Monthly Archives: July 2020

July, 2020

  • 7 July

    Алтанбулаг боомтоор 215 иргэнийг татан авжээ

    Улсын Онцгой комиссын шийдвэрээр долдугаар сарын 5-6-нд Алтанбулаг боомтоор иргэдээ татан авлаа. ОХУ-аас иргэдээ татан авах үеэр Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг хэмжин, “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажилласан байна. Долдугаар сарын 5-ны өдөр долоон зорчигчийг сэжигтэй тохиолдлоор, 136 зорчигчийг ажиглалтад нийт 143 иргэнийг тусгаарлахаар холбогдох газруудад шилжүүлсэн юм. Харин долдугаар …

  • 7 July

    ОХУ-ын авлига хамгийн өргөн тархсан 10 бүс нутгийн жагсаалтыг гаргажээ

    ОХУ-ын Ерөнхий прокурорын газраас тус улсын авлига хамгийн өргөн тархсан бүс нутгийн жагсаалтыг гаргасан талаар “РИА Новости” агентлагаас мэдээлсэн байна. Дээрх мэдээлэлд дурдсанаар 2019 онд ОХУ-д авлигын түвшин өссөн дүнтэй гарсан байна. Тухайлбал өнгөрсөн онд 100 мянган хүнд ногдох авлигын гэмт хэргийн хувь 21.1 болсон ба 2018 онд уг үзүүлэлт 20.8 хувь байжээ. Авлига хамгийн өргөн тархсан бүс нутгийн жагсаалт: …

  • 7 July

    Их дээд сургуулиуд элсэлтээ цахимаар зохион байгуулна

    Монголын Их дээд сургуулиудын консорциумын 46 их дээд сургууль хамтран нэгдсэн зохион байгуулалттайгаар 2020 оны их дээд сургуулийн элсэлтийг цахимаар зохион байгуулах гэж байна.   Дэлхий дахинд үүссэн Ковид19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл, онооны жагсаалт, мэргэжил сонголт, хөтөлбөр баталгаажуулалт зэрэг нь 100 хувь цахим хэлбэрээр явагдах юм. Цахим элсэлтийг зохион байгуулахад Боловсролын Үнэлгээний төв …

  • 7 July

    Үерийн улмаас 7000 гаруй толгой мал хорогджээ

    Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас гол мөрөн үерлэх, уруйн үер бууж, иргэд үерт өртөх эрсдэл их байна. Тухайлбал, 07 дугаар сарын 03,04-ний өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас Төв аймгийн нутаг дэвсгэрт 5000 гаруй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 1000 орчим, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1100 орчим бог мал, нийт 7000 гаруй толгой мал …

  • 7 July

    ​Ерөнхийлөгч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа хүргүүлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх зөвшилцөх саналаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичгээр хүргүүлэв. Монгол Улсын Ерөнхий сайдаас 2020 оны 7 дугаар 02-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай зөвшилцөх санал, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт …

  • 7 July

    Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал дэмжигдлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өчигдрийн (2020.07.06) нэгдсэн хуралдааны дараа 89.5 хувийн ирцтэйгээр хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль  тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын …

  • 7 July

    Улаанбатарт өдөртөө 31 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 9-нд ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо …

  • 7 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 07. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 17. Ангараг гараг. Булаагч одтой, таван шар мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 6 July

    Танилц: Засгийн газар 14 яамтай байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай …

  • 6 July

    Ангилсан хог хаягдлыг тээвэрлэх тусгай зориулалтын автомашиныг дүүргүүдэд гардуулж өглөө

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хог тээврийн тусгай зориулалтын 10 автомашиныг есөн дүүргийн нутаг дэвсгэрт ангилсан хог хаягдал тээвэрлэх дүүргүүдийн Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улаанбаатар …

  • 6 July

    Ж.Батбаясгалан: Давхар автобус нь энгийн автобусаас 10 дахин хямд өртөг зарцуулж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т ажиллалаа. Уулзалтад Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон нар байлцав. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хоёр давхар цахилгаан автобусыг нэг сарын хугацаанд туршиж, үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа. Хоёр давхар, эко автобус нь 100 хувь цахилгаанаар ажилладаг бөгөөд …

  • 6 July

    Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо

    Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлэг өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо. Нийслэлийн хэмжээнд эх, хүүхдийн төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай энэхүү эмнэлэг нь эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний 160 ор, хүүхдийн …

  • 6 July

    Эрүүл мэндийн сайд албан даалгавар гаргах үүрэг өглөө

    Антикорона баг, ХӨСҮТ-ийн удирдлагууд ДЭМБ-ын эмнэлзүйн зөвлөмжид өөрчлөлт оруулсантай холбогдуулан Ковид-19-ын  эмчилгээний тактикийн талаар ярилцлаа.  ДЭМБ олон улсын эрдэмтэн судлаачдыг оролцуулан судалгаа хийсний үр дүнд Ковид-19-ийн эмчилгээнээс ДОХ-ын эсрэг үйлчилгээтэй лопинавир/ритонавир, хумхаагийн эсрэг гидрохлорокин эмийг хаслаа. Иймд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шаардлагатай бусад эмийн нөөцийг бүрдүүлэх, лабораторийн шинжилгээний сорьц авах уян бамбар, хувийн хамгаалах хувцас хэрэгслийг ХӨСҮТ, ЗӨСҮТ, хилийн боомттой аймгуудын …

  • 6 July

    Үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 5, 7-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Мөн ойрын өдрүүдэд өдөртөө халалтын улмаас зурвас газраар түр зуурын ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буух, борооны өмнө салхины түр зуурын хүчтэй ширүүсэлт ажиглагдах …

  • 6 July

    Ө.Энхтүвшин: “THE HU” хамтлаг дэлхийд Монголын нэрийн хуудас болж байна

    “The Hu” хамтлаг нь хөөмий, хархираа зэрэг монголчуудын хийдэг хоолойн өвөрмөц техникүүд болоод морин хуур, товшуур, цуур зэрэг уламжлалт хөгжмийн зэвсгийн дуугаралтыг орчин цагийн рок хөгжмийн элементүүдтэй хавсарган “Хүннү рок” урсгалыг дэлхийн тавцанд танилцуулаад байгаа юм. Дэлхийг тойрон аялах тоглолтоо цар тахлын улмаас түр зогсоосон тус хамтлаг “КОВИД-19” халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж “ГЭРЭГ” тоглолтоо өнгөрөгч 6 дугаар сарын 29-нд …