Monthly Archives: July 2020

July, 2020

  • 29 July

    Сovid-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн цагдааг 1700 болгон нэмэгдүүлжээ

    Нийслэлийн ИТХ  2014 оноос эхлэн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон нийтийн цагдааг ажиллуулж, гарах зардлыг шийдвэрлэж ирсэн. Жилд дунджаар 200 гаран олон нийтийн цагдаа ажилладаг бол энэ жил Сovid-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн цагдааг 1700 болгон нэмэгдүүлжээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 1100 гаруй олон нийтийн цагдаа ажиллаж байна.  Энэ ч үүднээс гэмт хэргээс урьдчилан …

  • 29 July

    Д.Мөнхжаргал: Дүүрэг бүрт 60 мянган тонн түлшийг нөөцлөх санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн

    Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон болон холбогдох албаныхан өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд орчны агаарын чанарын хэмжилт болон сайжруулсан түлш нөөцлөлтийн ажлын явцыг шалгалаа. Агаарт дэгдсэн тоосонцорын хэмжилтийг хийж байна Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд орчны агаарын чанарын хэмжилт …

  • 29 July

    Азийн Хөгжлийн Банк малчдад чиглэсэн төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлнэ

    Азийн Хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүлээн авч уулзлаа.Хөдөө аж ахуйн салбар нь монголын эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр, орлого нэмэгдүүлэх ирээдүйтэй салбар гэж үзэж байгаагаа Павит Рамачандран онцлон тэмдэглэв.ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөө аж ахуйгаа эдийн засагжуулахад Засгийн газар анхаарал хандуулж байгааг тодотголоо. Азийн Хөгжлийн банк хүнс, хөдөө аж …

  • 29 July

    ГХ-ны яамны ТНБ-ийн даргаар томилогдсон Н.Анхбаяр үүрэгт ажилдаа орлоо

    Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар Н.Анхбаярыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилохоор шийдвэрлэсний дагуу Засгийн газрын Хэрэг эрх газрын дэд дарга У.Бямбасүрэн тус яаманд хүрэлцэн ирж Засгийн газрын тогтоолыг танилцуулж, үүрэг даалгавар өгснөөр Н.Анхбаяр үүрэгт ажилдаа орлоо. Ажил хүлээлцэхэд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, дэд сайд Б.Мөнхжин болон тус яамны газар, нэгжийн удирдлагууд байлцаж, …

  • 29 July

    Ж.Мягмар: Энэ жил цэцэрлэгт хоёр настай хүүхдийг элсүүлэхгүй

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.07.29/ боллоо. Тус хуралдаанаар бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг есдүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Тэгвэл 2020-2021 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол хоёр настай хүүхдийг энэ удаад хамруулахгүй байх шийдвэр гаргасан …

  • 29 July

    Л.Цэдэвсүрэн:ЭМ-ийн яамнаас өгсөн зөвлөмжид үндэслэн нэг ангид 20 хүүхэд суралцана

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.07.29/ боллоо. Тус хуралдаанаар бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг есдүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Тэгвэл Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 9 сарын 1-нд эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоол, түүнд холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. …

  • 29 July

    Их, дээд сургуулиуд аравдугаар сарын 5-наас хичээллэж эхэлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 09 дүгээр сарын 01 нээс эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Харин Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 09 дүгээр сарын 14 , Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлүүлэхээр болсон байна.

  • 29 July

    Цар тахлын халдварыг зогсооход Хятад Улс бүх талаар туслахаа илэрхийллээ

    Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чай Вэнь Рүйг өчигдөр хүлээн авч уулзав. Хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тасралтгүй өргөжин хөгжиж, олон бодит үр дүнд хүрч, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаад сэтгэл хангалуун байгааг талууд харилцан илэрхийлж, цаашид олон …

  • 29 July

    Танилц: Наймдугаар сард үйлдэх тусгай нислэгийн хуваарь

    Монгол Улс өнөөдрийн байдлаар дэлхийн 40 улс орноос 15 мянга гаруй иргэнээ татан авчээ. Одоогоор, 51 улс орноос 12 мянга 236 иргэн нутаг буцах хүсэлтээ УОК-т ирүүлсэн байна.  Наймдугаар сард үйлдэх тусгай нислэгийн хуваарь: Наймдугаар сарын 01-нд Сөүл-УлаанбаатарНаймдугаар сарын 05-нд Сиатл-УлаанбаатарНаймдугаар сарын 06-нд Шинэ Дели-УлаанбаатарНаймдугаар сарын 07-нд Токио-УлаанбаатарНаймдугаар сарын 08-нд Франкфурт-УлаанбаатарНаймдугаар сарын 10-нд Прага-УлаанбаатарНаймдугаар сарын 14-нд Сөүл-УлаанбаатарНаймдугаар сарын 15-нд Сөүл …

