Monthly Archives: May 2020

May, 2020

  • 12 May

    “Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд иргэдээс санал авч байна

    Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн 3 дугаар байр буюу “УРТ ЦАГААН” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг иргэд олон нийтийн дунд дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс энэ сарын 11-ны өдрийг хүртэлх хугацаанд зарласан юм. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд …

  • 12 May

    Бээжин хотын сурагчид биеийн халууныг хянах бугуйвчтай хичээллэж эхэлжээ

    БНХАУ сүүлийн үеийн дэвшилтэт технологийг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд ашиглаж байна. Энэ долоо хоногийн Даваа гараг буюу 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс сурагчдын биеийн халууныг хянах, халуун хэвийн хэмжээнээс нэмэгдэхэд дохио өгөх төхөөрөмж суулгасан бугуйвчийг туршиж эхэлсэн байна. Бугуйвчийг Бээжин хотын таван дүүргийн дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдад түгээжээ. Бугуйвч нь ердийн фитнес бугуйвчтай адил бөгөөд …

  • 12 May

    ХХЕГ:Төрийн байгууллага, албан хаагчдыг гүтгэсэн асуудлаар хуулийн байгууллагад хандаж, шалгуулах болно

     Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.  Баянгол дүүргийн иргэн Б.Сайнбаяр нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байсан хошууч генерал Ц.Сэргэлэнгийн талаар мэдээлэл хийж, өөрийн байр сууриа илэрхийлэх үедээ Хил хамгаалах байгуулага хилийн зурвас газарт зөвшөөрөлгүй 87 уул уурхайн …

  • 12 May

    “Урт цагаан” үйлчилгээний төвийн нэгдүгээр корпусын барилгыг акталж, нийслэлийн өмчөөс хаслаа

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Нийслэлийн өмчтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан барилгуудыг шинээр өмч бүртгэлд оруулах, мөн ашиглалтын шаардлага хангахаа больж, акталсан барилгуудыг өмчөөс хасах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тодруулбал, БЗД-ийн 88 дугаар сургуулийн спорт заал, БЗД-ийн лаборатори 142 дугаар сургуулийн барилга, СХД-ийн нутаг дэвсгэрт зургаан гүний худаг, БЗД-ийн нутагт …

  • 12 May

    Засгийн газраас COVID-19 цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайшаав

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Суурин төлөөлөгч Сергей Диордицаг өнөөдөр хүлээн авч уулзав. Д.Цогтбаатар юуны өмнө COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд ДЭМБ-аас тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр Засгийн газрын зүгээс COVID-19-ийн улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад иргэддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор тусгаарлах хугацааг богиносгох, хөдөлгөөнт хөл хорионы дэглэм нэвтрүүлэх боломжийг судалж …

  • 12 May

    НББСШУБХ: Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаан 10 цаг 44 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Цогзолмаа танилцуулав. Ажлын хэсэг болон дэд ажлын …

  • 12 May

    Нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалын ажил тогтмолжиж, иргэд өдөр бүр цэвэрхэн ‘автобусаар зорчиж байна

    Шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор автобусуудад өглөөний эх авалт, оройн буултаар цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа. Тодруулбал, нийслэлээс нийтийн тээврийн 930 гаруй автобусанд тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт  хийгдэж, нийслэлчүүддээ өдөр бүр цэвэрхэн автобусаар үйлчлэхийг зорьж ажиллаж байна. Үүнээс гадна автобусанд гар …

  • 12 May

    Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг энэ сарын 20-нд шүүнэ

    Улсын Дээд шүүх Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцсэн билээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр захирамжид гомдол гаргасан байдаг. Дээрх хуралдаанаас Улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан …

  • 12 May

    Чойжин ламын сүм музейн гудамжийг авто машингүй болгов

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Чойжин ламын сүм музей түүхийн дурсгалт цогцолборыг хамгаалах талаар нэгэн чухал шийдвэр гаргалаа. Тодруулбал,  Чойжин ламын сүм музейн цогцолборт газрын гудамжийг авто машингүй гудамж болгох асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар дэмжлээ. Нийслэлийн ИТХ-аас тус газрыг хамгаалах чиглэлээр ажлын хэсэг гарч ажилласан юм. Улмаар ажлын хэсгээс Чойжин ламын сүм музейн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, орчны хорт хөнөөлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахаар дараах саналуудыг орууллаа. Нэгдүгээрт, музейн  баруун болон …

