Monthly Archives: July 2020

July, 2020

  • 24 July

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Майкл Клечески Сайд Ч.Хүрэлбаатарт Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдон, Сангийн сайдаар улиран томилогдсонд баяр хүргэхийн ялдамд хоёр улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шинэ Засгийн газрын үйл ажиллагааны …

  • 24 July

    Гадаадын 44 орноос 14371 иргэн эх орондоо иржээ

    Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 28-наас эхлэн зохион байгуулж, өнөөдөр буюу 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 14371 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна.  Тодруулбал 40 удаагийн тусгай нислэгээр 44 орноос иргэдээ татан авсан бол 07 дугаар …

  • 24 July

    БНХАУ-ын ЭСЯ-ыг тагнуулын ажиллагаанд оролцсон хэмээн сэжиглэж байна

    АНУ-ын эрх баригчид Техас муж улсын Хьюстон хот дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудыг Хятадын эрх баригчдын ашиг тусын тулд Америкийн оюуны өмчийг хулгайлахтай холбогдох хэрэгт сэжиглэж байна. Энэ тухай АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Морган Ортэгус мэдэгджээ. “Холбооны мөрдөх товчоо, Хууль зүйн яам хамтран ажиллаж, бид Хьюстоныг Хятадын Коммунист намын Америкийн судалгаа шинжилгээний материалыг хулгайлах гол газар гэдгийг …

  • 24 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга ЦЕГ-ын дарга, хурандаа Ж.Болдыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын даргаар томилогдсон цагдаагийн хурандаа Ж.Болдыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цагдаагийн албаны үйл ажиллагаа хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээс хазайх ёсгүйг онцгойлон захилаа. ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд нь дэд даргаар ажиллаж байгаад дэвшин томилогдсон учраас тус албаны үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан …

  • 24 July

    Нийслэлийн аврах 105 дугаар анги шинэ багаж хэрэгсэлтэй боллоо

    НИТХ, НЗДТГ-аас болон Нано Планет” ХХК-иас НОБГ-ын аврах анги 105-д аврах ажиллагааны шинэ  багаж хэрэгсэл хүлээлгэн өглөө. Энэхүү багаж хэрэгсэл нь дэлхийд тэргүүлэгч “Холматро” брэндийн автомашины шил зүсэх, тасдах, тэлэх зориулалт бүхий гидр ажиллагаатай хоёр иж бүрдлээс бүрдэж байгаа юм. Ингэснээр  нийслэлийн Аврах анги-105-ын багаж хэрэгслийн бэлэн байдал дээшилж, нийслэлийн ард иргэдийн амь нас, өмч хөрөнгийг гал түймэр, гамшиг ослоос …

  • 24 July

    Д.Нямхүү: Батлагдсан тохиолдол 288 боллоо

    Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр 2020 оны долдугаар сарын 23-ны өдөр хийгдсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариунууд болон эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг танилцууллаа. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өчигдөр гурван лабораторид нийт 709 шинжилгээ хийхэд 708 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн нэг жолоочийн шинжилгээнд коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн жолооч Казахстан улсын иргэн бөгөөд 39 настай, …

  • 24 July

    А.Ариунзаяа: Олон улсын зөвлөх багийг бүхий л талаар дэмжиж ажиллана

    Дэлхий нийтэд дэгдсэн коронавирусийн халдварт ковид-19 цар тахал олон улс оронд хурдацтайгаар тархаж, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт хүндрэл бэрхшээл учруулсаар байна. ​Цар тахлаас үүдэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх талаар Засгийн газраас ямар бодлого хэрэгжүүлэх, хариу арга хэмжээг хэрхэн авах талаар тодорхой төлөвлөгөө, стратегийг боловсруулах ажлыг гүйцэтгэж буй НҮБ-ын олон улсын …

  • 24 July

    Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт өндөр хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилтыг хүссэн юм. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд …

