Monthly Archives: September 2020

September, 2020

  • 25 September

    Найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Хийморь” уран сайхны кино “THE OURAY” олон улсын кино наадмаас үзэгчдийн нэрэмжит шагнал хүртлээ

    Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн алдарт “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Хийморь” уран сайхны кино Америк Улсад зохион байгуулагддаг “THE OURAY INTERNATIONAL FILM FESTIVAL” -ийн OFFICIAL SELECTION –оор шалгарсан тухай есдүгээр сарын 16-ны өдөр бид мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр “Хийморь” уран сайхны кино “THE OURAY INTERNATIONAL FILM FESTIVAL”-ийн “Excellence in International Filmmaking medallion”, үзэгчдийн нэрэмжит буюу “Audience …

  • 25 September

    Дуучин Т.Дэлгэрмөрөн бяцхан охинтой болж бүл нэмлээ

    Дуучин Дэлгэрмөрөнгийн эхнэр Анандаа төрж, охинтой болсоноо цахим хуудасаараа дамжуулан сэтгэгдэлээ илэрхийллээ. Бурхан минь баярлалаа тандаа. Эх үр хоёр минь эсэн мэнд амаржлаа ах дүүсээСоёмбон толгойт ,Солонгон аашт хоёр нь 3кг 80гр ,48 см сүүгээ өргөж ерөөл хайрлах сүмбэн хуруутай охин үртэй боллоо.Мөнх хөх тэнгэрт ивээгдэж Монгол түмнээ алдаршуулсан Содон түмнийхээСор нь болж гийгүүлээрэй.. үр минь хурай хурай хурай. хэмээн …

  • 25 September

    Шагайн чинээ шар тосны увидас

    Кофенд хүртэл хутгаж уух болсон шар тосонд ямар ид шид байна вэ? Монголын уламжлалт анагаах ухаанд “охь манлай” гэгдэх түүнийг тогтмол хэрэглэвэл:Зүрхний тамирыг сайжруулна.Уушигны хатингарлыг арилгана.Үс гэзэгний өнгийг сэргээж тэжээллэг болгоно.Зүс царайд өнгө нэмж, нүдийг гэрэлтүүлнэ.Хүйтэнд өлчир, халуунд халууцуулахгүй байлгана.Дотор эрхтэнүүдийг цохилт, доргилт хөдөлгөөнөөс хамгаална.Судасны хананд илүүдэл тос хуримтлагдаж судас хатуурахаас сэргийлнэ.Ясны сийрэгжилтээс хамгаална.Бэлгийн болон бөөрний булчирхайн гормоны алдагдлаас сэргийлнэ.Элэг …

  • 25 September

    Д.Уранзаяа ээлжит амрагаа ил болгов уу

    Эгчтэйгээ эн тэнцэх хөдөлмөрч, дайчин чанараараа үеийнхнээ үлгэрлэж яваа Киви хамтлагийн ахлагч Укагийн дүү Д.Уранзаяа хувийнхаа амьдралыг нуугаад байдаггүй нэгэн. Н.Төгсцогтоос салсны дараа улстөрч Ж.Энхбаярын том хүү Э.Мөнхсүлдтэй сүй тавих дээрээ тулсан ч бүтэлгүйтэж “ZU” night club-ийн менежер Бээгий гэх залуутай хамтран амьдарч байсан нь саяхан. Саяхан Mrs.M, Гинжин хоёрын шинэ дууны клип дээр алдарт Дамбын Хишигээгийн хүү Х.Мөнхжинтэй үнсэлцэж байсан …

  • 25 September

    Автомашины одометр заалт, эвдрэл гэмтэлтэй эсэхийг шууд хянах боломжтой

    Иргэн та автомашины арлын дугаарыг www.autobox.mn сайтад хийснээр Монгол Улсын хилээр орж ирсэн тухайн автомашины бодит дөрвөн талаас авсан зураг, одометр заалт, арлын дугаар, эвдрэл гэмтэлтэй эсэхийг шууд хянах боломжтой. Тодруулбал,  www.autobox.mn болон www.burtgel.transdep.mn сайтаас шууд мэдээллийн сан руу Нэвтрэх холбоос руу дарснаар өөрийн худалдаж авах гэж буй тээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах бүхий л мэдээлэл буюу техникийн хяналтын үзлэг, тээврийн хэрэгслийг өмнө нь хэдэн эзэмшигч эзэмшиж байсан …

  • 25 September

    АНУ-ын “TIME” сэтгүүлийн “Дэлхийн нөлөө бүхий 100 хүн”-ий жагсаалтад Бон Жун Хо багтжээ

