Monthly Archives: September 2020

September, 2020

  • 18 September

    Таны шүдэнд толбо тогтоодог хүнсний бүтээгдэхүүнүүд

    Эрүүл цагаан шүдтэй байх хэн хүний мөрөөдөл. Ер нь эрүүл цагаан шүд дан ганц хүний гоо сайхан бус тухайн хүний дотоод бие организмын гоо сайхныг илэрхийлж байдаг. Тэгвэл өдөр бүр шүдээ угаасан ч шүдэн дээрх толбо чинь арилахгүй эсвэл толботоод байна уу, тэгвэл битгий санаа зов, эмч нар учрыг нь олжээ. Их Британийн Манчестер хот дахь тус улсын шүдний гоо …

  • 18 September

    Бүсгүй таныг төгс харагдуулах 10 “поз”

    Холливудын оддыг зургаа авахуулахдаа хэрхэн “поз” авах вэ гэдгийг нь мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэдгээр мэргэжилтнүүдийн зөвлөж буй бүсгүй таныг бие галбирын хувьд төгс харагдуулах шалгарсан 10 “поз”-ыг хүргэж байна.  Анжелина зогсолт Алдарт жүжигчин Анжелина Жолигийн үндсэн поз. Дараах байдлаар зогсож, бага зэрэг инээмсэглэнэ. Хэрэв таны хувцас жигд өнгөтэй биш, нуруу намхан бол энэ позыг бүү ашиглаарай. Хоёр гар ташаанд Энэ нь …

  • 18 September

    Таны эрүүл мэндийг хохироодог загварын чиг хандлага

    Бариу жинсэн өмд Бариу жинсэн өмдийг эмэгтэй хүн бүр өдөр бүр өмсөхийг хүсдэг. Учир нь жинсэн өмд эрч хүчтэй, цоглог болгохоос гадна гоолиг урт хөлтэй  харагдуулдаг. Гэхдээ  эмч нарын үзэж байгаагаар энэ нь цусны эргэлтийг  бууруулж мэдрэлийг дардаг гэнэ. Гуян дах мэдрэлийн судлууд бариу жинсэнд дарагддаг учраас танд өвдөлт эсвэл хөших мэдрэмж төрдөг байна. Өндөр өсгийт Өндөр өсгийт нь бүсгүйчүүдийн …

  • 18 September

    У.Хүрэлсүх: Ковид-19-өөс болж удааширсан ч Дарханы замыг чанартай тавих ёстой

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үедээ Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлын явцтай танилцав. Тэрээр 80 жилийн настай, 200 гаруй км замыг шинэчлэхээр ажлаа эхэлсэн ч Ковид-19 цар тахлаас болж ажил удааширсан. Гэхдээ замаа хурдан дуусгах гэж чанаргүй юм хийж болохгүй гэдгийг хатуу анхааруулав. “Улаанбаатар-Дархан чиглэлийн замын хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 01-нд нээнэ. Хөдөлгөөн нээнэ гэдэг нь …

  • 18 September

    Арьс шир боловсруулах цогцолборын дэд бүтэц, бүтээн байгуулалт 60 хувьтай явж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үедээ “Дарханы арьс, ширний үйлдвэр технологийн парк”-ийн ажилтай танилцав.Ерөнхий сайд Улаанбаатарт байгаа арьс, ширний 40 орчим үйлдвэрийг энэ парктай энэ нэгтгэх, цаашид  энэ чиглэлийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг цогцолбор хэлбэрт оруулах, ажилчдын хороолол барих зэрэг саналаа Засгийн газарт оруулж хэлэлцүүлэх чиглэл өгөв.  “Дархан арьс ширний цогцолбор”, Түүхий эдийн бэлтгэл, Дархан арьс шир боловсруулах үйлдвэрлэл …

  • 18 September

    Оюуны өмчийн газар, Олон суваг дамжуулагчдын холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар оюуны өмчийг хамгаалах, оюуны өмчийн мэдлэг мэдээллийг түгээх, зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголын Олон Суваг дамжуулагчдын холбоо/ОСДХ/-той хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурснаар өргөн нэвтрүүлгийн телевиз болон сувгийн телевизүүдийн нэвтрүүлж буй контентуудад хяналт тавьж, оюуны өмчийн зөрчил, дутагдал илэрвэл Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Зохиолчийн эрхийн …

