Monthly Archives: October 2020

October, 2020

  • 21 October

    Гадаад паспорт шинээр авах зэрэг 26 үйлчилгээг цахимаар авах боломжтой

    Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-иас Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг 26 үйлчилгээг нэгтгэсэн талаар тус газрын дарга Д.Дэлгэрсайхан мэдээлж байна.  Тодруулбал,  Төрсний бүртгэлийн лавлагаа Гэрлэсний бүртгэлийн лавлагаа Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагааГэрлэлт дуусгавар болсон бүртгэлийн лавлага Регистрийн дугаарын тухай лавлагааРегистрийн дугаар сольж, шинээр олгосон тухай лавлагааОвог, эцэг эхийн нэр, өөрийн нэр өөрчилсөн лавлагаа Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй тухай лавлагаа Үндэсний энгийн паспорт анх удаа …

  • 21 October

    ЭМЯ:Сиэтлээс ирсэн иргэний ГУРАВ ДАХЬ шинжилгээнд халдвар илэрлээ

    Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын ээлжит мэдээлэл хүргэхэд гурван хүнээс коронавируст халдвар илэрсэн тухай мэдээллээ. Тодруулбал аравдугаар сарын 19-ний өдөр Алтанбулгийн боомтоор орж ирсэн 40-46 насны ОХУ-ын харьяат хоёр иргэнээс халдвар илэрсэн байна. Харин нэг монгол хүнээс илэрсэн нь Сиэтлийн нислэгээр ирсэн иргэний гурав дахь давтан шинжилгээнд халдвар илэрчээ. Өнгөрсөн гурав хоногт ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, …

  • 21 October

    Ахлах байлдагч О.Буянзаяа, байлдагч О.Мөнхзаяа: Ихэртэйгээ хамт цэргийн алба хааснаа хожим дурсаж явна

    Хилийн 0164 дүгээр ангид хугацаат цэргийн албыг амжилттай хаагаад тун удахгүй халагдах гэж байгаа ихрүүд болох ахлах байлдагч О.Буянзаяа, байлдагч О.Мөнхзаяа нартай ярилцлаа. -Ихрүүдтэй танилцья? О.Б:-Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоноос цэргийн албанд татагдсан. Ам бүл найм. Сэлэнгэ аймгийн спортын бүрэн дунд сургуулийг төгссөн. Хагас цэргийн зохион байгуулалттай сургууль л даа. Би чөлөөт, үндэсний бөхөөр харин манай ихэр самбо, жүдогоор хичээллэдэг байсан. …

  • 21 October

    Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг Дотрын төвдөө VIP тасгийг байгуулан, тохижуулжээ

    Хувийн эмнэлгүүд үйлчлүүлэгчдэдээ ая тухтай орчин бүрдүүлж чаддаг бол улсын эмнэлэгт чадвартай боловсон хүчин ажиллаж байна. Харин иргэдийн хувьд ая тух, чадвартай эмч, мэргэжилтэн аль алиныг нь хүсэж байгаа одоогийн нөхцөлд УНТЭ-т VIP тасаг ашиглалтад орсон нь нүдээ олсон ажил болжээ.Улсын эмнэлгүүд нийт орныхоо 10 хүртэлх хувийг төлбөртэй тусламж, үйлчилгээнд ашиглаж болох хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг …

  • 21 October

    Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хосын хүүхэд олныг алмайруулжээ

    Мариам, Дэвид нарын зураг цахим сүлжээгээр цацагдсанаас хойш дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хосууд хэмээн нэрлэх болсон. Залуу хосууд хуримын ёслолдоо Гүрж үндэстэний хувцсаа өмссөн нь олны хайрыг маш ихээр татаж чадсан юм. Үзэсгэлэнт хосууд маань удалгүй Марта хэмээх охинтой болсон бөгөөд олон нийтэд харуулахгүй тун нууцалж байсан. Харин саяхан олон нийтэд охиныхоо зургийг нийтэлжээ. Мариам охиныхоо зургийн доор ” Миний амьдралын …

  • 21 October

    Москвад гурвантаа суралцаж, Монгол Улсын Их Хуралд хоёронтоо сонгогдсон ховорхон хувь заяаны эзэн

    ПАРЛАМЕНТ-30 Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жил, парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн хос ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Бага Хурлаас эхтэй Монгол Улсын парламент, түүний Тамгын газрын түүхэн замнал, байнгын ажиллагаатай парламентын үүсэл хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан түүхэн хүмүүсийн талаарх дурсамжийг “Парламент-30” буландаа өгүүлж байна. Улсын Их Хурлын гишүүнээр хоёронтоо сонгогдож ажилласан …

  • 21 October

    Ерөнхий сайд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажиллалаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажиллалаа. Үндэсний геологийн алба. Монгол Улсын Засгийн газар 26 жилийн дараа буюу энэ оны зургаадугаар сард Үндэсний геологийн алба байгуулсан. Тус алба: –       геологи, геофизик, геохими, гидрогеологи, геоэкологийн зураглал, судалгаа, шинжилгээ хийх –       ашигт малтмалын тархалтын зүй тогтол, минерагений судалгаа хийж, эрдэс …

