Monthly Archives: September 2020

September, 2020

  • 25 September

    МҮХАҮТ-ын 60 жилийн ойд зориулсан концерт Сүхбаатарын талбайд болно

    Монголын Үндэсний  худалдаа аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойд зориулсан ёслолын концерт  өнөөдөр 12:00 цагт Сүхбаатарын талбайд болно. Уг концертод үндэсний дуу бүжиг, сонгодог урлаг, рок поп, амьд хөгжмийн одууд оролцохоос гадна энэ жилийн үндэсний их баяр наадмын хөтөлбөрүүдээс толилуулагдаж, үндэсний бүжгийн хамгийн том флашмоб болох  юм. Мөн энэ үеэр хувийн хэвшлийг төлөөлж, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн төрийн шагнал хүртсэн аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож, хүндэтгэл үзүүлэх …

  • 25 September

    Сиднейгээс 216 иргэн эх орондоо ирнэ

    Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр хуваарийн дагуу 21:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана.Тус онгоцоор 216 иргэн  эх орондоо ирэх юм. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Энхсаран”, “Ивээлэн” сувиллууд болон “White House” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 25 September

    У.Хүрэлсүх:Цэргийн алба бол эр хүнийг, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Батлан хамгаалах яаманд ажиллаж, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтад оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандан үг хэлэв. Тэрээр, Миний ажил, амьдралын гараа энэ салбараас эхтэй. Монгол Улсын Зэвсэгт хүчин цаг ямагт эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа нь болж, Монгол төрийн бат түшиг тулгуур нь байдаг. Монгол Улсын Их Хурлын …

  • 25 September

    Г.Сайханбаяр: Батлан хамгаалах яам салбарынхаа шил, толь нь байх учиртай

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус яамны бие бүрэлдэхүүнтэй уулзлаа. Уулзалтад Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг болон нийт бие бүрэлдэхүүн оролцов. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон түүнтэй уялдсан Батлан хамгаалах яамны цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав. Тэрээр бие бүрэлдэхүүнд хандан хэлэхдээ …

  • 25 September

    Дүрслэх урлагийн музейн технологийн дэвшилтэд “AR ухаалаг хөтөч ” төсөл хэрэгжиж эхэллээ

    “AR ухаалаг хөтөч ” төсөл нь музейн үйл ажиллагаанд технологийн дэвшлийг нэвтрүүлэх, хүүхэд залууст соёлын өвийн болон урлагийн боловсрол олгох зорилготой бөгөөд үзэгчдийн оролцоог хангасан интерактив үзүүлэлтийг бий болгож, олон нийт тэр дундаа залуу хойч үеийн сонирхлыг соёлын өвд хандуулах, урлагийн бүтээлээр дамжуулан тэдэнд гоо зүйн хүмүүжил олгох, музей үзэгчдийн тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Төслийн хүрээнд бурхны шашны урлаг, зээгт наамал, уран …

  • 25 September

    Улаанбаатарт өдөртөө 22-24 хэм дулаан байна

    Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бага зэргийн хур тунадас орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.2020 оны 09 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад …

  • 25 September

    Хийморийн дарцаг хатгахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны есдүгээр сарын 25. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын Билгийн тооллын шинийн 9. Сугар гараг. Суулга одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: Нэр өнгөСуудал: Хий Өдрийн наран 6 цаг 43 минутад мандан, 18 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа …

  • 24 September

    Я.Содбаатар:Эмчлэгдэн гарсан иргэдээс КОВИД -19 халдварын тохиолдол дахин илрэхгүй гэдгийг дэлхийн нийгмийн эрүүл мэндийн салбар баттай нотолж чадаагүй байгаа

    Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос “Олон талт Түншлэлийг бэхжүүлэх замаар Ковид-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх нь” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.Хэлэлцүүлгийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар нээж үг хэллээ. Тэрээр КОВИД-19 халдварын цар тахал дэлхий дахинаа хурдацтай тархаж, дэлхийн бүх улс, үндэстэн цар тахлын эсрэг тууштай тэмцсээр өдгөө 9 сарын хугацаа өнгөрөөд байна. …

  • 24 September

    Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

    Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт боллоо. Богд хааны 4,3 метр өндөр хөшөө бүхий энэ хүрээлэнд Хааны лүндэн, Мөнх тэнгэрийн хүчин дор, Мөнх тэнгэрийн дурсгалт есөн хөшөөг залж, явган хүний зам, талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, усалгааны болон ус зайлуулах системийг цогцоор нь хийсэн байна. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий …

  • 24 September

    Д.Мөнх-Эрдэнэ:30 жил АН-ын гишүүн явчихаад одоо МАХН-д саналаа өгч, МАХН-ыг дэмжих хэрэгтэй болчихоод байна

    АН-ын даргын төлөө улайрч, Орон нутгийн сонгуульд л ялалт байгуулчихвал өөрөө дарга болчихно гэж андуурч  байгаа АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Пүрэвдаваа нар тун сонирхолтой улс төрийн шийдвэр гаргалаа.   Алдсан эрх мэдлийнхээ төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй гүйж яваа МАХН-ын дарга Н.Энхбаяр, хэдхэн сарын өмнө АН-аас гарч байгаагаа мэдэгдээд намаа хоёр хувааж, ялагдалд гол нөлөө үзүүлсэн Лу.Болд, Ж.Батзандан нартай эвсэж нэгдэн сонгуульд хамт орохоор болсон …

  • 24 September

    “Зүүнбаян төмөр зам” ХХК–ийн 66 хувийг “Эрдэнэс-Тавантолгой”ХК эзэмшинэ

    Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн /2020.09.23/ ээлжит хуралдаанаар “Эрдэнэс – Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн ажлын санхүүжилтэд нэн шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх зорилгоор “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг байгуулах шийдвэр гаргалаа. “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн 66 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК, 34 хувийг Монголын төмөр зам ТӨХК эзэмшинэ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтэн …

  • 24 September

    Томуу, томуу төст өвчний тохиолдол 4.3 хувийг эзэлж байна

    Нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар, амбулаторийн 70.251 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3013 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.0 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 37.2 хувийг 0-1 нас, 30.5 хувийг 2-4 нас, 17.2 хувийг 5-9 нас, 4.9 хувийг …

  • 24 September

    “Хийморь” морьт харвааны тэмцээн болно

    Монголын морин харвааны холбооноос “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээнийг энэ сарын 26-ны өдөр “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Монголын морин харвааны холбооны Ерөнхий нарийн бичиг Ш.Цогтхүү, Олон Улсын Морин харвааны холбооны Монгол Улсын тал дахь төлөөлөгч Д.Мөнхболд нар мэдээлэл хийлээ. “Хийморь” олон улсын морьт …

  • 24 September

    “Хубилай хаан ба Монгол жанжид” үзэсгэлэн нээгдлээ

    “Хубилай хаан ба Монгол жанжид” үзэсгэлэн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Монголын үндэсний музейд нээгдлээ. Үзэсгэлэнг нээж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор үг хэлэв. Эзэн Чингис хаан түүний залгамжлагч алтан ургийн суут хаан Хубилай сэцэн хааны мэндэлсний 805 жилийн ой энэ онд тохиож байна. Хубилай сэцэн хаан IV жарны хөхөгчин гахай жилийн намрын эхэн сарын 15-ны хөхөгчин туулай өдөр Хэрлэнгийн ордноо Толуйн их …

  • 24 September

    Зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгож байна

    НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:Энэ он гарсаар Монгол Улсад тарваган тахлын зургаан тохиолдол Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудад бүртгэгдсэн. Хамгийн анхны тохиолдол …