Monthly Archives: August 2020

August, 2020

  • 12 August

    Ли Ё Хун: Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт олон үр дүнтэй ажлуудыг хийнэ гэж итгэж байна

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл БНСУ-аас МУ-д суугаа Элчин сайд Ли Ё Хунийг хүлээн авч уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол, Солонгос хоёр орны дипломат харилцаа үүсч, хөгжсний 30 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлууд болон бусад хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа. Д.Сарангэрэл сайд: “БНСУ нь бүс нутаг дахь манай ойрын “гуравдагч хөрш”, худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш орон. Монгол Улс, БНСУ-ын …

  • 12 August

    Азийн хөгжлийн банкнаас 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болжээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2020.08.11) Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Павит Рамачандран төрийн хариуцлагатай өндөр албанд дахин томилогдсонд УИХ-ын даргад баяр хүргээд тус банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, зээл, тусламжийн талаар танилцуулав. Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөрийг …

  • 12 August

    С.Одонтуяа: Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг батлуулсан хэдий ч гэр бүлийн хүчирхийлэл төдийлөн буурахгүй байна

    УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өчигдөр /2020.08.11/  Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкофыг хүлээн авч уулзлаа.  УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Канад улсаас Монгол улсад суух элчин сайдаар эмэгтэй хүн томилогдсон баяртай байгаагаа илэрхийлж, хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтран ажиллахад таатай байх болно гэдгийг уулзалтын эхэнд тэмдэглэлээ.  Мөн 2012 онд НҮБ-аас “Эмэгтэйчүүд чадна” төслийг хэрэгжүүлсэн. Эмэгтэй улс төрчдийг дэмжих уг төслийг Канадын элчин сайдын яам …

  • 12 August

    Кобайши Хироюки:Монгол Улс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой орон

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Япон Улсаас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Кобайши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, Япон хоёр орны хамтын ажиллагаа мөн аялал жуулчлалын чанар, агаарын тээврийн үнэ, өвлийн аялал жуулчлалын талаар түлхүү санал сэтгэгдэлээ солилцлоо. Элчин сайд Кобайши Хироюки хэлэхдээ “Юуны өмнө бидний хувьд Монгол улстай удаан хугацааны турш найрсаг хамтын ажиллагааг хэрэгжүүлж …

  • 12 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 12. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 23. Буд гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, таван шар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Барилдлага: ҮхэхШүтэн барилдлага: Хуран үйлдэхүйСуудал:  Огторгуй Өдрийн наран 5 цаг 44 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр хонь,туулай …

  • 12 August

    Улаанбаатарт өдөртөө 19-21 хэмийн дулаан байна

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говьсүмбэр, Дорноговь, Хэнтийн нутаг, Дундговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр их бороо орно. Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 08 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн …

  • 11 August

    30 мянган хонины тухай киноны зураг авалт эхэллээ

    Хятад улсад цар тахлын гамшиг нүүрлэсэн хүнд хэцүү үед хөрш Монгол улсаас хандив тусламж болгон өгсөн 30 мянган хонины тухай хятадууд баримтат кино хийхээр болжээ. Хятадын талаас энэхүү баримтат киноны зураг авалтыг эхлүүлж байгаагаа зарласан албан ёсны арга хэмжээ энэ сарын 10-нд БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд боллоо. Баримтат киног БНХАУ-ын Хэпин /Peace international/ компанийн захирал Д.Энхбаяр санаачлан, …

  • 11 August

    Монгол, Солонгосын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байна

    УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун Таныг хүлээн авч уулзлаа.   Монгол Улс, БНСУ-ын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, 2020 оныг “Монгол, Солонгосын найрамдлын жил” болгон зарласанд баяртай байгаагаа УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцоллоо.  Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Сог-оос баяр хүргэсэн захидлыг хүлээн авсан. Миний халуун мэндийг Үндэсний Ассамблейн даргад …

  • 11 August

    Билли Эйлишийн анимэйшн клип 10 хоногт 36 сая гаруй хандалт авчээ

    АНУ-ын залуу дуучин Билли Эйлишийн 2020 оны 7 дугаар сарын 30-нд “Миний ирээдүй” хэмээх клипээ өөрийн албан ёсны YouTube сувгаараа цацаж эхэллээ. 10-аадхан хоногийн өмнө цацагдсан энэхүү клип одоогийн байдлаар 36,113,551 хандалт аваад байна. Дууг продюсер Финнис О’Коннелл хамтран бичсэн аж. Энэ дуу нь хөгжмийн R&B, lo-fi төрөлд хамаарахаар байна. Энэхүү дууны клип нь богино хэмжээний анимэйшн кино бөгөөд видеог Австралийн найруулагч Эндрю Онорато найруулжээ. Шүүмжлэгчид …