    АНУ-ын “TIME” сэтгүүлээс жил тутам танилцуулдаг “Дэлхийн нөлөө бүхий 100 хүн”-ий энэ оны жагсаалтад БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга Жон Юн Кён болон Оскарын шагналт найруулагч Бон Жун Хо нар багтжээ.  “TIME” сэтгүүлийн мэдээлснээр, Жон Юн Кён дэлхийд үлгэр жишээ болсон, цар тахлын эсрэг БНСУ-ын тэмцэлд “хээрийн командлагчийн” үүрэг гүйцэтгэжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин түүний “ёс суртахуун, хичээл зүтгэлийг” үнэлэн нэр дэвшүүлсэн ажээ. “Жон Юн Кён нээлттэй, ил тод, ардчиллын зарчмууд дээр үндэслэн олон нийттэй илэн далангүй харилцаж, вирусний эсрэг …

  • 25 September

    Иргэд 10 хувийг урьдчилгаа болгон төлснөөр барилгаа сарын хугацаанд бариулах боломжтой

    Эзэмшил хашаандаа эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц бариулбал 18 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. Төсөлийн нэр: Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг санхүүжүүлэх туршилтын төсөл Төсөлийг хэрэгжүүлж буй газар: Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монголын банкны холбоо, Тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбоо Төсөлийг зорилго: Иргэдэд хөнгөлөлттэй зээлээр эрчим хүчний зардлыг хэмнэсэн үл хөдлөхтэй болох боломжийг олгох …

  • 25 September

    БХБ-ын Дэд сайд Э.Золбоо ус хангамжийн баруун бүсийн эх үүсвэр шинээр байгуулах ажлын явцтай танилцлаа

    Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо болон БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн нар Улаанбаатар хотын ус хангамжийн Баруун доод эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн ажлын явцтай танилцлаа. Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотын усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, урт хугацаанд ашиглах боломжийг бүрдүүлээд байгаа  юм. Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС), Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан 350 сая ам.долларын гэрээний төслийн ажил Биокомбинат, Шувуун …

  • 25 September

    “Улаанбаатар фестиваль оркестр 2020” сонгодог урлагийн тоглолт болно

    “Festival Orchestra” /баярын найрал хөгжим/ Дэлхийн олон улс орнуудад бий болсон байдаг бөгөөд олон орноос цугларсан шилдэг хөгжимчдөөс бүрэлдэн, хоорондоо туршлага солилцох сонгодог хөгжмийн хөгжлийг хил хязгааргүй тэлэх, бүх нийтэд сонгодог урлагийн боловсрол олгох зэрэг зорилгын дор жил бүр тогтмол зохион байгуулдаг. Монгол Улс дахь анхны баярын найрал хөгжим болох “UB Festival Orchestra”-ын эхний тоглолт 2020 оны 09 дүгээр сарын …

  • 25 September

    Энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга мөн Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудын бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль, ОХУ-д болсон Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцсон бие бүрэлдэхүүнд салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцлоо. Энхийг сахиулагчдыг Монгол Улсын Төрийн одон, медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж …

  • 25 September

    Г.Занданшатар: Үйлдвэрлэгчдийг бага хүүтэй зээлээр дэмжиж байж л улс орон хөгжинө

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.09.25) Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өргөн барив. Монгол Улсын эдийн засагт 2017-2019 онд сэргэлт бий болж тогтворжсон хэдий ч, коронавируст цар тахал, түүнээс сэргийлэх арга хэмжээний нөлөөгөөр эдийн засагт оролцогчдын хүлээлт өөрчлөгдөж, бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдаж, иргэдийн амьжиргаанд сөрөг үр дагавар нь мэдрэгдсэн. Энэ үед …

  • 25 September

    Архи, согтууруулах ундааг долоо хоногийн ням гараг бүр худалдахгүй байх санал гаргав

    УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн бодлогын байнгын хороо, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд болон Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран өнөөдөр (2020.09.24) Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулав. Нийгмийн сөрөг олон үзэгдлийн учир шалтгаан болж буй хүн ардын дунд хавтгайрсан архи, согтууруулах ундааны хэрэглээг зохист хэлбэрт оруулах, архи худалдаалах цэгийн тоог цөөрүүлэх …

  • 25 September

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа. Энэ үеэрээ Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2020 оны заах аргын цугларалтын нээлтэд оролцож, үг хэлэв. Түүний Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: “Эрхэм генерал, офицерууд аа! Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2020 оны заах аргын …

  • 25 September

    Д.Нямхүү: Коронавирусийн эсрэг эм хийхэд 10 гаруй жил шаардана

    Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.25/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарын албаны хүмүүс оролцов. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 629 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирээд есдүгээр сарын 01-нд коронавирусийн халдвартай нь батлагдсан 58 настай эмэгтэй, 24 хоног …

  • 25 September

    Үзэсгэлэнт Турк улсын гэрэл зургууд

    Турк Улсын Измир хотод амьдардаг гэрэл зураг сонирхогч Эрсин үзэсгэлэнт эх нутгийнхаа гэрэл зургуудыг хуваалцжээ. Тэр чөлөөт цагаараа улсаараа аялж, сонирхолтой гэрэл зургуудыг цуглуулдаг ажээ.