Monthly Archives: May 2020

May, 2020

  • 13 May

    Боловсролын үнэлгээний төвийн нээлттэй даалгаврын санд 11677 даалгавар нэмэгдлээ

    Боловсролын үнэлгээний төвөөс бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд сургалтын хөтөлбөр болон үнэлгээний зорилгод нийцүүлэн даалгавар боловсруулж, нээлттэй цахим даалгаврын санд байршуулснаар сургууль, багш, сурагчдын хүрээнд нээлттэйгээр ашиглах боломж бүрдсэн байдаг. Өнөөдрийг хүртэл нээлттэй даалгаврын санд байршсан даалгаврын тоо нь хангалттай бус байсан тул даалгаврын тоо, чанарыг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэй холбоотойгоор “Сайжруулсан сургалтын хөтөлбөр”-ийн агуулгад нийцүүлэн хөгжүүлэх, баяжуулах шаардлага …

  • 13 May

    Цагаан ордны ажилтнуудад амны хаалт зүүхийг үүрэг болголоо

    Цагаан ордны ажилтнуудаас коронавирусийн халдвар илэрсний дараа ажиллагсдад заавал амны хаалт зүүхийг үүрэг болгожээ. Гэхдээ ажлын өрөөндөө амны хаалт зүүхгүй байж болох бөгөөд зөвхөн нийтийн орон зайд зүүхээр болсон байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн өргөөнд коронавирус тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд Цагаан ордны ихэнх ажилтанд эмнэлгийн амны хаалт зүүх эсвэл хамгаалах өөр хэрэгслээр нүүрээ заавал халхлах шаардлага тавьж байгаа тухай “The Washington Post” сонин тус …

  • 13 May

    Сингапур улс зай барихыг анхааруулдаг робот нохой ашиглаж байна

    Коронавируын тохиолдлын тоогоор Азидаа дээгүүрт орж байгаа Сингапур улс, хорио цээрийн дэглэмийн үед ард иргэдийг олноор цуглахгүй байхыг хянах, анхааруулах үйлсэд робот нохой ашиглаж эхэлжээ. Сингапурын албаныхан коронавирусын тархалтыг хязгаарлах зорилгоор  хотын олон нийтийн бүсд хоорондоо зай барихыг сануулдаг робот нохойг ашиглах болжээ.  Удирдлагатай, 4 хөлтэй уг роботыг Бостон Динамик зохион бүтээсэн бөгөөд үндэсний хэмжээнд зарласан хөл хорионы дэглэмийн дагуу хотын ногоон бүсүүдэд ашиглаж эхэлсэн байна. “Сингапур …

  • 13 May

    “Формула 1” уралдаан ирэх сард эхэлнэ

    “Формула 1” уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх  зургадугаар сард эхлэхээр болжээ. Энэ удаагийн тэмцээн үзэгчгүйгээр явагдах юм байна. “Формула-1” ангиллын машины уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх зургадугаар сарын 5-нд эхэлнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр, “Формулы-1” удирдлага зохих мэдэгдлийг Олон улсын автомашины холбооноос өнгөрсөн баасан гарагт авчээ. Тэмцээн Австрид хоёр үе шаттайгаар явагдана. Тэмцээний эхний шат 7 дугаар сарын 5-нд явагдах бол 2 дугаар шат 7 дугаар …

  • 13 May

    Өлгий хотыг тойрон гарах 18.8 км зам, гүүрийн барилгын ажлын нээлт боллоо

    Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотыг тойрон гарах 18.8 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нээлт болж, үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн Г.Солтан, Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан зэрэг албаны хүмүүс, орон нутгийн иргэд оролцлоо. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Өлгий хотыг тойрон өнгөрөх 18.8 км авто замын ажлыг 3 …

  • 13 May

    “Фантастик” продакшний”ЗУРА” цэнгээнт нэвтрүүлгийн найман саяын ялагч хэн болох вэ