  • 11 August

    Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл эхлүүлэхэд анхаарах асуудлын талаар зөвлөмж, чиглэл өглөө

    Боловсрол, шинжлэх ухааны яам “2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, анхаарах асуудал”  сэдэвт сургалт семинарыг эхлүүллээ. Аймаг нийслэлийн боловсролын газрын дарга, мэргэжилтнүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах, цэцэрлэг, сургуулийн орчинд ариутгал, халдваргүйтгэл хийх, энэ чиглэлээр гарсан Улсын онцгой комисс, Засгийн газар, холбогдох Сайд нарын хамтран баталсан тушаал, шийдвэр, дүрэм журмыг танилцуулах, орон нутгийн онцлогт тулгуурлан бэлтгэл …

  • 11 August

    Дэлхийн хамгийн үнэтэй маскыг урлаж байна

    Израилын нэгэн үнэт эдлэлийн компани 18К цагаан алтаар маск хийж байна. Уг маскийг 3600 ширхэг хар, цагаан алмаз шигтгэн урлаж байгаа ажээ. Масканд хамгийн сайн чанарын N99 шүүлтүүр байрлуулах ба маскны нийт хүндийн жин нь 270 грам юм байна. 1,500,000 долларын өртөгтэй тус маск одоогоор дэлхийн хамгийн үнэтэй маск гэгдэж байна. Энэ оны сүүлчээр урлаж дуусах аж. Эх сурвалж: CCTV.com

  • 11 August

    Бразил улс гурван өдрийн гашуудал зарлажээ

    Коронавирусний цар тахлын улмаас 100 мянга гаруй хүн нас барсантай холбогдуулан Бразилын Үндэсний конгресс, Холбооны дээд шүүх гашуудал зарлажээ. “Манай улсад ийм их эмгэнэл тохиож байгаагүй. Өөрийн гэсэн нэр, мэргэжил, төлөвлөгөө, мөрөөдөлтэй байсан 100 мянган хүн энэ дэлхийд, бусдын амьдралд мөрөө үлдээсэн нь эргэлзээгүй. Хууль тогтоох засаглал, Холбооны дээд шүүхийн нэрийн өмнөөс халдварын улмаас нас барсан хүмүүсийн ар гэр, ойр дотнынхонд гүн …

  • 11 August

    БНСУ-д хүчтэй аадар бороо орсны улмаас 31 хүн нас баржээ

    БНСУ-д энэ сарын эхээр хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноос үүдэн үер, хөрсний гулгалт болсны улмаас нийт 31 хүн амиа алдаж, 11 хүн ор сураггүй алга болжээ. Энэ тухай тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх төв штаб мэдээлсэн байна.  Өнгөрсөн амралтын өдрүүдэд өмнөд болон хойд Чолла муж, Кванжу хотод 13 хүн нас баржээ. Усанд автагдах аюултай байгаагийн улмаас 11 хот, мужийн 7 мянга орчим оршин суугч …

  • 11 August

    Н.Учрал: Хүссэн ч, эс хүссэн ч бид цахим руу шилжих нөхцөл байдалд хүрсэн

    Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос мэдээллийн технологийн хөгжилтэй холбоотойгоор боловсролын салбарт бий болж буй боломж, тулгамдсан асуудал, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилготой “Боловсролын салбар дахь цахим шилжилт” хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.08.11/ зохион байгууллаа. Боловсролын болон мэдээллийн технологийн салбарынхан оролцсон тус хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хэлсэн үгэндээ, “Аливаа зүйл хоёр …

  • 11 August

    Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан төсвийн тодотголын асуудлаар Сангийн яамныхантай санал солилцлоо

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан өнөөдөр /2020.08.11/ Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудтай  уулзаж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2020 оны төсвийн тодотголын төсөлтэй танилцан санал солилцлоо.   Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Булгантуяа болон Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат, Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндорж, Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Батхүү, УИХ-ын Тамгын газрын Хууль …