  • 21 October

    ЗГ: Олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч ажиллана

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.10.21/боллоо. Уг хуралдаанаар хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч ажиллуулахаар боллоо. Одоогоор улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй 53 албан хаагч /нийслэлд 30, орон нутагт 23/ ажиллаж байна. Энэ нь нэг хүнд ерөнхий боловсролын 12-13 сургууль, 3-4 их, дээд …

  • 21 October

    Богдхан уулын хамгаалалтын захиргаанд нэн шаардлагатай тоног төхөөрөмж болон мотоциклыг хүлээлгэн өглөө

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Богдхан уулын дархан цаазат газарт ажиллаж байгаль хамгаалагчдын ажлын нөхцөл болон ард иргэдийн алхалт хийдэг маршрутын ойр орчим дахь бодит байдалтай газар дээр нь танилцсан. Амралтын өдрүүдэд Богдхан ууланд тогтмол 600-700 хүн алхалт хийж, тэр хэмжээгээр хог хаягдал их үлддэг. Байгаль хамгаалагчид дархан цаазат уулаа хамгаалахаас гадна иргэдийн хаясан хогийг ойгоор явж түүх, иргэдийг болзошгүй аюул, эрсдэл, гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор уулнаас …

  • 21 October

    Жан Сью:Аялал жуулчлалын салбар нь зөвхөн аялаж, зугаалаад зогсохгүй соёлыг түгээх хамгийн том гүүр байдаг

    Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын тавдугаар хуралдаан цахимаар боллоо. Энэ удаагийн хурлыг ОХУ-ын Холбооны Аялал жуулчлалын агентлагаас зохион байгуулсан бөгөөд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас үүдэн хамгийн их хохирол амссан аялал жуулчлалын салбарыг эргэн сэргээх, гурван улсын аялал жуулчлалын маршрутыг бий болгох, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чиглэлээр хэлэлцсэн юм. Цахим хуралд гурван улсын аялал …

  • 21 October

    “Хот мандал-нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Болгарын ГХЯ-ны төв байранд боллоо

    Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Чойжин ламын сүм музейн “Хот мандал-нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааг Болгарын Төрийн соёлын институттэй хамтран Болгарын ГХЯ-ны төв байранд 10 дугаар сарын 20-ны 10.30 цагт зохион байгуулав. Үзэсгэлэнг нээж Элчин сайд Д.Батсайхан, Болгарын ГХЯ-ны Хоёр талын харилцааны ерөнхий газрын захирал Христо Полендаков нар үг хэлсэн ба нээлтэд …

  • 21 October

    УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Валдай клубээс зохион байгуулдаг олон улсын хуралд оролцлоо

    Валдай клубээс зохион байгуулдаг Олон улсын хурал 2020 оны 10 дугаар сарын 20-ноос 22-ний өдрүүдэд явагдаж байна.Энэ хуралд олон улсын маш олон төлөөлөгчид Москвад очиж оролцож байгаа.Манайд цар тахлын карантинтай байгаа учраас биечлэн явах боломжгүй учир интернетээр оролцох боломжийг олгосон тул онлайн буюу интернетээр энэ хуралд УИХ-ын гишүүн Дамдины Цогтбаатар оролцож нэг хэлэлцүүлэгт үндсэн 4 илтгэгчийн нэг нь болж оролцлоо. …

  • 21 October

    ОБЕГ: Малдаа яваад төөрсөн, сураггүй болсон 36 иргэнийг эсэн мэнд олж, аюулгүй байдлыг хангаж ажиллалаа

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 19-нд баруун аймгуудын нутгаар, 20-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч салхины хурд 16-24 м/с, зарим үед түр зуур 28 м/с хүртэл ширүүсч цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.   Тодруулбал, 19-нд Архангай, Булган, Өвөрхангай Төв аймгийн нутгаар 0.0-6.0 мм Завхан, Увс аймгийн нутгаар 0.0-10.0 мм цас орж, цасан шуурга шуурч …

  • 21 October

    Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан баасан гарагт болно

    Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны товыг 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагт зарлалаа.  Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд байгуулагдан бүлгийн дарга нараа сонгоно. Мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрийг дэвшүүлнэ. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

  • 21 October

    Ирэх сарын 16, 26-нд бүх нийтээр амарна

    Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна.  Ирэх сард буюу арваннэгдүгээр сард бүх нийтээр амрах хоёр ч өдөр тохиох аж. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 16-ны даваа гарагт Монгол бахархлын өдөр, 26-ны пүрэв гарагт Улс тунхагласан өдөр таарч БҮХ НИЙТЭЭР АМАРНА. МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР  Монгол бахархлын өдөр нь Монгол Улсад 2012 …