Monthly Archives: October 2020

October, 2020

  • 26 October

    Идэвхтэй алхалтын 10 хоног аян үргэлжилж байна

    Жил бүрийн 10 дугаар сард “Дэлхийн алхалтын өдөр”-ийг идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс энэхүү өдрийг 2017 оноос хойш тэмдэглэж байна. Энэ жил НҮБ-д гишүүнээр элссэний 59 жилийн ойг угтан Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир спортын Улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Спортын хороо, Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн арга …

  • 26 October

    С.Моллай Монгол Улсад анхны медалиа авчирлаа

    “УНГАР-2020” жүдо бөхийн “ИХ ДУУЛГА” тэмцээний хоёр дахь өдөр Монгол Улсын иргэншил аваад нэг жил болж буй С. Моллай хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Монгол Улсын нэрийн өмнөөс “Чиндао-2019 WORLD MASTERS”, “Дюссельдорф-2020” тэмцээнүүдэд оролцсон ч медаль хүртэж чадаагүй байсан юм. Харин энэ удаад цар тахлын үед бэлтгэлээ алдалгүй сайн барьж, гурав дахь тэмцээндээ шагналын тавцанд зогссон байна. С.Моллай өчигдөр -81кг-ын жинд …

  • 26 October

    Э.Дэлгэрцэцэг: “Дуу оруулагч-жүжигчин мэргэжилдээ дуртай ч гэсэн дэлгэцэнд гарах юмсан” гэсэн нууцхан хүслийг минь сонссон юм шиг “Давхар цагаан шугам” кинонд тоглох санал ирсэн

    MNB-ийн цоо шинэ бүтээл Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан бүтээсэн “Давхар цагаан шугам” онц сонирхолтой телевизийн олон ангит уран сайхны киноны гол дүр Нийслэлийн хяналтын прокурор Цэлмэгийн дүрийг бүтээсэн МҮОНРТ-ийн Кино, орчуулгын нэвтрүүлгийн албаны дуу оруулагч-жүжигчин Эрдэнэбилэгийн Дэлгэрцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр МҮОНРТ-ийн “Өдөр өдрийн нар” 60 ангит уран сайхны кино, “Хүрэлдэй: Их хааны элч”, “Нэг биений хоёр зүрх” зэрэг …

  • 26 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны аравдугаар сарын 26. Сумъяа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 10. Даваа гараг. Чөдөр одтой, хоёр хар мэнгэтэй хар бар өдөр. Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: Сэрэхүй  Суудал: Мод Өдрийн наран 7 цаг 28 минутад мандан, 17 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ …

  • 26 October

    Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

    Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 10 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар …

  • 24 October

    C.Чулуун:Экологийн цагдаагийн албаны дэргэд соёлын хулгайтай тэмцэх нэгж байгуулна

    УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр соёлын өвийн дээрэм, хулгайн асуудлыг гишүүд хөндөв. Соёлын сайд С.Чулуун “Хамгийн их хулгай, дээрэмд өртсөн салбар бол соёл урлагийн салбар. Зарим хүмүүс түүх соёлын дурсгалыг олоод амралтын газар, байшиндаа тавьчихсан байдаг, зарим нь сумын төвийнхөө довжоо болгочихсон байх жишээний. …

  • 24 October

    МЭХ Цахим хүчирхийллийн эсрэг Фэйсбүүк, ХХМТ-ийн газартай хамтран тэмцэнэ

    ДЭМБ-ын судалгаагаар жил бүр 200 сая хүүхэд бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн золиос болдог байна. Үүний тодорхой хувь нь цахим орчинд үйлдэгдэж, жилээс жилд хувь хэмжээ нь нэмэгдэж байгаа бөгөөд интернэт орчин нь мөлжлөг, хүчирхийллийн талбар болж байна. Тиймээс цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудал, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эсрэг цахим хүчирхийлэл, гадуурхалтыг бууруулахаар Монголын эмэгтэйчүүдийн холбоо Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, …

  • 24 October

    Агаарын орон зайн жинхэнэ эзэд буюу нислэгийн хөдөлгөөн удирдагчдын нэгэн өдөр

    Үүлэн хөх тэнгэрийн доохнуур, хөрст алтан дэлхийн дээгүүр хязгааргүй орчлонг эзэгнэнхэн төрсөн хүмүүс бол нисгэгчид, агаарын тээврийн салбарынхан. Тэр дундаа нислэгийн хөдөлгөөний удирдагчид бол агаарын орон зайн жинхэнэ эзэд юм. Цаг нарыг хатуу чанга баримтлан ажилладаг эдгээр хүмүүсийг нислэгийн хөдөлгөөн багатай энэ үед ярилцах, сурвалжлах боломж олдсон юм. Хотын гудамж хөл хөдөлгөөн ихтэй, энд тэндгүй яарсан хүмүүс намрын шаргал нарны …

