Monthly Archives: October 2020

October, 2020

  • 22 October

    Талын монгол буузнаас мөнгөлөг цаас гарч иржээ

    Грийн Фактори ХХК-ын Талын монгол буузнаас мөнгөлөг цаас гарч иржээ. Тодруулбал, Энэ сарын 17 нд Далайхүү худалдааны захаас иргэн О нь талын монгол байгалийн кальцитай бууз худалдаж авсан. Уг бүтээгдэхүүнээс зөрчил илэрсэн тухай сошиалд гомдолоо илэрхийлжээ. Иргэн О-той холбогдож тодруулга авлаа. Миний бие 15,000 төгрөгөөр бууз худалдаж авсан. Миний худалдаж авсан буузнаас мөнгөлөг цаас гарч ирсэн. Энэ тухай Грийн Фактори …

  • 22 October

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалсан анхны эмэгтэй гишүүн

    УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалсан анхны эмэгтэй гишүүн боллоо. УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 22-ны үдээс өмнөх хуралдааныг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нэр ээлжлэн даргалсан юм. Ингэснээр УИХ-ын түүхэнд анх удаа Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдсан анхны эмэгтэй гишүүн болсон гэдгийг УИХ-ын Тамгын газраас мэдээллээ. Найм …

  • 22 October

    МҮОНРТ-ийн 450 гаруй ажилтан гарын үсэг зурж, нэгджээ

    МҮОНРТ-ийн уран бүтээлчид Захирлуудын зөвлөлөө огцруулахаар мэдэгдэл хийж, баримтуудыг дэлгэлээ. МҮОНРТ хувийнх биш, олон нийтийнх. Ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтаа зогсо. Тагнаж, чагнахаа зогсоо. Бид гэмт хэрэгтэн биш. Хөдөлмөрийн үнэлэмжийн тэгш бус байдлыг зогсоохыг шаардаж байна. Уран бүтээлчид “Цаашид энэ байгууллагыг удирдах чадамжгүй болсон Захирлуудын зөвлөлийг огцруулахыг шаардаж байна. Шаардлагыг 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр Үндэсний зөвлөл хуралдаж шийдвэрлэнэ үү. …

  • 22 October

    МҮХАҮТ, Олон суваг дамжуулагчдын холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

    Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Монголын олон суваг дамжуулагчдын холбоо ТББ /МОСДХ/ хооронд харилцан хууль эрхзүйн хүрээнд бие биенээ дэмжиж, хамтарч ажиллах зорилгоор энэхүү “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т үзэглэлээ. Хоёр байгууллага харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хөгжлийг үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт түгээх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нягт уялдаагаар дэмжин ажиллах, харилцан бизнесийн болон бусад мэдээлэл солилцох, гишүүн байгууллагууд, бизнес …

  • 22 October

    Сонгууль, дахиад л сонгууль

    Нийслэлийн МАН-ын хорооны V хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон НИТХ-ын даргад нэр дэвшигчээ Нийслэлийн МАН намынхаа үндсэн дүрмийн хүрээнд тодруулна. Нийслэлийн МАН-ын хороо УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг хотын даргад, Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргад 100 хувийн саналаар дэмжсэн байна. Хурлын явцад өөр нэр дэвшигчийн нэр гараагүй байна.    Нийслэлийн МАН-ын хорооны V …

  • 22 October

    Ахмадуудад хөнгөлттэй үнээр үйлчлэх сувиллын газрууд

    Ахмадууд амралт, сувиллын газарт жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй. 

