Monthly Archives: September 2020

September, 2020

  • 19 September

    “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-тэй болно

    Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хуулийн 5-р зүйлийн “Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд”  гэсэн хэсэгт “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд. Тав болон есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэхээр төсөлд тусгажээ. Дэлхийн 100 гаруй …

  • 19 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймгийн 227 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.18/ Завхан аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одонг нь гардуулж, баяр хүргэлээ. 70 гаруй мянган хүн амтай Завхан аймгаас энэ жил 227 ээж, тодруулбал “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 11, Хоёрдугаар зэргийн одонг 216 ээж тус тус хүртлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга одон гардуулсныхаа дараа ээжүүдэд хандан үг хэлэх үеэрээ …

  • 19 September

    Истанбулаас 253 иргэн эх орондоо ирлээ

    Турк-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 2020 оны 09 дүгээр сарын 19-ний 04:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.   Тус онгоцоор 253 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд үүнээс 49 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 8 нь жирэмсэн, 8 нь өндөр настан асран хамгаалагчтай, 17 нь эрүүл мэндийн шалтгаантай, 54 нь оюутан, 117 нь бусад шалтгаантай иргэд байна. …

  • 19 September

    Даваа гарагаас “Сургуулийн автобус” 35 чиглэлд үйлчилж эхэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг 2020-2021 оны хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Боловсролын газраас ирүүлсэн судалгаанд үндэслэн төвийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 31 сургуулийн 35 чиглэлд 40 автобусаар есдүгээр сарын 21-ний өдрөөс үйлчилж эхэлнэ. “Сургуулийн автобус” төсөл хэрэгжсэнээр хотын авто замын ачаалал, …

  • 18 September

    “Сэтгэлзүйг дэмжих” цахим сургалтыг зохион байгуулж байна

     Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эмч-сэтгэлзүйч, эмнэлгийн зааварлагч, бүлгийн дарга нарын “Сэтгэлзүйг дэмжих” цахим сургалтыг зохион байгуулж байна.  Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын сэтгэлзүйн бэлтгэлийг хангуулах, гамшгийн үед авах сэтгэлзүйн арга хэмжээний талаар мэдлэг өгөх зорилготой юм.   Сургалтыг “Гэр бүл анхааралын төвд байгууллага”-ын сэтгэлзүйч Н.Рэнжмаа удирдан явуулж, алба хаагчдад гамшгийн хүчин зүйл …

  • 18 September

    Сургуулийн орчинд хэвшсэн зөв дадлыг гэр бүлд нь үргэлжлүүлэх хэрэгтэй байна

    Энэ сарын 21-ний даваа гарагаас Монгол Улсын хэмжээнд бүх ерөнхий боловсролын сургуулиуд энгийн горимоор хичээллэх гэж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир дараах мэдээллийг хийлээ. Танхимын хичээл эхэлснээр теле хичээлийг түр хугацаанд зогсоож байна. Гэхдээ авч ашиглаж болохуйцаар вэб сайтуудад байршуулаад явна. Төлөвлөгөө, арга зүй, зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсний дагуу бататгах хичээл 10 дугаар сарын …

  • 18 September

    Жингээ амжилттай хасах 10 зөвлөмж

    Жингээ хасах болон жингээ барих нь үнэндээ нэг зоосны хоёр тал юм. Жин хасахад тусалж буй дадал зуршлууд жингээ барихад ч мөн тусална. Ер нь хассан хэмжээндээ жингээ барьж чадахгүй бол жин хассаныг амжилт гэж тооцохгүй шүү дээ. Хэрвээ та жингээ амжилттай хасаж чадсан нэгнээс жингээ хэрхэн хассаныг асуувал тэд жин хасах амархан, харин хассан хэмжээндээ жингээ барих тун хэцүү …

  • 18 September

    ХСҮТ-ийн төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар, шинэ тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

    Монгол Улсын Засгийн газар,  Азийн Хөгжлийн банк хоорондын олон талт хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн салбарын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын барилга, байгууламжийг барьж байгуулах, дэд бүтцийг шинэчлэх, орчин үеийн анагаах ухааны ололт амжилт, шинэ техник технологийг нэвтрүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр 1992 оноос эхлэн нягт хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн билээ.  Түүний нэг тод илрэл нь “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр …

  • 18 September

    Зэсийн ханш 6800 доллар давлаа

    Лондоны металын бирж дээр өчигдөр (2020.09.15) нэг тонн цэвэр зэсийн ханш 6811 ам.долларын ханштай хаагджээ. Энэ нь 2018 оны зургадугаар сарын 20-наас хойших хамгийн өндөр ханшид тооцогдож байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд зэсийн ханш 4617.5 ам.доллар/тонн-д хүрсэнтэй харьцуулахад даруй 47.5%-иар өссөн гэсэн үг. Зэсийн ханш энэ онд дунджаар 6000 ам.доллар/тонн-ын ханштай байхаар “Fitch” агентлаг таамаглалаа өсгөжээ. Тус байгууллагын өмнөх таамаглалаар, энэ онд зэсийн ханш тонн тутамд дунджаар 5900 ам.доллар байсан юм. …

  • 18 September

    НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхэд, гэр бүлд зориулсан нийгмийн хамгааллын зардлыг танахгүй байхыг уриалж байна

    Аливаа нөхцөл болзолгүй мөнгөн тэтгэмж, татварын шилжүүлэг гэх мэт хүүхдэд зориулсан нийтлэг мөнгөн тэтгэмж нь хүүхдийн ядуурлыг бууруулахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэсэн ч дэлхийн арван улс тутмын нэг нь л энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж буйг Хилийн чанад дахь хөгжлийн хүрээлэн болон НҮБ-ын Хүүхдийн Сангаас танилцууллаа. “Хүүхдэд зориулсан нийтлэг мөнгөн тэтгэмж-Бодлогын асуудлууд ба сонголтууд” тайлангийн цахим нээлтийн арга хэмжээ энэ оны …

  • 18 September

    СЭМҮТ Дэлхийн жишигт хүрэхүйц сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг болно

    Эрүүл мэндийн яамнаас лавлагаа шатлалын болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн буюу есдүгээр сарын 17-ны хамтарсан уулзалтаар СЭМҮТ-ийн Ерөнхий захирал АУ-ны доктор,  профессор, зөвлөх зэргийн эмч Л.Насанцэнгэл 2024 он хүртэл хэрэгжүүлэх “СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ” –г танилцууллаа. 1984-1992 оны судалгаатай харьцуулбал өнөөдрийн байдлаар манай улсад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин өссөн байна. Тиймээс сэтгэцийн …

  • 18 September

    Т.Мөнхсайхан: Гуравдугаар зэрэглэлийн BSL-3 лаборатори удахгүй ашиглалтад орно

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн буюу есдүгээр сарын 15-ны хамтарсан уулзалтаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирал, АУ-ны Доктор, профессор Д.Нямхүү хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү танилцуулгандаа “ХӨСҮТ нь Монгол Улсын хэмжээнд 583 дархлаажуулалтын нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг ашиглан, вакциныг чанартай хадгалж тээвэрлэн түгээдэг. ХӨСҮТ нь ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу тарилгатай халдварт өвчин, дархлаажуулалтын …

  • 18 September

    Андрей Михиев: Монгол Улс эрдэс баялгаасаа улам хараат болж байна

    Дэлхийн банкнаас есдүгээр сард боловсруулан гаргасан “Уул уурхай ба Оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” тайландаа Монголын хөгжлийн одоогийн загварыг задлан шинжилжээ. Уг тайланг өчигдөр (2020.09.17) танилцуулсан бөгөөд Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайн салбарт бус оюун ухаан, институцийн хөгжил рүү чиглэх ёстойг онцолсон байна. Тайланд тооцсоноор, сүүлийн хорин жилийн хугацаанд манай улс эрдэс баялгийн орлогын 1 ам.доллар тутмаас …

  • 18 September

    Хоолны дэглэм сахихад гаргадаг долоон том алдаа

    Үзэж байж л мэднэ дээ, жин хасна гэдэг тийм ч амар зорилт биш шүү. Хэрэв амархан байсан бол бид цөөн хэдхэн хүн жингээ хасах гэж, дараа нь тэр хассан жингээ хадгалах гэж ихээхэн хүчин чармайлт тавьж байхыг үзэхгүй байхсан. Өдөр бүр зарцуулдагаасаа  бага  илчлэгтэй хоол иднэ гэдэг амархан санагдаж болох юм, гэвч идэж буй хоолныхоо болон шатааж зарцуулж буй  илчлэгийнхээ …

  • 18 September

    Компаниудын мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай

    Санхүүгийн зохицуулах хороо 2007 онд компанийн засаглалын кодексыг 9 бүлэгтэй боловсруулан баталсан бол 2014 онд онд тус кодексыг 10 бүлэгтэйгээр дахин шинэчилжээ. Түүнд хамаарах хувьцаат компаниудын санхүүгийн тайлагнал, мэдээллийн ил тод нээлттэй байдал болон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг журмын дагуу зохион байгуулах, тэмдэглэл болон шийдвэрийн нээлттэй, ил тод байдал нь нийт хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагч нарт тэгш боломж олгох чухал үүрэгтэй …