  • 24 October

    ОУХМ Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ

    САХИЛГА БАТ, ЭВ НЭГДЭЛ уриан дор IJF-ийн дэлхийн цуврал тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо эргэн ирлээ. Цар тахлын улмаас долоон сарын дараа зохион байгуулагдаж байгаа тус тэмцээн уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхэлж, 61 орны 409 жүдоч эрэгтэй, эмэгтэй долоон жинд аваргаа тодруулж байна. Урд шөнө тэмцээний -48 кг-ын жинд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Женко” клуб, “Түмэн шувуут” …

  • 24 October

    Д.Сумъяабазар: Засгийн газар, УИХ-тай нэг бие сэтгэлээр хамтарч ажиллана

    Нийслэлийн ИТХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэхийг дэмжсэн. Тэрбээр өчигдөр 18:30 цагт нийслэлийн Засаг даргын тамга тэмдгээ гардан авлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэл хотын ажил нэг өдөр, нэг цаг ч саатаж болохгүй хэмээн үзсэн учир түүнийг өчигдөр батламжилсан болохыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нийслэлийн Засаг …

  • 24 October

    Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарлаа

    Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан чуулганаар Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас гаргах талаар хэлэлцлээ. Уг чуулганд 130 гаруй улс орон болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож, ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер удирдаж явуулав. Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас …

  • 24 October

    Т.Намуундаръяа: Хүүхдийнхээ амийг зээлээр ч болтугай хамгаалаад эргэн төлье

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч У.Цолмон өнчин тархины хоргүй хавдар, тархины усжилт гэсэн оноштой БНСУ-д хэвтэн эмчлүүлж байна.  У.Цолмон хүү аравдугаар сарын 13-ны өдөр хоёр дахь удаагаа хүнд хагалгаанд орсон бөгөөд  одоо түүний эмчилгээний зардалд 150 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Тиймээс түүний ээж Т.Намуундаръяа бидэнд хандаж, хэдхэн хором ярилцлаа. Арван настай У.Цолмон хүү  эдгэнэ гэсэн …

  • 24 October

    БНСУ-д 14 хүргэлтийн ажилтан хэт ачааллаас болж нас баржээ

    Өмнөд Солонгост коронавирусийн цар тахлын улмаас хүргэлтийн үйлчилгээний эрэлт эрс нэмэгдэж, он гарснаас хойш 14 хүргэлтийн ажилтан хэт их ачааллын улмаас нас бараад байгааг тус улсын Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Хамгийн сүүлд “CJ Logistics Corp”-ийн нэгэн хүргэлтийн ажилтан өнгөрөгч мягмар гарагийн орой түр завсарлага авч байгаад ухаан алдаж унаад, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна. Талийгаачийн гэр бүлийн гишүүдийн хэлснээр тэрээр …

  • 24 October

    Коронавирусийн халдварын ЕСӨН тохиолдол шинээр бүртгэгдлээ

    ЭМЯ-наас өнөөдөр коронавирусийн халдварын есөн тохиолдол шинээр бүртгэгдсэн тухай мэдээллээ. 10-р сарын 23-нд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү батлагдсан 328 тохиолдол байгаагаас 16 хүн эмчлүүлж байна гэсэн мэдээлсэн бол өнөөдрийн мэдээгээр /2020.10.24/ батлагдсан тохиолдол 337 болж, 25 хүн эмчлүүлж байна. 

  • 24 October

    Хэрүүлийг эмчилсэн эм

    Эв найрамдалгүй гэр бүл байжээ. Өдөр бүр эхнэр нөхөр хоёр маргалддаг байлаа. Жижиг сажиг зүйлээс болж хэрэлдэн, эд хогшлоо шидэлцэн, бие биенээ цохиж гэмтээх нь энгийн хэрэг байлаа. Биедээ дүүрэн сорвитой, бүтэн тавилга ч үгүй болов. Цаашид энэ мэт байж байж болохгүй гэж бодсон эхнэр нь сэтгэл зүйчид очжээ. -Эмчээ, манай гэр бүл үнэхээр их хэрэлддэг. Хэрүүл маргаангүй байх арга …