Monthly Archives: July 2020

July, 2020

  • 23 July

    Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Болор-Эрдэнэ томилогдлоо

    Монгол Улсын Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Болор-Эрдэнийг томиллоо. Б.Болор-Эрдэнэ нь 2007-2011 онд Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийг Олон улсын харилцааны бакалавр зэргээр, 2011-2014 онд БНСУ-ын Хандон Глобал Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэргээр, 2017 онд Английн Оксфордын Их сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. Ажлын туршлага: 2011-2012 онд Азийн хөгжлийн банкны төслийн мэргэжилтэн,2012 онд Мянганы сорилтын санд туслах мэргэжилтэн,2013 онд Дэлхийн банкны төслийн …

  • 23 July

    Ерөнхий сайд асан С.Баярт 5 жилийн хорих ял оноолоо

    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Сангийн сайд асан С.Баярцогт нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Шүүхээс энэхүү хэргээс Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис” компаний үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох хэргийг тусгаарлан хэлэлцэхээр болсон байдаг.  Долдугаар сарын 22-нд шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан эхэлж, хоёр дахь өдрөө үргэлжилж дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа. Шүүх бүрэлдэхүүн тэднийг …

  • 23 July

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2022 оны 7-р сард ашиглалтад орно

    УИХ-ын дарга Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлын явцтай танилцлаа. Энэ чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 орчим км үргэлжилж, 2 өртөө, 6 зөрлөгтэй баригдана. Тус төмөр зам нь 1-р зэрэглэлийн UIC- 60 зам төмөр бүхий уулзваргүй, нэг голын даац нь 25 тонн, 16 гүүр, 126 хоолой, малын 8 гарцтайгаар баригдаж байна. Одоогоор уг …

  • 23 July

    Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээнд хамрагдах иргэдийг маргаашнаас бүртгэж эхэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн, шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулж, иргэдийг ажилтай, орлоготой болгох зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээ”-г 2020 оны 3, 4 дүгээр улиралд үе шаттайгаар хүргэх гэж байна. Тус үйлчилгээнд хамрагдах иргэдийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний …

  • 23 July

    Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зуншлага нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу үнэлгээ гарчээ. Тодруулбал Говь-Алтайн Дэлгэр, Жаргалант, Тайшир, Халиун, Чандмань, Төгрөг, Цээл, Баянхонгорын Богд, Баянговь, Баянбулаг, Шинэжинст, Бууцагаан, Жинст, Баянхонгор, Баян-Өндөр, Заг, Баянцагаан, Бөмбөгөр, Хүрээмарал, Өвөрхангайн Богд, Баруунбаян-Улаан, Баянгол, Гучин-Ус, Төвийн Бүрэн, Аргалант, Дундговийн Дэлгэрхангай, …

  • 23 July

    Коронавируст халдварын 10 дахь шатны эрсдэлийн үнэлгээг хийж байна

      Монгол Улсад коронавируст халдвар хүн амын дунд тархах эрсдэлийн  арав дах шатны үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийж байна.   Эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, БШУЯ, ХӨСҮТ, ОБЕГ, МХЕГ, ТЕГ, ЦЕГ, НЭМГ, НЗДТГ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хийж байгаа юм. Шадар Сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, үнэлгээний дүнг Улсын онцгой комисст …

  • 23 July

    10МВт-ын нарны цахилгаан станц барих ажлыг эрчимжүүлнэ

    Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Дэлхийн банкны Монголыг хариуцсан багийн ахлагч,  эрчим хүчний ахлах мэргэжилтэн Петр Йохансен нарын Дэлхийн банкны төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ. Уулзалтад Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга  О.Бавуудорж нар байлцлаа. Дэлхийн банкны Монголыг хариуцсан багийн ахлагч,  эрчим хүчний ахлах мэргэжилтэн Петр Йохансен Монгол улсад сонгуулийн үр дүнгээр шинэ Засгийн газар …

  • 23 July

    Ш.Үнэнбат:“Урт цагаан”-ы нэгдүгээр корпусын барилгыг нураах ажлыг эхлүүлсэн

    Нийслэлийн өмч ашиглалт, удирдлагын газраас өнөөдөр “Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн талаар мэдээлэл хийлээ.    Нийслэлийн Засаг даргын А/216 тоот захирамжаар “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоосон. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны тавдугаар 11-ний өдрийн 73 дугаар тогтоолоор “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилга байгууламжийг нийслэлийн өмчөөс хасах тухай шийдвэр гаргасан. Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд …

  • 23 July

    БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат салбарын сайд, удирдлагуудтай уулзлаа

    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээн дэх салбарын сайд, холбогдох байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.  Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Биеийн тамир, спортын …

  • 23 July

    Р.Батсүх:“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын эхний 50 километрийг гүйцэтгэж дууссан

    УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаны хүмүүс Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Долдугаар сарын 20-ны байдлаар төмөр замын газар шорооны ажил 93, шугам хоолойн ажил 85 гаруй хувьтай, гүүрийн ажил 37 хувьтай үргэлжилж байна. “Монголын төмөр зам” ТӨХК захиалагчаар, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб төмөр замын доод …

  • 23 July

    БНХАУ коронавируст цар тахлын эсрэг вакцин гаргавал аль болох богино хугацаанд Монголын талд нийлүүлэхийг хүслээ

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван энэ оны 7 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав. Элчин сайд Чай Вэньруй Гадаад харилцааны сайд Н.Энхтайванд үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван саяхан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярьж,  Монгол, Хятадын Иж …

  • 23 July

    Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх вакциныг зорилтот бүлгийн хүн амд хийж эхэлжээ

    Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Амьтны эмч Г.Цэрэнноров нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн Онцгой комиссын даргын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар нийслэлийн алслагдсан зургаан цэгт Тээврийн Цагдаагийн алба, нийслэлийн Онцгой байдлын газраас хөдөлгөөнт хяналт шалгалтын …

  • 23 July

    Д.Нямхүү:Өчигдөр 426 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Өчигдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 426 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийлээ. Ингэхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал, -Долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 261 хүний шинжилгээ -Австралиас ирсэн 48 хүний шинжилгээнд …

  • 23 July

    Б.Мөнхбаатар:Яам бодлогын түвшинд ажиллаж, харьяа газрууд ажил үүргээ чанартай, шийдэмгий явуулах үүрэгтэй

    Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон холбогдох газрын дарга нар цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагаатай танилцлаа. Төв цэвэрлэх байгууламж Сайд тэргүүтэй албаныхан эхлээд Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг сонсч холбогдох ажилтнуудад үүрэг чиглэл өгөв. Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн ажил 21 хоногийн дараа эрчимтэй өрнөнө Дараа нь Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон …

  • 23 July

    Нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг нээлттэй болгоно

    Иргэдээс ирж буй санал, шүүмжлэлийг харгалзан татан авах ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг ил тод болгох чиглэлийг Улсын Онцгой комиссын даргаас өгсөнтэй холбоотойгоор хилийн чанадад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудад хандан нутаг буцах хүсэлт гаргасан монгол иргэдийн бүртгэлийг олон нийтэд ил тод болгох чиглэлийг Гадаад харилцааны яамнаас нийт Элчин сайдын яам, Ерөнхий консулын газартаа өгөөд байна. Нутаг буцах хүсэлт гаргасан …