Monthly Archives: July 2020

July, 2020

  • 10 July

    Г.Нэргүй: Амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна

    НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй нар үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ.       Төв аймгийн зүүн хэсэг, Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгаар усархаг бороо орно. Энэ сарын 11, 12-ны өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, нөөлөг салхины аюулаас болгоомжлохыг ард иргэддээ сэрэмжлүүлж байна. …

  • 10 July

    Баяр наадмын өдрүүдэд аадар бороотой байх тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр баяр, наадмын өдрүүдээр буюу 7 дугаар сарын 10-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 11, 12-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай, бороо орох төлөвтэй байна. Мөн Төв, Говьсүмбэр аймгийн нутгаар 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр …

  • 10 July

    Турк улсаас 261 иргэн эх орондоо ирлээ

    Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:00 цагт  “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.    Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирсэн бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай – 61, өндөр настан – 22, бага насны хүүхэдтэй гэр бүл – 51, жирэмсэн – 9, хөгжлийн бэрхшээлтэй – 9, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай (байрлах газаргүй, санхүүгийн хүндрэлтэй) – 109 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, …

  • 10 July

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:Өнөөдөр Төвийн аймгийн зүүн хэсэг, Хэнтийн нутгаар их бороо орно. Наадамчид, иргэдийн анхааралд:Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо, 11, 12-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, …

  • 10 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 10. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 20. Сугар гараг. Шувуун хушуут одтой, Хоёр хар мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 9 July

    Ухань хотод үерийн гамшгийн онц сэрэмжлүүлэг зарлалаа

    БНХАУ-ын Хубэй мужил сүүлийн хэдэн өдөр үргэлжлэн орж байгаа ширүүн борооны улмаас 08-ны өдрийн 14 цагийн байдлаар Хөх мөрөний Ханькөү өртөөний усны түвшин 27.74 метр болсон нь үерийн сэрэмжлүүлэг өгөх хэмжээнээс даруй 0.44 метрээр давжээ. Ингэснээр Ухань хотод үерийн гамшгийн онц сэрэмжлүүлэг өгөгдлөө. Ухань хотын үерийн хяналтын алба нь олон нийтэд хандан цаг агаарын урьдчилсан мэдээнд анхаарч, аяллын горим, цаг …

  • 9 July

    Тайпэй: Хулсны баавгайн 7 насны төрсөн өдөр

    Энэ сарын 06-ний өдөр Тайванийн Тайпэй хотын амьтны хүрээлэнгийн Юаньзи нэртэй аварга хулсны баавгай 7 нас хүрч, төрсөн өдрийг нь тэмдэглэжээ. Сонирхуулахад аварга хулсны баавгай нь 1.2-1.5м урт, 75см өндөр. Биеийн жин 75-160кг байна. Эр нь эмээсээ 10-20% том биетэй. Хөл, дал мөр, чих, нүдний эргэн тойронд хар, биеийн үлдсэн хэсэг нь цагаан үстэй. Бусад баавгайн адил хойд хөл дээрээ …

  • 9 July

    Шадар сайд Я.Содбаатар: Цар тахлын хоёрдугаар давалгаа биднийг бэлтгэл, бэлэн байдлаа улам чангатгаж ажиллахыг шаардаж байна

    Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Доктор Сергей Диордица нарыг хүлээн авч уулзлаа. Тэрээр Монгол Улсын Шадар сайдаар томилогдсоны даруйд уулзаж, танилцаж байгаадаа талархал илэрхийллээ.Уулзалтын үеэр НҮБ, ДЭМБ-ын зүгээс Улсын Онцгой комисст КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслийг дэмжлэг болгон хандивласан юм. Монгол Улсын …

  • 9 July

    Тусгаарлах байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, иргэдийн татан авалтыг эрчимжүүлнэ

    УОК-ын 26 дугаар ээлжит хурал боллоо. Засгийн газар байгуулагдаж, УОК-ын бүрэлдэхүүн шинэчлэгсэнтэй холбогдуулан хурлын эхэнд коронавируст халдварт цар тахлын нөхцөл байдал, гадаад улс орнуудаас иргэдээ татан авч буй ажиллагааны явц, тарваган тахал өвчин, үер усний гамшгийн байдлын талаар тус тус мэдээлэл сонсож, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Ховд аймгийн Цэцэг, Жаргалант сумдад гарсан тарваган тахалтай холбогдуулан тавьсан хорио цээрийг үргэлжүүлж, орон даяар …

  • 9 July

    4.8 килограммын жинтэй дөрвөн том маргад олжээ

    ОХУ-ын Свердловск хотын Маринск уурхайгаас нийт хүндийн жин нь 4.8 килограмм дөрвөн том маргад олжээ. Энэ удаагийн илрүүлэлт нь сүүлийн 20 жилийн хамгийн үнэтэй олз утл хүмүүсийн анхаарлыг татаж байна.

  • 9 July

    ХЗДХЯ болон харьяа байгууллагын 390 албан хаагч шинэхэн орон сууцтай боллоо

    Хууль зүй дотоод хэргийн яам, Архивын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагчдын 390 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Уг 390 айлын орон сууцны барилгын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Гүрт цамхаг” ХХК ажилласан бөгөөд 2020 оны 07 сарын 06-ны өдөр Улсын комисс хүлээн авсан. 390 айлын орон сууцны шав тавих ёслол 2017 оны есдүгээр сарын 29-ны өдөр …

  • 9 July

    Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт нас биед хүрсэн 19 минжийг нутагшууллаа

    Туул голын экосистемийг хамгаалах, урсцыг байгалийн аргаар тохируулах зорилгоор 2012 онд ОХУ болон ХБНГУ-аас 18 бүлийн нийт 36 тооны евразийн минжийг авчран өсгөж байна. Минж үржүүлэн нутагшуулах ажлын хүрээнд 2012-2019 он хүртэл нийт 38 бодгалийг Туул голын эх түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байсан. Харин энэ онд өмнөх эилүүдээс хамгийн олон төл буюу 21 төл авсан тул нас биед хүрсэн …

  • 9 July

    Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

    УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Бүлгийн дэд дарга Х.Булгантуяа нар бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан “Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурал нь Аюулгүй байдал, гадаад бодлогын; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн; Боловсрол, соёл, шинжлэх ухаан, …

  • 9 July

    Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тамгаа гардаж авлаа

    Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржоос тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын Дэд дарга У.Бямбасүрэн, ЗГХЭГ-ын Хуулийн хэлтсийн дарга Н.Мягмар нар байлцав. Энэ үеэр Хууль зүй, дотоод …

  • 9 July

    ЭЕШ-д 99, 98 хувиас дээш гүйцэтгэлтэйгээр амжилт үзүүлсэн сурагчдад шагнал гардууллаа

    Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-д давхардсан тоогоор 10 судлагдахуунаар 44633 суралцагч шалгалтаа амжилттай өгсөн. Үүнээс 800 оноо авсан 126 суралцагч байгаагаас 99,98 хувиас дээш гүйцэтгэлтэйгээр амжилт үзүүлсэн 17 сурагч, хоёр хичээлд 800 оноо авсан долоон хүүхэд байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, …