиллагаа дууссаны дараа хэрэгтэй танилцаад эрхээ эдлээд нотлох баримтаа хуулбарлан авсан байдаг. Түүнийг шүүх хурлаар эцэслэн шийдээгүй байхад тухайн нотлох баримт, гэрчийн …

  • 27 April

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК аудитын шалгалтаар зөрчилгүй гарчээ

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа /2020.04.27/ онлайнаар зохион байгууллаа.   “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн 7 хоногт 45.2 мянган тонн нүүрс олборлож, 549 тэвшээр 38.2 мянган тонн нүүрс ачиж, 433 тэвшээр 49.5 мянган тонн нүүрс экспортод гаргалаа. Он гарсаар нийтдээ 2.5 сая тонн нүүрс олборлож, 902.4 мянган тонн нүүрс экспортлоод байна. Өмнөх долоо хоногоос ачилт 240 …

  • 27 April

    Хоолоо сойх нь үс хуурайшиж, унах шалтгаан болно

    Үс хуурайшиж, унах нь олон шалтгаантай. Шар ус, бадгана өвчин, биеийн тамир багадсантай холбоотойгоор үс унахаас гадна үсний угийн өөрчлөлтөөс үүдэж үс унана. Хамгийн гол шалтгаан нь элэгний өөрчлөлт байдаг. Ер нь дотоод эрхтэний өвчлөлөөс шалтгаалж үс унах бөгөөд исгэлэн амттай, халуун ногоотой хоол идэх нь элэгний халууныг үүсгэдэг байна. Мөн сүүлийн үед хүмүүс хоолоо сойх болсон нь үс уналтын …

  • 27 April

    Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, Ц.Жаргалсайханд таван ханатай гэр олголоо

     Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Ц.Жаргалсайханд Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр  өргөө цагаан гэр олголоо.  Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ үед иргэдийг гамшиг осол, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа алба хаагчийн төлөөллийн …

  • 27 April

    Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс эргүүл, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

     Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан аялал зугаалга, явган аялал зохион байгуулахыг түр хориглосон. Үүнтэй холбогдуулан НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэр дэх уулын амуудад эргүүл, шалгалт хийж, иргэдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна. Мөн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид …

  • 27 April

    О.Баасанхүү: Өртөг өндөртэй газарт байгаа оюутнууд хүнд хэцүү байдалд орж байна

    УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Хурлаар дараах асуудлыг хэлэлцсэн байна. Үүнд: Короновируст халдвар /COVID19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын гишүүд 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын чуулган дээр анхны хэлэлцүүлэгт өгч байгаатай холбогдуулан АН-ын зөвлөл байр сууриа илэрхийлэн, ажлын хэсэгт зарчмын зөрүүтэй саналуудаа оруулахаар …

  • 27 April

    УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг 14 бүлэг 126 зүйлтэйгээр шинэчлэн боловсруулжээ

    Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсантай холбогдуулан өнөөдөр (2020.04.27) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хуулийн төслийг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн 14 бүлэг 126 зүйлтэйгээр шинэчлэн боловсруулсан байна. Улсын Их Хурал 2007 онд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн …

  • 27 April

    Цар тахлын үеийн гамшгаас хамгаалах дадлага сургууль зохион байгуулагдана

     Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Ковид-19 халдварт цартахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургуулийг 2020 оны 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Дадлага сургууль 3 үе шаттайгаар зохион байгуулагдана. Үүнд: Нэгт, “Коронавирусын халдварт цартахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” …

  • 27 April

    Сайн тосоо сонгож хэрэглээд хэвлийн дотор өөхөө багасгаж илүүдэл жингээ хасах боломжтой

    “KETOGENIC DIET” Кето диетыг 100-аад жилийн өмнөөс хүүхдийн эпилепсийг эмчлэхэд хэрэглэж иржээ. 1970 онд доктор Аткинс нүүрс-ус багаар агуулсан илүүдэл жин хасах 2 долоо хоногийн хоолны хөтөлбөр танилцуулсан нь олон нийтэд ихэд түгсэн юм. Кето диет болон Аткинс диет нь нүүрс ус бага агуулсан гэдгээрээ ижил төстэй юм. 1. “Кето диет” гэж юу вэ? Хүний биеийн энергийн эх үүсвэр нь …

