Monthly Archives: September 2020

September, 2020

  • 16 September

    Инновацын газар “МАРС-Ви” төслийн багийг дэмжиж, хамтран ажиллахаар боллоо

    Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төв ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Амгаланбаяр нар өнөөдөр “Улаанбаатар инновацын төв”-ийн инкубатор компаниуд, дундын оффисын гишүүд, гарааны бизнес эрхлэх хүсэлтэй иргэд, олон нийтэд бизнесийн үйл ажиллагааны явуулахад шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг бодлогоор дэмжиж хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны …

  • 16 September

    Фатахудайн: Бид хүмүүсийг Ковидоос аврах боловч сэтгэцийн эмгэгээр алдаж магадгүй

    Энэтхэгт тохиолдлын тоо тасралтгүй нэмэгдэж байгаа нь Ковид19-ийн халдвараар өвчилсөн өвчтөнүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой хүндрэл учруулж байна. 42 настай Раджеш Тивари гар утас болон зурагтаас айх ноцтой эмгэгтэй болжээ. Том дэлгэц, ялангуяа телевизор, компьютерын мониторыг өөр рүү нь дайрч чадах аварга биет гэж боддог болжээ. Сэхээн амьдруулах тасагт удаан хэвтсэний дараа Ноён Тиварид ямар нэгэн хий зүйл хардаг болсон байна. Өнгөрсөн 06 дугаар сарын эхээр түүнд корона вирусын халдвар илэрсэн бөгөөд биеийн байдал нь …

  • 16 September

    БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нутаг буцлаа

    Монгол Улсад алба ёсоор айлчилсан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр 13.30 цагт нутаг буцлаа. Айлчлалын үеэр тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт бараалхаж, хоёр орны харилцаа  хамтын ажиллагааны талаар хэлэлцсэнээс гадна Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийсэн. Албан ёсны хэлэлцээгээр “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг …

  • 16 September

    Ж.Отгонбаяр: “Тавантолгой төмөр зам” төслийн газар шороо болон хоолойн ажил дуусах шатандаа орж, гүүрийн ажил үлдсэн

    Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр зам барих бүтээн байгуулалтын газар шорооны ажил 99,6, хоолойн ажил 98 хувьтай явж байгаа бол дээд бүтцийн 100 км төмөр замыг угсраад байна. Гүүрийн ажлын гүйцэтгэл есдүгээр сарын 13-ны байдлаар 83.5 хувьтай байв. Цар тахал гарсантай холбогдуулан хил орчмын дэглэм барьж, “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаа. Энэ талаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн замын инженер …

  • 16 September

    “Хийморь” МУСК “The Ouray Олон Улсын Кино наадам”-д шалгарлаа

    Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн алдарт “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Хийморь” уран сайхны кино Америк Улсад зохион байгуулагддаг “THE OURAY INTERNATIONAL FILM FESTIVAL” -ийн OFFICIAL SELECTION –оор шалгарчээ. Мөн наадмын нээлтийн киногоор шалгарсан байна. 2019 онд нээлтээ хийсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Хийморь” уран сайхны кино ХБНГУ-ын Олденбургийн кино наадмаас “Кино урлагийн амин сүнс”, АНУ-ын Сан Диегогийн …

  • 16 September

    Энэтхэг Улс хорио цээрийн дэглэмээ цуцалснаар халдварын тохиолдол 5 саяд хүрчээ

    Энэтхэгт Улс коронавирусын батлагдсан халдварын тоо таван саяыг давснаар АНУ-ын дараа хоёрдугаарт бичигджээ. Энэ вирус Энэтхэгт улсад хурдан тархаж байгаа бөгөөд Мягмар гариг хүртэлх таван өдрийн туршид халдварын тохиолдол өдөр бүр 90,000-аар нэмэгдсэн байна. Эрчимт эмчилгээний ор хомстож, хүчилтөрөгчийн хангамж дутагдалтай байгаа гэсэн мэдээлэл байгаа бөгөөд 80 гаруй мянган хүн хүчилтөрөгчийн хомстлоос үүдэн нас баржээ. Гэхдээ зарим нас баралт өндөр …

  • 16 September

    Монгол Улсад Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний түүхт 87 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье

    Монгол Улсад Орчин цагийн хил хамгаалах байгууллага  үүсч хөгжсөний түүхт 87 жилийн ойн баярыг  тохиолдуулан Дотоод Хэргийн Их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа П.Батбаатар мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эрхэм хүндэт хилчин генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч, үе үеийн  ахмад хилчид, ажилтан, сонсогчид  Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн хил …

  • 16 September

    Олон улсын сонсголгүй иргэдийн өдрийг угтсан “ДОХИОНЫ ХЭЛ БҮГДЭД ЗОРИУЛАГДСАН” өдөрлөг боллоо