    Фантастик продакшний уран бүтээлч залуус хөл хорионы энэ үед үзэгч олныг хөгжөөн стресс бус инээд хөөр бэлэглэх “ЗУРА” буюу “Дайчин” хэмээх нэртэй цэнгээнт хөгжилтэй нэвтрүүлэг бэлтгэн эхний дугаараа хүргэжээ. Тус продакшний уран бүтээлч найман залуу хоёр баг болон хуваагдсан бөгөөд нэг баг дөрвөн гишүүнээс бүрджээ. Тэмцээний оролцогч тус бүр 1 нэг сая төгрөгийн бооцоо тавьсан ба гурван цуврал нэвтрүүлгийн дараа …

  • 13 May

    12 дугаар ангийн сурагчдын давтлага эхэллээ

    Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд олгож эхэлсэн. БСШУС-ын Сайдын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар ЕБС-ын 12 дугаар ангийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагын үеэр мөрдөх “Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага зохион байгуулахад мөрдөх заавар”-ыг батласан.  Энэ …

  • 13 May

    “Хоттойгоо селфидье” гэрэл зургийн уралдаан зарлалаа

    Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, аж амьдралыг харуулсан гэрэл зургийг түүх болгон үлдээж, хотын хөгжлийн явцыг сурталчлах зорилгоор “Хоттойгоо селфидье” уралдааныг Нийслэлийн ИТХ-аас Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж байна.Сонирхсон хүн бүр хотод өнгө үзэмж нэмсэн бүтээн байгуулалт болон бусад эерэг сайхан сэтгэгдэл төрүүлэх зүйлсийг  өөрийнхөө зурагтай хамт селфидэж уралдаанд оролцох боломжтой.Бүтээлийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 23.00 цаг …

  • 13 May

    Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай

    Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2020.05.13/ нэгдсэн хуралдааны  хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг та бүхэнд хүргэж байна. 05 дугаар сарын 13-ны Лхагва гарагт 10.00 цагаас: Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 03 дугаар дүгнэлт;Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 7 гишүүн 2020.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;“Засгийн …

  • 13 May

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хоёр төрлийн зээлийн хэлэлцээрийн төсөл хэлэлцэнэ

    Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том хэмжээний хуримтлуурын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Яаралтай тусламжийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх эрүүл мэндийн салбарын хөгжил төсөл 5-ийн нэмэлт санхүүжилт” болон “COVID-19 шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийн …

  • 13 May

    Улаанбаатар хотод өдөртөө 23 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан  мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, говь, тал, хээрийн бүс нутгаар салхи, шуургатай байна. 2020 оны 05 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга …

  • 13 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 13. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын адаг цагаан Луу сарын  Билгийн тооллын 21. Буд гараг. Булаагч одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр. Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 12 May

    С.Эрдэнэчимэг: Урт цагааныг буулгана, дахин төлөвлөнө гэж ярьж байхад түрээслэгчид бид итгэхгүй байсан

    Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамж гарсан. Үүний дагуу 30 сая төгрөгийн шагналын сантай зураг төслийн уралдааныг тавдугаар сарын 11-ийг хүртэл зарлаад байсан. Зарлагдсан хугацаанд нийт 28 зураг төсөл ирсэнийг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас Улаанбаатар …

  • 12 May

    Засгийн газрын гишүүний тангараг өргөх журмыг батална

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Байнгын хорооны ажлын хэсгийн саналаар хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх үүднээс төслийн 2 дугаар зүйл буюу 24 дүгээр зүйлийн 3 …

  • 12 May

    Д.Занданбат: Гүйцэтгэсэн аудитын дүнд нийт 9 их наяд 57 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрсэн

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой таван асуудал хэлэлцэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.   Д.Занданбат: Гүйцэтгэсэн аудитын дүнд нийт 9 их наяд 57 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрсэн     Хуралдааны эхэнд Төрийн аудитын байгууллагын 2019 оны үйл ажиллагааны тайланг …