  • 12 May

    ГХ-ны сайд Д. Цогтбаатар НҮБ-ын АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана-тай утсаар ярив

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана-тай тавдугаар сарын 12-ны өдөр утсаар ярив. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Ковид-19” цар тахлын Монгол Улс дахь нөхцөл байдал, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида …

  • 12 May

    Итэвоны цэнгээний газраар үйлчлүүлсэн иргэдийн 101-ээс нь COVID19-ийн халдвар илрээд байна

    БНСУ-ын Сөүл хотын Итэвон дүүргийн цэнгээний газраар үйлчлүүлсэн иргэдийн 101-ээс нь коронавирусын халдвар илэрчээ. Энэ тоо нэмэгдэж ч магадгүй юм. Халдварын эрсдэл намжаад байсан тус улсад халдварын шинэ голомт үүссэн нь эрсдлийг дахин нэмэгдүүлээд байна.  Сануулахад Итэвон дүүргийн гурван цэнгээний газраар үйлчлүүлсэн 29 настай залуугаас өнгөрсөн Лхагва гарагт халдварын шинж тэмдэг илэрсэн юм. 10-ны өдрийн  байдлаар энэ дүүргийн таван шөнийн …

  • 12 May

    УОК-ын Шуурхай штаб: Турк, Энэтхэг улс руу тусгай нислэг үйлдэнэ

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу маргааш буюу тавдугаар сарын 13-нд Туркийн Истанбул хот руу тусгай үүргийн нислэг хийж, 170 орчим монгол иргэнээ татан авахаар боллоо. Мөн ОХУ-ын Улаан-Үд хотоос тавдугаар сарын 14-нд 202 иргэнийг, 15-нд Эрхүү хотоос 200 орчим иргэнийг татан авах юм. Харин тавдугаар сарын 18-нд Энэтхэг улс руу тусгай үүргийн онгоц нислэг үйлдэнэ гэж Улсын онцгой комиссын Шуурхай …

  • 12 May

    Э.Бат-Үүлийн үгэн дундах үг

    Нэгдүгээрт, намаасаа бус бие даан нэр дэвшихээ зарлаж, тэр дундаа АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдын нэр дэвших тойрогт очиж өрсөлдөнө гэж мэдэгдэж байсан тэрбээр АН-ын байранд, тэр ч бүү хэл тусгайлан зассан индэр дээрээс мэдэгдэл хийсэн нь З.Энхболдын шахалт байв уу гэж хардахад хүргэв.   Улсын баатар Э.Бат-Үүл мэдэгдэл хийж, “МАН-ын дарга, нарийн бичгийн дарга нар хэвлэлээр намайг гүтгэж байна. Тиймээс би МАН-ын удирдлагуудтай нэг тойрогт …

  • 12 May

    Д.Нямхүү: ХӨСҮТ-д 102 хүн ажиглалтанд байна

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. “Тэрбээр өнөөдөр ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч гараад, дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Ингээд эдгэрсэн хүний тоо 15 болж байгаа. Мөн ойрын хугацаанд хоёр хүн эмнэлгээс дараагийн шатны ажиглалт руу шилжих юм. Иргэдээс таван төрлийн сорьц авч, 2-3 хоног давтан …

  • 12 May

    Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотруу энэ сарын 18 тусгай нислэг үйлдэхээр болжээ

    Улсын Онцгой комиссоос БНЭУ-д суугаа Монгол Улсын иргэдээ тусгай нислэгээр эх орондоо авчрах шийдвэрийг гаргасан. Тэгвэл Улсын Онцгой Комисс  өчигдөр /2020.05.11 /хуралдаж Энэтхэг улс руу тусгай үүргийн хоёр нислэг үйлдэх шийдвэрээ баталгаажуулсан байна.Тодруулбал,  энэ сарын 18-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хот,  30-нд Гоа руу тусгай нислэг үйлдэхээр болсон байна. Энэ талаар Шинэ Дели хот дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ. Шинэ Дели хот дахь Элчин сайдын яам: Монгол Улсын Онцгой Комисс 2020 оны 5 …