  • 24 July

    Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ

    ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзлаа.Уулзалтын үеэр хөдөө аж ахуйн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаар ярилцлаа. Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас энэ оныг “Дэлхийн ургамлын эрүүл мэндийн жил”-ээр зарласантай холбоотойгоор газар тариалангийн салбарт хор хөнөөл үзүүлдэг царцаа болон эрвээхийн нүүдэл зэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж хамтран ажиллахаар боллоо. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий ассамблей-аас 2021 оныг “Жимс жимсгэнэ, хүнсний ногоо”-ны жил …

  • 24 July

    Боловсролын салбарт шинэчлэл хийх зорилготой реформ хөдөлгөөний төлөөлөлтэй уулзлаа

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн боловсролын салбарын хөгжилд өөрчлөлт, шинэчлэл хийх хүсэлтэй салбар бүрийн төлөөллийг нэгтгэсэн реформ хөдөлгөөний төлөөллийг урьж уулзлаа. Боловсрол бол зөвхөн ганц яамны биш нийгмийн асуудал гэж үздэг, энэ агуулгаар боловсролын шинэчлэлийг хууль тогтоогч, бодлого боловсруулагч, боловсролын хэрэглэгч бизнес эрхлэгч, эцэг, эхчүүд бүгд хийх ёстой гэдгийг ойлгодог, тэдний оролцоог нэмэгдүүлж, асуудлыг шийдвэрлэдэг байх, хамгийн гол нь боловсролын хэтийн …

  • 24 July

    БШУЯ: Хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахыг ирэх сарын эхээр мэдээлнэ

    Боловсрол, шинжлэх ухааны яам 2020 оны есдүгээр сарын 1-ээс хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах хувилбарууд боловсруулж Монгол Улсын Шадар сайдад танилцууллаа. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэлийг ханган ажиллаж байна. Улсын Онцгой Комисс болон Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсны мэдээллийг наймдугаар сарын эхээр хийнэ.

  • 24 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 24. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 4. Сугар гараг. Бага морь одтой, зургаан цагаан мэнгэтэй шар луу өдөр. Барилдлага: ТүлэхШүтэн барилдлага: СансарСуудал:  Гал Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа …

  • 24 July

    Улаанбаатарт өдөртөө 29 хэмийн дулаан байна

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг бороо, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говь, зүүн …

  • 23 July

    Хэзээ магистр хамгаалах вэ? Хэзээнээс бодож, хэрхэн бэлдэх вэ?

    Магистрт суралцахаар төлөвлөж буй уншигчиддаа зориулан Блоггер Ж.Танын блогтоо нийтэлсэн нийтлэлийг хүргэж байна. Нэг өдөр магистраа хамгаална даа гэж бодож байгаа бакалаврын оюутнууд, залуу мэргэжилтнүүдэд зориулж, нэгэн уншигчийнхаа саналын дагуу энэ блогийг бичлээ. Би 9 жилийн өмнө Харвардаас бакалавр зэрэгтэй төгсөж, 4 жил уул уурхайн салбарт ажиллаад Оксфорд руу бизнесийн удирдлагын магистраар (MBA) сурахаар явсан билээ. Эргээд харахад “яагаад бас …

  • 23 July

    Баган дахь эртний сүм хийдүүдийн үзэсгэлэнт гэрэл зургууд

    Баган нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтдаг Мьянмар дахь эртний хот юм. 9-13-р зууны үед энэ хот нь Баган хаант улсын нийслэл байсан бөгөөд хожим орчин үеийн Мьянмар улсад багтсан байна. Тус улсын сүм хийдүүд нь эртний уран чамин архитектурын шийдэл, хийцээрээ алдартай төдийгүй газар зүйн хувьд ч үзэсгэлэнтэй байгальтай газар оршдог ажээ. Шөнийн одот тэнгэр Нар жаргахад Нар мандах үеэр Ийм үзэсгэлэнтэй газрыг дээрээс нь …