  • 27 April

    СЗХ:“1072 хувьцаа худалдаж авна” гэх зар мэдээлэл нь иргэд, олон нийтийг залилан мэхэлж болзошгүй

    Монгол Улсын 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай холбоотой олон нийтийн цахим сүлжээнд худал ташаа мэдээлэл, сурталчилгаа тавигдах боллоо. Тухайлбал facebook олон нийтийн сүлжээнд “1072 хувьцаа авна”, “1072 хувьцаа бэлэн мөнгөөр авна”, “1072 хувьцаа худалдаж авна, данс нээнэ” гэх зэрэг зар мэдээлэл нь иргэд, олон нийтийг залилан мэхэлж болзошгүй гэмт хэргийн шинжтэй, …

  • 27 April

    “Баянбүрдийн тойргоос Эх Нялхсын уулзвар хүртэлх” авто замыг хэсэгчлэн хаана

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй 2020 оны томоохон шинэчлэлтийн ажлын нэг болох “Баянбүрдийн тойргоос Эх Нялхсын уулзвар хүртэлх 1.09 км авто замын ажил /Аюулгүйн тойргийн хамт/” -ыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс гүйцэтгэж байна. Шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын хойд тал буюу Баянбүрдийн тойргоос-Эх Нялхсын зүүн …

  • 27 April

    “Өрх бүр хүнсээ бэлтгэе” уриан дор 2020 оны хаврын тариалалт эхэллээ

    Дэлхий нийтийг хамарсан  “Covid -19” цар тахлын дэгдэлтийн улмаас онцгой дэглэм тогтоосон энэ үед ажлын байрыг  хадгалах, үндсэн нэр төрлийн үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний хангамж, нөөцийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх, хаврын тариалалтын дэмжлэгийг бодитой байлгах нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мөн улаанбуудай, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тос, тэжээлийн болон хүлэмжийн таримлын тариалалтыг …

  • 27 April

    Ирэх сарын 4-нөөс Итали улс хорио цээрийн дэглэмээ сулруулна

    Италийн Засгийн газар коронавирусний цар тахалтай хийж буй тэмцлийн хоёр дахь үе шатыг тавдугаар сарын 4-нөөс эхлүүлэх бөгөөд хязгаарлалтын зарим арга хэмжээг цуцална гэж тус улсын Ерөнхий сайд Жузеппе Конте мэдэгджээ. “Тавдугаар сарын 18-ныг хүртэл бүс нутгуудын хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байх бөгөөд зөвхөн ойр дотны хүмүүстэй уулзахаар зорчихыг зөвшөөрнө. Олон гэр бүл хуваагдсан гэдгийг бид мэдэж байгаа” гэж …

  • 27 April

    Д.Нямхүү: Франц иргэн удахгүй эмнэлгээс гарна

    ЭМЯ-наас коронавирусийн талаарх ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдолд бүртгэгдээгүй байна. 161 хүний шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Эмч, эмнэлгийн ажилтан болох 19 хүний хариу мөн л СӨРӨГ хариу гарсан. 14 хоногийн дараа гарахад мөн л шинжилгээ авна. Ажиглах байранд байгаа 130 хүний хариу Амар зочид буудалд байгаа 42 оюутнаас коронавирус илрээгүй. …

  • 27 April

    Гал түймэр унтраах, аврах ангийг Сонгинохайрхан дүүрэгт байгуулна

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт гал унтраах, аврах анги байгуулахаар болжээ.  Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд энэхүү ажлыг хэрэгжүүлнэ.  Гал түймэр унтраах, аврах анги нь нэгдүгээр зэрэглэлийнх бөгөөд нийт гурван блокоос бүрдэнэ. Мөн аврагч нарт зориулсан орон сууцыг цогцоор нь шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тус барилгын ажлыг эхлүүлж, хүлээлгэн өгөхөөр Нийслэлийн засаг даргын нэгдүгээр …