  • 22 October

    С.Ганбаатар:УИХ Ерөнхий сайдын хуулийн хэлтэс болж хувирлаа

    УИХ-ын гишүүн С.Ганбаатар Чуулганы нэгдсэн хуралдаанаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр”УИХ Ерөнхий сайдын хуулийн хэлтэс болж хувирлаа. Монголын ард түмэн биднийг сонгосон. Бид гуйлга гуйж байж сонгогдсон. Бид Ерөнхий сайдыг томилдог, сонгодог. Бусад сайдыг томилдоггүй. Ерөнхий сайдыг ард түмэн сонгодоггүй юм шүү. Ард түмний эрх мэдэлд зуйрч, найрч халддаггаа зогсоох ёстой. 109.10 дугаар зүйл дээр Ерөнхий сайдын мэдээллийг Засгийн газрын гишүүн …

  • 22 October

    Д.Амарбаясгалан: Д.Сумъяабазар даргыг намын зүгээс итгэл хүлээлгэн илгээж байна

    Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны V хуралдаан Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Хуралдаанаар Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурлаас гаргасан саналыг хэлэлцэх юм. Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурлаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх санал гаргасан байна. Энэ талаар МАН-ын ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалан танилцуулж, үг хэллээ. Тэрбээр “УИХ-ын гишүүнээсээ татгалзах улс төрчийн хувьд …

  • 22 October

    БНХАУ-д Монголын Ард түмнээс хандивласан 30 мянган толгой хонийг хүлээлгэн өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр цар тахлыг таслан зогсооход дэмжлэг үзүүлэхээр 30 мянган толгой хонийг хандивласан. Үүний дагуу Ерөнхий сайдын захирамжаар хандивын 30 мянган хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаар ахлуулж, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан юм. Монголын ард түмнээс …

  • 22 October

    Ц.Элбэгдорж: Гишүүний хувьд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно

    Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, нийслэлийн Ардчилсан намын байрнаас намын гишүүний үнэмлэхээ дөнгөж сая гардаж авлаа. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж намын гишүүний үнэмлэхээ гардаж авсныхаа дараа “Ардчилсан нам бол хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдийг дэмждэг хүн суртлыг бага байлгах ёстой гэдэг үнэт зүйлтэй нам. Энэ үнэт зүйлийг бий болгосон буурин дээрээ баттай зогсох ёстой. Ардчилсан …

  • 22 October

    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр /2020.10.22/ Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээхээр болжээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 2009 онд сонгогдсоны дараа намын гишүүнчлэлээсээ түдгэлзээд байсан юм. Тэрбээр өнөөдөр 11.30 цагаас Нийслэлийн Ардчилсан намын байранд очиж, намын гишүүний үнэмлэхээ гардаж авах юм байна.

  • 22 October

    Д.Дэлгэрсайхан: Үндэсний ой санамжийн суурь нь улсын бүртгэлийн мэдээллийн сан

    Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем /www.e-mongolia.mn/-ийг танилцуулж, веб портал болон гар утасны аппликейшн нэвтрүүлээд удаагүй байна. Үүнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан өчигдөр /2020.10.21/ Е-Мongolia нэгдсэн системд тус газраас үзүүлж буй 26 төрлийн лавлагаа, үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр“Өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж эхэлсэн “Нэг иргэн- Нэг …

  • 22 October

    МЭХ Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, түгээхэд Соёлын яамтай хамтарна

    Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас 24 жилийн дараа Үндэсний бахархал, өв соёлоо дээдэлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болохыг эрхэм зорилгоо болгох зорилготойгоор Соёлын яамыг эмхлэн байгуулаад байгаа билээ. МЭХ-ны удирдах зөвлөл, аймаг, нийслэл дэх салбаруудын тэргүүн, эмэгтэйчүүдийн төлөөлөл өчигдөр /2020.10.21/ Соёлын сайд С.Чулуунтай уулзлаа. Энэ хүрээнд хүн амын талаас илүү хувийг эзэлж буй ээжүүд, …

  • 22 October

    Монголын жүдочид Будапештэд газардлаа

    Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн Дэлхийн цуврал тэмцээн энэ сарын 23-25-ны өдөр Унгарын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдахаар тов зарлагдсан билээ. “Гран При”-гээс “Их Дуулга” ангилалд шилжсэн энэ тэмцээнд 5 тивийн 76 орны 538 жүдоч эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд 2 өдрийн турш өрсөлдөх бөгөөд IJF-ээс зарласан “Токио 2021” зуны олимпийн наадамд оролцох эрхийн оноо олгох гурван том …