Monthly Archives: September 2020

September, 2020

  • 3 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    2020.09.03 / ПҮРЭВ ГАРАГ Үс засуулвал: Өвчин ирнэ Наран ургах, шингэх: 06.13-19.30 Аргын тооллын 9 сарын 3, Бархасвадь гараг. Билгийн тооллын 16, Шувуун хушуут одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 13 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв …

  • 2 September

    Онцгой байдлын алба хаагчдад туулах чадвар сайтай автомашин гардууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр иж бүрэн аврах ажиллагааны гурван автомашин болон багаж хэрэгслийг Онцгой байдлын алба хаагчдад гардуулан өглөө. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангид ой хээрийн тусгай зориулалтын нэг автомашин, Нийслэлийн аврах анги-105-д аврах ажиллагааны зориулалттай нэг автомашин болон эмнэлгийн зориулалттай нэг автомашиныг тус …

  • 2 September

    Монгол Улсын 2020 оны төсвийн тодотгол батлагдлаа

    Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай …

  • 2 September

    Ж.Мягмар: Эцэг эхчүүд хүүхдэдээ шим тэжээлтэй хоол хүнс өгч, эрт унтуулах зэргээр дархлааг нь дэмжих хэрэгтэй

    Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар өнөөдөр /2020.09.02/ Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагт оролцож мэдээлэл өглөө. Тэрээр “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн үед анх удаагаа сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж улсын хэмжээнд 1475 цэцэрлэгт 199 мянган хүүхэд цэцэрлэгтээ явж эхэллээ. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал …

  • 2 September

    COVID-19 өвчний үед хэрэглэх эмчилгээний сийвэн үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна

    Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 8 дугаар сарын 26-аас эхлэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна. Уулзалтанд ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна. Өнөөдрийн уулзалтаар Цус сэлбэлт судлалын …

  • 2 September

    А. Ариунзаяа: Нийгмийн халамжийн бүх үйлчилгээг цахимд шилжүүлэхэд бусад төрийн байгууллагын оролцоо чухал байна

    Нийгмийн халамжийн цахим системийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа. -Нийгмийн халамжийн нэгдсэн систем нэвтрүүлж байгаа талаар мэдээллийг иргэд их сонирхож байна. Яг хичнээн төрийн үйлчилгээг цахимаар үзүүлж байна вэ? -Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд …

  • 2 September

    Эрүүл мэндийн Сайдын орон тооны зөвлөхөөр профессор О.Чимэдсүрэн ажиллана

    Эрүүл мэндийн сайдын бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд салбарын чадварлаг, туршлагатай эрдэмтэн, багш, судлаач, эмч, мэргэжилтнүүд баг болон ажиллаж байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн Сайдын орон тооны Зөвлөхөөр Профессор О.Чимэдсүрэн ажиллахаар боллоо.О.Чимэдсүрэн нь  АУ-ны Доктор, Дэд профессор, Профессор цолтой. 1991 онд Анагаах Ухааны дээд сургуулийг Эрүүл ахуйч, тархвар судлаач мэргэжлээр Баклавр,  1994 онд АУ-ны магистр, 2002 онд “Улаанбаатар хотын ундны усан дахь …

  • 2 September

    Сиатл -Улаанбаатар чиглэлийн онгоцоор 254 иргэн эх орондоо ирлээ

    Сиатл -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өнөөдөр 14:58  цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.   Тус онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирж байна. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-40, өндөр настан-54, жирэмсэн-6, эрүүл мэндийн шалтгаантай-74, бусад шалтгаантай-80 иргэн байгаа юм.  Иргэдийг “Ивээлэн”, “Энхсаран” сувилал, “Тулгат” амралтын газар, “White house” буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 2 September

    Цахим хэлбэрээр үзүүлж байгаа төрийн үйлчилгээг “Е-Мongolia” цонхонд нэгтгэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар  цахим хэлбэрээр үзүүлж байгаа төрийн үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох “Е-Мongolia” цонхонд нэгтгэхийг сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн шүүх, прокурор, УИХ-аас байгуулдаг төрийн байгууллага, томилдог албан тушаалтнуудад зөвлөв.  Төрийн үйлчилгээний www.e-mongolia.mn нэгдсэн системд төрийн 10 байгууллагын 52 үйлчилгээг нэгтгэн, мобайл аппликейшн болон вэб портал хэлбэрээр ашиглаж эхлээд байна. …

