Monthly Archives: September 2020

September, 2020

  • 25 September

    Хүүхэлдэйн театр “Миний хөөрхөн шүдний аялал” шинэхэн жүжгээрээ хөшгөө нээлээ

    Монгол Улсын Хүүхэлдэйн театр, Гүүд нэйборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран 4-13 насны хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, улмаар тэдний дундах шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор “Миний хөөрхөн шүдний аялал” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд хоёр тал хамтран зорилтот насны хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон 1 жүжгийн уран бүтээл, телевизийн 20 ангит хүүхдийн нэвтрүүлэг, цахим болон хэвлэмэл комик номыг бүтээж байгаа бөгөөд “Миний хөөрхөн …

  • 25 September

    “Эх дэлхийдээ хүчилтөрөгч бэлэглэе” уриан дор “Ой модоо хайрлая” өдөрлөг зохион байгуулагдлаа

    Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн төсөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, хамтран дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс Байгаль орчны тогтвортой менежментийг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах  нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ оны 09 дугаар сарын 03-ны өдрөөс улсын хэмжээнд “Цэнхэр алт”, “Ой мод” хамгааллын хэсэгчилсэн арга хэмжээг улс орон даяар зохион байгуулан …

  • 25 September

    Балетын багш Б.Сүндэръяа: Хөлөө тэгшлэнгээ хамгийн хурдан А сууж сураарай

    “Sunee’s Ballet studio”-гийн үүсгэн байгуулагч Б.Сүндэръяа өөрийн цахим хуудсанд энгийн, өвдөлт багатай аюулгүй А сууж сурах, хөлөө тэгшлэх аргаас хуваалцсан байна. Охид бүсгүйчүүдийн нийтлэг тавьдаг асуултуудын нэг бол хэрхэн хөлөө тэгшлэх вэ? Одоо оройтсон уу болов уу тэгшрэх үү? гэж асууна.-Засрана тэгшрэнэ.-Яаж? -Хөлний булчингаа дотогшоо зөв хөгжүүлнэ. Үүнийг нууцыг дараа хуваалцая -Яаж хурдан өвдөлтгүй А сууж сурах вэ?Хананд таазаа тулгаад 2 …

  • 25 September

    У.Хүрэлсүх:Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай үндэсний компаниудыг бий болгохын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ

    Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын 60 жилийн түүхт ойн энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ойн баярын хуралд оролцон баяр хүргэж үг хэлэв. Тэрээр МҮХАҮТ бизнесийн орчинг сайжруулах,  хувийн хэвшлийг хөгжүүлэх, бодлогын өмгөөлөл болон бизнесийг дэмжин урамшуулах,  нийгмийн хариуцлагатай бизнесийг хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн хэлэлцлийг хөгжүүлэх, төр, засагтай хамтран ажиллаж, үр дүнд хүрч байгааг тэмдэглэв. МҮХАҮТ …

  • 25 September

    АНУ-ын виз хүсэгч нарын анхааралд

    АНУ-ын суралцах визыг бүсчилсэн улсын оюутнуудад хамгийн ихдээ хоёр жилийн хугацаатай оюутны виз өгөх тухай албан ёсоор мэдэгдээд байна. Монголын залуучууд АНУ-д бакалаврын зэрэг хамгаалах боломжгүй болж цагаачлах асуудал нэмэгдэх магадлалтай байна.

  • 25 September

    UB Пропертиз: 0 хувийн хүүтэй зээлээр санхүүгийн дарамтгүй шинэ орон сууцтай болоорой

    Та 0%-н хүүтэй зээлээр Дэлхийд чанараараа тэргүүлэгч Герман чанарыг илэрхийлэх RIVER VILLA хотхоноос 46м.кв – 218м.кв энгийн стандарт орон сууц болон дуплекс, пентхаус загварын 2-6 өрөө орон сууцнаас хүссэн байраа захиалаарай. 4 СУПЕР АЗТАН! Эрхэм танд 0%-н хүүтэй зээлээр шинэ орон сууцтай болох боломжийг зөвхөн UB ПРОПЕРТИЗ олгож байна Онцлох мэдээ Герман чанар River Villa Онцлох өрөөний зохион байгуулалт 0%-н хүүтэй зээл Захиалагч …

  • 25 September

    БНСУ-ын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

    Өнөөдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төв нь БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай “Хамтран ажиллах гэрээ” байгууллаа.  Энэхүү гэрээ нь БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй Монгол иргэдийг үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор сургалтанд хамруулах, мэдээ мэдээллээр хангах, сургалтын материалыг монгол хэл дээр эмхтгэн хэвлүүлж тараах, …