  • 18 September

    Дархан арьс ширний цогцолборын ажил 40 гаруй хувьтай явагдаж байна

    БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо нараар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллалаа.  Ажлын хэсэг “Дархан Арьс ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж харилцан мэдээлэл солилцож ажиллалаа. Энэхүү арьс ширний цогцолбор нь Хонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт 180 га газар талбайд хамран хийгдэж буй төсөл юм. Одоогийн байдлаар  тус цогцолборын шугам хоолойн ажил 80 хувьтай, дэд станцын ажил 90 …

  • 18 September

    Нэг цагт 300-500 кг хуванцар хог хаягдлыг шахаж нягтаршуулах пресслэгч машиныг бүх аймагт нэвтрүүлж эхэллээ

    Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих, хог хаягдлыг дахин боловсруулах, аймаг, сумын төвүүдийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, хог боловсруулах үйлдвэрийг үе шаттайгаар байгуулах тухай тусгасан. Энэ хүрээнд өнөөдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хог хаягдлыг ангилан, жижигрүүлж шахах төхөөрөмжийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд болон дотоод, гадаадын жуулчид ихээр зорчдог улсын тусгай …

  • 18 September

    С.Доржсүрэн: Амьсгалах агаар, гишгэх газар, уух ус бүрт эх орон багтдаг

    Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул Сандуйжавын Доржсүрэн гуай өдгөө 82 насыг зооглож байгаа буурай. Хүүхэд ахуй насандаа Баянзүрх хайрханыхаа бэлд мал хариулж, тоглож өссөн тэрээр 9 хүүхэдтэй айлын бага хүү. Ухаан орсон цагаасаа байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах, зөв зүйтэй харьцах монгол ухааныг эцэг, эхээсээ өвлөж, амьдралынхаа гол зарчим болгон ирснээ бидэнд хуучилсан юм. 1956 онд Улаанбаатар хотод ирсэн даруйдаа Аж …

  • 18 September

    Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болно

    Нийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм. Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ. Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан …

  • 18 September

    “1800-0119” эрүүл мэндийн дуудлагын нэгдсэн төв ажиллаж байна

    Иргэд эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө 5 цагаас эхлэн эмнэлгийн гадаа дугаарлан зогсдог. Тухайн өдрийн цагийг авч чадаагүй хоцорсон иргэн маргааш нь ахин ирдэг.Энэ хүндрэлтэй байдлыг арилгах чиглэлээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан санаачилан “1800-0119” дуудлагын төв буюу цаг бүртгэлийн нэгдсэн системийг ашиглалтад оруулаад байна. Тус төв энэ сарын нэгнээс туршилтаар ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар иргэдээс нийт 7200 …

  • 18 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүгад баяр хүргэж, захидал илгээлээ

    J Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Япон улсын 99 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Ёшихидэ Сүгад баяр хүргэж, захидал илгээлээ. Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрч, бүхий л салбарт өргөжиж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тэмдэглэж, найрамдалт харилцаа, итгэлцэлд суурилсан хоёр орны хамтын ажиллагаа ирж буй он жилүүдэд улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

  • 18 September

    У.Хүрэлсүх: Орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхэд Дарханы төмөрлөгийн үйлдвэр чухал үүрэг гүйцэтгэнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ажиллах үеэрээ  “Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр” ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ёстой. Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ” гэв. Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компани 1990 онд байгуулдсан, уул уурхайн олборлолт, боловсруулалт, төмөрлөгийн үйлдвэрлэл, гадаад болон дотоод худалдаа зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Монгол гангаар Монголыг хөгжүүлнэ”гэсэн уриа, зорилготой. Улсдаа металлургийн …

  • 18 September

    Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ирэх жил хамтран тэмдэглэнэ

    Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байдагаа Шадар сайд илэрхийлэв. 2021 онд  Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан “Монгол, Оросын санаачилга – …

  • 18 September

    Улаанбуудайн хэрэгцээг дотоодоос бүрэн хангана

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ургац хураалтын явцтай танилцлаа. Энэ жил улсын хэмжээнд  394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364.0  мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237.0 мянган …