  • 2 September

    Монгол, Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгана

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгахыг дэмжив. 50 сая еврогийн зээл нь 28 жилийн хугацаатай, жилийн 0.15 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь таван жил юм. Энэ хөрөнгөөр: –  Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих –  Хүнсний ногооны …

  • 2 September

    БАРИМТ: Д.Батбаяр 32 тэрбумыг ЗАЛИЛАХДАА Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Батболд, Н.Алтанхуяг нарын гарын үсгийг ХУУРАМЧААР ЗУРЖЭЭ

    Eguur.mn сайт гадны хөрөнгө оруулагчдыг санхүүгийн нарийн схем үүсгэж, төрийн байгууллага, улстөрчидтэй хамтран хулхидах замаар их хэмжээний мөнгөн хохирол учруулдаг дотоодын ААН-үүдийн буруутай үйлдлүүдийг баримтаар дэлгэж буй. Энэ хүрээнд бид өмнө нь, “БАРИМТ: Ж.Мөнхбатын ХҮРГЭН АХ Д.Буянтогтохын хөрөнгө оруулагчдыг 70 сая ам.доллараар хохироосон түүх” нэртэй контент бэлтгэж нийтэлсэн. Уг контентод ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат 162 тэрбумын концесс өгч байсан Д.Буянтогтох …

  • 2 September

    Үргүйдэлтэй гэр бүлд туслах “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” сан байгуулагдлаа

    Олимпийн аварга Э.Бадар-Ууган, түүний гэргий Х.Азжаргал нарын үүсгэн байгуулсан “Өөжинмед” эмнэлгийн 5 жилийн ой саяхан тохиож, энэ баярын үеэр “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” сан байгуулагдсаныг зарлалаа. “Өөжинмед” эмнэлгийн захирал Х.Азжаргалын санаачилгаар энгэртээ тэврэх бяцхан үртэй болох мөрөөдлөө биелүүлэхэд нь туслахыг зорьсон сангийн нээлт болж, Монголын нэгэн жаргалтай гэр бүлийн мөрөөдлийг биелүүлэх эхлэлийг урлаг, соёл, бизнесийн салбарынхан хамтран тавилцаж, сангийн үйл …

  • 2 September

    Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад төрийн одон, медаль хүртээлээ

    Өнөөдөр тохиож буй Чөлөөлөх дайны ялалтын түүхт 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, ахмад дайчдыг төрийн одон, медалиар шагналаа. Чөлөөлөх дайнд оролцсон Монгол Ардын Хувьсгалт цэргээс 94-103 насны 78 хүн өдгөө энх тунх амьдарч байна. Эдгээр дайчдын төлөөлөл болгож зарим ахмад дайчинд төрийн одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Офицеруудын ордонд боллоо. Шагналыг Монгол …

  • 2 September

    ХХААХҮ-ийн салбар анх удаа “Судалгаа хөгжлийн төв”-тэй боллоо

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт анхдагч “Судалгаа хөгжлийн төв”-ийг байгуулахаар боллоо. Ингэснээр салбарын бодлого, шийдвэрийг нарийвчилсан тооцоо, судалгаанд суурилж гаргах үндэс суурь тавигдаж байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачдынхаа санаа бодлыг төрийн бодлого шийдвэрт тусгах, олон улсын жишигт нийцүүлэх, хамтран ажиллах зэрэг олон боломж бүрдлээ. Салбарын “Судалгаа хөгжлийн төв”-тэй болсноор: ? Тулгамдсан асуудлыг эрэмбэлэн үе шаттай шийдвэрлэх, …

  • 2 September

    ЭХЗХ: Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт орохгүй

    Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар эрчим хүчний үнэ тарифын талаар  сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Сүүлийн үед цахим орчинд “Цахилгаан дулааны үнэ тарифыг ирэх 10 дугаар сараас   хоёр дахин нэмнэ” гэдэг ор үндэслэлгүй худал мэдээлэл  тарааж байна. Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн дагуу …