    Өнөөдөр олон улсын сонсголгүй иргэдийн өдрийг угтан “Сонсголгүй иргэдийн эрхийг бататгах нь 2020” сэдвийн хүрээнд Чойжин ламын сүм музейд “ДОХИОНЫ ХЭЛ БҮГДЭД ЗОРИУЛАГДСАН” өдөрлөг боллоо. Музейн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, хэл, сонсголын бэрхшээлтэй иргэдэд соёлын өвийг танин мэдэх, хайрлан хамгаалах, бахархах сэтгэлгээг бий болгох, төлөвшүүлэх зорилготой тус өдөрлөгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар тус музейтэй хамтран зохион …

  • 16 September

    “Samsung Electronics”, “LG Display” компаниас “Huawei”-д дэлгэц нийлүүлэхээ зогсоож магадгүй

    БНСУ-ын “Samsung Electronics”, “LG Display” компани АНУ-ын хязгаарлалтын арга хэмжээнүүдийн улмаас БНХАУ-ын “Huawei” компанид ухаалаг гар утасны дэлгэц нийлүүлэхээ зогсоох төлөвтэй байна гэж БНСУ-ын “Chosun Biz”мэдээлэв.   “Samsung Electronics”, “Apple” компанийн ухаалаг гар утсанд ашигладаг “OLED” дэлгэцийн гол нийлүүлэгч “Samsung Display” компаниас энэ талаар тодруулга хүсэхэд хариулт өгөхөөс татгалзсан байна. “LG Display” компанийн мэдээлснээр, АНУ-ын шийдвэр “Huawei” компанитай хийж буй дэлгэцийн худалдаанд бага хэмжээний нөлөө үзүүлэх …

  • 16 September

    General Motors, Nikola компаниуд Теслатай өрсөлдөхөөр хамтарлаа

    Америкийн томоохон автомашин үйлдвэрлэгч General Motors цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэх зорилготой стартап компани Nikola-тай хамтран ажиллахаар болсноо зарлалаа. Ингэснээр тэд цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн томоохон өрсөлдөгч болж байна. Энэ гэрээ нь уламжлалт болон шинэ үеийн автомашин үйлдвэрлэгчдийн түншлэлийн сүүлийн том жишээ болж байна.Гэрээ ёсоор GM компани Nikola-д автомашины батарей нийлүүлж, удахгүй зах зээлд гарах шинэ загваруудыг нь өөрийн үйлдвэрт үйлдвэрлэхээр болжээ. …

  • 16 September

    Ёшихидэ Суга Японы Ерөнхий сайдаар сонгогдов

    Шинзо Абэг огцорсны дараа Японы парламент Ёшихидэ Сугаг тус улсын шинэ Ерөнхий сайдаар сонгов. Энэ долоо хоногийн эхээр эрх баригч намын удирдлагад ялалт байгуулсны дараа Лхагва гарnгт өгсөн санал нь түүний шинэ байр суурийг бататгалаа. Ноён Абэгийн ойрын холбоотон, шинэ Ерөнхий сайд өмнөх сайдынхаа бодлогыг үргэлжлүүлэх төлөвтэй байна. Шинзо Абэ өнгөрсөн сард эрүүл мэндийн шалтгаанаар огцорч байгаагаа мэдэгдсэн. Лхагва гаригийн …

  • 16 September

    Будаг нь ханхалсан “Cinema Next” кино театрт зочилсон тэмдэглэл

    Хамгийн олон хүн амтай дүүргүүдийн нэг болох Баянзүрх дүүрэгт будаг нь ханхалсан “Cinema Next” нэртэй шинэхэн кино театр нээгдсэнийг сонсон амралтын өдрөөр зочиллоо. Кино театр нээгдсэнийг сонсоод л шууд очлоо. Кайду энтертайнмент төв нь 10 давхар бүтээн байгуулалт бөгөөд дөрөв, тавдугаар давхарт нь “Cinema Next” кино театр байрладаг юм байна.  Нэгээс гуравдугаар давхарт нь кофе шоп, bubble tea, candy shop, тоглоомын төв, банк, дэлгүүр, гар утасны засвар …

  • 16 September

    “Соёлын цаг”аянд Монголын КОНТЕМПОРАРИ урлагийнхан нэгдлээ

    Иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, уран бүтээлчдээр дамжуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргэх зорилгоор Соёлын яамнаас НЗДТГ-тай хамтран “Соёлын цаг” аяныг нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлэн өрнүүлж байгаа. Тэгвэл тус аянд “Хөх нар” Монголын контемпорари урлагийн төв түүний гишүүн уран бүтээлчид нэгдэж “Land Art” /газар орон зайн урлаг/, …

  • 16 September

    Д.Оюунбат : Диско баарны үйл ажиллагаа явуулдаг 81 байгууллага халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллана

    Нийслэлийн Онцгой комисс хуралдаанаар гарсан зарим шийдвэрийг олон нийтэд өнөөдөр мэдээллээ. Мэдээллийг нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар өглөө. Дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой …