Monthly Archives: September 2020

September, 2020

  • 17 September

    Америкийн Нэгдсэн Улс Иракаас 2200 цэргээ энэ сард багтааж татна

    Америкийн Нэгдсэн Улс  Ирак дахь цэргүүдийнхээ гуравны нэг гаруйг ойрын хугацаанд татна гэдгээ мэдээллээ. Одоогийн байдлаар Иракд 5200 орчим Америк цэргүүд байдаг бол есдүгээр сард багтааж 3000 хүргэж бууруулах юм. Өнгөрөгч зургадугаар сард талууд Иракийн газар нутагт Америкийн байнгын цэргийн бааз байрлуулахгүйгээр, Америк цэргүүдийн тоог бууруулах тохиролцоонд хүрсэн юм. Энэ тухай мэдээллийг  АНУ-ын Төв командлалын командлагч, генерал Кеннет МакКензи өнгөрсөн  лхагва гарагт мэдээлжээ. К.МакКензигийн мэдээлснээр, Ирак дахь цэргүүдийн тоог есдүгээр сард 5200 орчмоос 3000 хүргэж бууруулах ажээ. Үлдсэн цэргүүд “жихадуудын бүлэглэл …

  • 17 September

    Корона вирусийн дэгдэлт буурч байгаа учир Өмнөд Африк хорио цээрийн дэглэмээ зөөлрүүлнэ

    Өмнөд Африк улс харьцангуй эрт коронавирусын эсрэг арга хэмжээ авч, хатуу хорио цээрийн дэглэм тогтоож эхэлсэн улсуудын нэг. Тэгвэл ойрын хугацаанд халдварын тохиолдлын тоо буурч байгаатай холбогдуулан цаашид хатуу дэглэмээ зөөлрүүлэхээ мэдэгдлээ. 9 дүгээр сарын 20-ноос эхлэн зөвхөн шөнийн цагаар хөл хорио тогтоож, цугларалтыг тухайн байрны хүчин чадлын 50 хувьд зохион байгуулж, архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг зөвшөөрчээ. Тус улсын Ерөнхийлөгч …

  • 17 September

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын ГХ-ийн сайд С.В.Лавровын урилгаар 2020 оны 9 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ.   2020 оны 7 дугаар сард байгуулагдсан шинэ Засгийн газрын гишүүний  анхны гадаад айлчлал болно.  Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт гэж заасан байдаг.  • БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван …

  • 17 September

    Беларусийн сонгуулийг эсэргүүцэгчид дүрвэхээс аргагүй байдалд хүрч байна

    Беларусийн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагч Мария Колесниковаг үндэсний аюулгүй байдлыг хохироосон хэмээн буруутгаж байгаа талаар албаныхан мэдээлэв. Гурван эмэгтэй олон нийтийн сөрөг хүчний хөдөлгөөнийг удирдаж байсан боловч тэр цөллөгт явахгүй цорын ганц эмэгтэй юм. Эрх баригчид хатагтай Колесниковаг эх орноосоо хөөхийг завдах үед тэр паспортоо урж хаясан байна. Ерөнхийлөгч Александр Лукашенко 08 дугаар сарын 9-нд болсон сонгуулийн санал хураалтад ялалт …

  • 17 September

    Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЭХЭМҮТ-өөс дүүргийн эмнэлгүүдэд сургалт зохион байгуулж байна

    ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгаас Баянзүрх дүүргийн эмч нарт “Эрэмбэлэн ангилах, яаралтай тусламж” сэдвийн хүрээнд эхний сургалтыг “Ялган үнэлэх ба ABCD” ойлголтын талаар ажлын байран дахь сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад эмнэлгийн удирдлагууд, Хүүхдийн тасаг, Яаралтай тусламжийн тасаг, Эрчимт эмчилгээний тасгийн нийт 29 эмч хамрагдлаа. Цаашид долоо хоног бүрийн хуваарьт өдрүүдэд тодорхой сэдвээр сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

  • 17 September

    Дуучин А. Хишигдалай, С.Зоригт нар “Санаж байна уу?”дууг шинэчлэн дуулжээ

    Дуучин А. Хишигдалай, С.Зоригт нар хамтран  Монгол Улсын гавьяат жүжигчин Б. Дашдондогийн дуулсан “Санаж байна уу?”дууг шинэчлэн дуулжээ. “Санаж байна уу?” дууны аяыг  МУУГЗ Н.Халиун, үгийг П.Хэрлэн зохиосон юм. “Санаж байна уу?дууны үг  Санаж байна уу даа миний амраг Сэтгэлд чинь үлдсэн өдөр хоногууд Зүрхэнд хурсан хардах сэтгэлийг чинь Салхи мэт зайлуулах билээ Уйлж байна уу даа миний хонгор Учирсан бүхэн …

  • 17 September

    Эрхүү хотод суух Ерөнхий консул Ж.Энхжаргалд патент гардуулав

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суух Ерөнхий консул Ж.Энхжаргалд консулын патентыг гардуулж өгөв. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2021 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буйг тэмдэглээд хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагаанд Монгол …

  • 17 September

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Бага Хурлын гишүүдийг хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлэв

    Одоогоос 30 жилийн тэртээ 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын намтрын хуудас эхэлсэн түүхтэй. Энэ түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан хүмүүсийг (2020.09.14) хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв. Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж, Монгол Улсын …

  • 17 September

    ХЭҮК орон нутаг дахь гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх, хохирогч хамгааллын асуудлыг шалгаж байна

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 9 дүгээр сарын 5-15-нд Ховд аймгийн Буянт, Жаргалант, Баян-Өлгий аймгийн Буянт, Өлгий, Увс аймгийн Улаангом, Сагил суманд ажиллаж, хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Хүний эрхийн хяналт шалгалтын хүрээнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөхцөл байдал, …

  • 17 September

    “Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдаа энэ сарын 21-нийг дуустал үргэлжилнэ

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын хүнсчдийн холбоо хамтран “Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдааг “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриатайгаар 15 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааг нээж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь үг хэллээ. Тэрбээр “Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, аюулгүй байдлыг хангахад …

  • 17 September

    Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 16:45 цагт газардах хуваарьтай байна

      Улсын Онцгой комиссын  шийдвэрээр есдүгээр сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 13 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд зургаан удаагийн нислэг үйлдээд байна. Тэгвэл өнөөдөр 06:25 цагт  Хонконг руу тусгай үүргийн онгоц хөөрлөө.  Хонконг-Улаанбаатар чиглэлийн  транзит тусгай үүргийн онгоц 16:45 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.   Тус онгоцоор 226 иргэн эх орондоо ирэх бөгөөд …

  • 17 September

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор 262 иргэн эх орондоо ирлээ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн  транзит тусгай үүргийн онгоц өчигдөр 20:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас нийт 262 иргэн эх орондоо ирсэн бөгөөд 58 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 37 нь өндөр настан, 29 нь эрүүл мэндийн шалтгаантай, 2 нь жирэмсэн-асран хамгаалагчтай, 141 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв …

  • 17 September

    Хийморийн дарцаг хатгахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны есдүгээр сарын 17. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын  битүүн. Бархасвадь гараг. Харцага одтой, таван шар мэнгэтэй харагчин гахай өдөр. Барилдлага: Хотол чуулган  Шүтэн барилдлага:  Нэр өнгө    Суудал: Хий Өдрийн наран 6 цаг 32 минутад мандан, 19 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ …

  • 17 September

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна. 2020 оны 09 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх гол орчмоор бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 …

  • 16 September

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И бараалхав

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан айлчлал хийж байгаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов. Монгол Улс, БНХАУ-ын хоорондын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, …