  • 25 September

    Ким Жон Ун Өмнөд Солонгосын албан тушаалтны амийг хөнөөсөндөө уучлалт гуйлаа

    Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын албан тушаалтны амь насыг хөнөөсөн явдалд уучлал гуйсан тухай Сөүл мэдээллээ. Ноён Ким БНСАУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд энэ явдал тохиолдохгүй байх ёстой байсан гэжээ. Өмнөд Солонгосын 47 настай эрэгтэйг Хойд Солонгосын талд хөвж байсаныг цэргүүд олж Хойд Солонгос руу дайрч орох гэж байна үзэж буудан хороосон байна. Хоёр Солонгос хоорондын хил …

  • 25 September

    Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд жишиг Өрхийн эрүүл мэндийн төв нээгдлээ

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан  “Чин хүслэн” жишиг Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтанд орлоо. Хоёр давхар барилга бүхий тус төв нь хүүхдийн болон эмчийн үзлэг, тусгаарлах, эмчилгээний өрөөнөөс гадна дархлаажуулалт, шинжилгээ, сэргээн засах физик эмчилгээ, зүрхний цахилгаан бичлэг, ЭХО, чийрэгжүүлэлтийн өрөөтэй бөгөөд эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сувилагчийн өрөөг ажлын болон амралтын зориулалтаар …

  • 25 September

    Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин АНУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческиг хүлээн авч уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцов. Элчин сайд Гадаад харилцааны Дэд сайдын хариуцлагатай албанд томилогдсонд Б.Мөнхжинд баяр хүргэж, хоёр орны хооронд тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд америкийн талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, санаачлагын …

  • 25 September

    Жек Ма дахин Хятадын тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүллээ

    Алибаба Группийг үүсгэн байгуулагч Жек Ма 300 тэрбум гаруй юанийн (42.29 тэрбум доллар) хөрөнгөтэй хамгийн баян 500 хятадын жагсаалтыг тэргүүллээ хэмээн Sina Finance мэдээлэв. Түүний хөрөнгө өнгөрсөн жилд 80 тэрбум юаниар өссөн нь цаг тутамд 9.13 сая юань олсон гэсэн үг аж. “Pinduoduo Inc”-ийн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал Хуан Жэн 8 дугаар байр эзэлж анх удаа шилдэг 10 жагсаалтад багтлаа. …

  • 25 September

    Чингэлтэй дүүрэгт олон улсын жишигт нийцсэн сургууль ашиглалтад орлоо

    Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж ашиглалтад орж буй Нийслэлийн Ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Япон улсын Элчин сайд Кобаяши Хироюки, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл тэргүүтэй …

  • 25 September

    Г.Ундармаа: Түүхэн цаг үетэй холбогдуулан “Single ladies-4” киногоо хийнэ гэж эртнээс төлөвлөсөн байсан

    “UFilm Уран Бүтээлийн Нэгдэл” 2013 оноос эхлэн ганц бие гурван бүсгүйн амьдралыг харуулсан “Single Ladies” киног бүтээж эхэлсэн билээ. Тэгвэл тус цувралын төгсгөлийн дөрөв дэх анги ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Гончигийн Ундармаа 2013 оноос эхлэн UFilm Уран Бүтээлийн Нэгдлийг үүсгэн байгуулж ганц бие бүсгүйчүүдийн амьдралд тохиолддог жаргал, зовлонгийн тухай …

  • 25 September

    АНУ-д амьдарч буй монголчууд “ХҮН БАЙ” хөдөлгөөнд нэгдлээ

    Энэ сарын 21-ны өдөр есөн настай охин хойд эцэгтээ зодуулсны улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Сүүлийн гурван жилийн байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн улмаас 5043 хүүхэд өртөж хохирсон тоон судалгаа гарсан байна. Үүнээс нийт гэмт хэргийн 70 хувь нь Улаанбаатар хотод, 29,9 хувь орон нутагт гарчээ. Гэтэл бид өнөөдөр хүүхдийн хүчирхийллийн эсрэг сошиалд нэг нэгнийг буруутгаж …

  • 25 September

    Алтай Таван Богдод гацсан иргэдийг эсэн мэнд буулгажээ

    Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн нутагт орших Алтай Таван богд уулын “Ерөнхийлөгчийн-Овоо” гэдэг газарт аялж явсан 15 хүн цасанд боогдон гацсан талаар энэ сарын 24-ний өдөр мэдээлсэн. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өчигдөр 10:20 цагт  тухайн газарт очиж, иргэдийг уулнаас эсэн мэнд буулгажээ. Улмаар мөн өдрийн 13:47 цагт тус сумын байгаль хамгаалагчийн гэрт авчирч …