  • 29 July

    Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө

    Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисын шийдвэрийн дагуу долоодугаар сард нийт 16 удаагийн тусгай үүргийн нислэгийг үйлдэж, гадаадад байгаа монгол иргэдээ татан авч байна. Өнөөдөр буюу 07 дугаар сарын 29-ний өдрийн хуваарийн дагуу Улаанбаатар-Сөүлийн тусгай онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас 12:05 цагт хөөрлөө. Тус нислэгээр 165 иргэн эх орондоо ирэх бөгөөд 20:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд …

  • 29 July

    Б.Лхагвасүрэн: Монголбанк цар тахлын хүнд үед өөрийн орны онцлог, чадавхид тулгуурлан дунд хугацааны тогтвортой байдлыг хангах бодлого хэрэгжүүлж байна

    Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.  Эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ? Нөхцөл байдлыг Төв банк хэрхэн харж, дүгнэж байна вэ? Товчхондоо дэлхийн эдийн засаг 4-5 хувиар агшиж байхад манай эдийн засаг эерэг өсөлттэй байх боломжгүй. Ойрын ирээдүйн тодорхой бус байдал бүр өндөр байна. Сүүлийн Мөнгөний бодлогын хорооны хурлаар мөнгөний бодлогын төлөвийг хэлэлцэж байхдаа  эдийн засгийн өсөлт II улиралд -7% орчим, жилийн …

  • 29 July

    Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 200-300 литр шатахуун асгарсан талбайг аюулгүй болгожээ

    Шатахуун ачиж явсан том оврын автомашин онхолдсон осол гарсан байна. Тодруулбал, Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд шатахуун ачиж явсан “Норд бенз” загварын ачааны автомашин Багануур дүүргээс баруун зүгт 38 километрт орших Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Тогосын хоолой” гэдэг газар онхолдож шатахуун асгарчээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 08:15 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид …

  • 29 July

    Реппер Orice бусдад зодуулсны улмаас нас баржээ

     “Orice” нэрээр олонд танигдсан реппер М.Алтан-Оргил таван давхраас унасан тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэрээр  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан ч энэ сарын 27-ны өдөр нас баржээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг хэсэг  залуус бүлэглэн зодож улмаар таван давхраас шидсэн гэж мэдээлж байгаа юм.  Эх сурвалжийн мэдээлж буйгаар бусдад зодуулсан өдрөө цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ч тухайн өдөр түүний гаргасан гомдлыг …

  • 29 July

    Бээжин Өвлийн олимпын үзэсгэлэнгээ дэлгэжээ

    2022 оны Бээжин өвлийн олимпын үзэсгэлэн энэ сарын 13-нд Бээжингийн олимпын хотхонд нээлтээ хийжээ. Уг үзэсгэлэнд өвлийн спортын олимпын төрлүүдийг харуулсан урлагийн 40 гаруй бүтээл дэлгэгдсэн байна. 2022 оны Бээжингийн өвлийн олимпын зөвлөл байгууллага, уран бүтээлчдийн дунд уралдаан зарлан нийт найман салбар үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөжээ. 2022 оны Бээжингийн өвлийн олимп 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин …

  • 29 July

    ГБХЗХГ-ын дарга “Эх орон надаас эхэлнэ” сэдэвт уралдаанд хүүхэд, багачуудыг идэвхитэй оролцуулах чиглэлийг өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эх орон надаас эхэлнэ” сэдэвт гар зураг, зохион бичлэг, эсээний уралдааныг 2020 оны 6 дугаар сарын 01-нээс 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулж буй. Уралдааны зорилго нь хүүхэд, багачуудыг цаг заваа үр ашигтай зөв боловсон өнгөрүүлэх, оюун сэтгэлгээ, ур чадвараа хөгжүүлэх боломжоор хангах, нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, үзэл бодлоо бүтээлчээр чөлөөтэй илэрхийлэх эрх, …