Monthly Archives: July 2020

July, 2020

  • 30 July

    Б.Батшагай:Иргэд тарвага болон тарваганы тулмыг нийслэл хот руу оруулж ирэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй

    Тарваган тахал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх цаг үеийн асуудлаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай  өнөөдөр /2020.07.30 /мэдээлэл хийлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай “Авто тээврийн товчоодод тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар НМХГ-ын Улсын байцаагч хяналт тавин ажиллаж байна. Иргэд маань хууль бусаар агнасан тарвага болон тарваганы тулмыг нийслэл хот руу оруулж ирэхгүй байхад онцгой …

  • 30 July

    БХБ-ын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсэг “Мөнхийн баян гал” ХХК, “Мак цемент” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь сонслоо

    Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан Ажлын хэсэг цементийн үнийн хөөрөгдөлийг хэрхэн зохицуулах талаар санал бэлтгэж танилцуулах зорилгоор цемент үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийж байгаа аж. “Мөнхийн баян гал” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав Ажлын хэсэг үргэлжлүүлэн Төв аймгийн сэргэлэн суманд орших цемент үйлдвэрлэгч “Мөнхийн баян гал” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзаж тулгамдаж буй асуудлыг нь …

  • 30 July

    ХӨСҮТ: 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Долдугаар сарын 29-ний өдөр гурван лабораторид нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж танилцуулбал, -Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын хоёр онгоцоор ирсэн 439 хүний хоёр дахь давтан шинжилгээ, -ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ, -Тандалтын зорилгоор хийсэн 3 …

  • 30 July

    БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Шинэзуун мод, Майдар хотуудын ерөнхий төлөвлөлт, ажлын явцтай танилцав

    Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо болон яамны газрын дарга нар тэргүүтэй албаныхан Хөшгийн хөндийд ажиллаж, Шинэзуун мод, Майдар хотуудын ерөнхий төлөвлөлт, ажлын явцтай танилцав. Шинэзуун мод хотын төлөвлөлт, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох Шинэзуун мод хотын хөгжлийн …

  • 30 July

    А.Энхжин:Валютын нөөц импортын 9 сарын хэрэгцээг хангах түвшинд байна

    Цар тахлын үед Төв банкнаас авч хэрэгжүүлж буй бодлого, эдийн засгийн цаашдын төлөвийн талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа. Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч, ярилцлага өгч байгаад баярлалаа. Ковид-19 цар тахлын үед Монголбанкнаас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ? Товч танилцуулахгүй юу. Монголбанкнаас Ковид-19 цар тахлын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх …

  • 30 July

    Туйлшрал ба Тэнцвэр

    “Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх үзэгдэл” хэмээн гарчигласан нийтлэл маань хэд хэд хэвлэгдэж, сайтуудад тавигдсан. Уншсан хүн зүхэхээсээ яг үнэнийг нь, байгаагаар нь биччихжээ гэж урам өгсөн, ярьсан хэлсэн, утастсан явдал буй тул түүнийгээ цааш дэлгэрүүллээ. Бас Төрийн хоёр том баганы нэг байх учиртай Ардчилсан Нам сонгуульд ялагдаад (нөгөө багана нь МАН),одоо лидерийнх нь суудлын төлөө өрсөлдөөн-сунгаа явагдах гэж байгаа …

  • 30 July

    Үерт өртсөн таван өрхт гэр бэлэглэлээ

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран үерт өртсөн таван өрхийг өргөө цагаан гэртэй болголоо. Үргэлжилсэн болон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдлыг үнэлж, хариу авах арга хэмжээг эрчимжүүлэн, үерийн далан хамгаалалт хийх, суваг шуудуу гаргах, хуучныг сэргээн засах, хог хаягдлыг цэвэрлэх зэрэг ажлыг тогтмол шуурхай зохион байгуулж байна. Үүний …

  • 30 July

    Г.Занданшатар: Ээлжит бус чуулганаар банкны зээлийн хүүг бууруулах стратегийг тодорхойлсон тогтоол баталъя

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, банкны зээлийн хүүг бууруулах, экспорт, үйлдвэрлэлийг дэмжих зээлийг нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбарт реформ хийх зэрэг асуудлаар санал солилцлоо. Уулзалтад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч, ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд, Тээвэр …

  • 30 July

    Улсын онцгой комисст 7,4 тэрбум төгрөгийн хандив цугларчээ

    Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. Өнөөдөр буюу 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 289 аж ахуйн нэгж байгууллага, 256  иргэдээс 7.4 нийт төгрөгийн хандив цугларчээ. Хандивын 3.5 тэрбум нь мөнгөн хөрөнгө, 3,9 тэрбум нь бараа, материалын хандив байна. Хандивын мэдээлэл болон зарцуулалтын талаар энд дарж дэлгэрэнгүйг харах боломжтой …

  • 30 July

    Ж.Батбаясгалан: Нийтийн эрх ашиг бүхний тэргүүнд байх ёстой

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох албаны хүмүүсийн хамт нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөнд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг газар дээр нь шалгаж, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд ажиллалаа. Тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 7 дугаар байрны оршин суугчдын санаачилгаар “Санчир” сууц өмчлөгчдийн холбооны хүсэлтээр тус байрны урд талын талбайд одоо байгаа газрын түвшинд …

  • 30 July

    Дарь-Эхийн 3.3 км авто замыг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны 3.3 км автозамын засвар шинэчлэлтийн ажлыг шалгаж ажиллалаа. Уг замыг 2020 оны долоодугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж эхэлсэн. Эхний ээлжинд “Ус зайлуулах шугам, хоолой”-г суурилуулахтай холбогдуулан тус хэсгийн автозамыг долоодугаар сарын 27-ны 22:00 цагаас наймдугаар сарын 10-ны …

  • 30 July

    Зургаан орноос 165 иргэн эх орондоо ирлээ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц өчигдөр 19:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус транзит нислэгээр 6 улсаас 165 иргэн ирсэн бөгөөд Индонез-10, Тайланд-22, Тайпэй-53, Сингапур-24, Малайз-10, АНУ-аас 46 иргэн эх орондоо ирлээ. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Тайж”, “Вензоу”, “Кемпински” зочид буудалд тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 30 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 30. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 11. Бархасвадь гараг. Эрхтний тэнгэрт одтой, есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр. Барилдлага: Үл тохирохШүтэн барилдлага: Нэр өнгөСуудал:  Сод Өдрийн наран 5 цаг 26 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь …

  • 30 July

    Улаанбаатарт өдөртөө 28 хэмийн дулаан байна

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 07 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн …

  • 29 July

    УИХ-ын гишүүн асан Г.Солтанд гурван жилийн хорих ял оноолоо

    УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар өөрийн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд Улсын Их хурлын гишүүн бөгөөд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн түүнийг төсөл сонгон …