Monthly Archives: October 2020

October, 2020

  • 6 October

    Гавьяат жүжигчин Н. Мягмар таалал төгсжээ

    Гавьяат жүжигчин Н. Мягмар таалал төгсжээ Тайз дэлгэцийн урлагийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Гавьяат жүжигчин, Хүүхэд залуучуудын театрын ахмад уран бүтээлч, Соёл урлагийн их сургуулийн Хүндэт профессор, сурган хүмүүжүүлэгч, Надмидын Мягмар 2020 оны 10-р сарын 04-ний өдөр өвчний улмаас таалал төгсч, хүнд гарз тохиолоо. Тэрээр Монголын анхны дээд боловсролтой драмын жүжигчдийн нэг бөгөөд 1963 оноос Хүүхэд залуучуудын театрт жүжигчин,1987 оноос Соёлын …

  • 6 October

    “Хийморь” уран сайхны кино “CINEMAGIC” олон улсын кино наадмын OFFICIAL SELECTION -оор шалгарлаа

    Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн алдарт “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Хийморь” уран сайхны кино Ирланд улсад зохиогдож байгаа “CINEMAGIC” олон улсын кино наадмын OFFICIAL SELECTION –оор шалгарчээ. Монгол морины эх нутаг руугаа тэмүүлэх их тэвчээр хүчийг өгүүлсэн кинонд Монгол,ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украин, Киргиз, Малайз зэрэг найман орны уран бүтээлчид хамтран ажилласан юм.  Киноны гол дүрд 10 настай …

  • 6 October

    Уран барималч А.Очирболд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр  олон гайхалтай хүмүүс хөдөлмөрөө үнэлүүлж гавьяа шагнал авсан билээ.Тэдний нэг болох  уран барималч А.Очирболд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол  хүртэж, энгэрээ мялаажээ.Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулсныхаа дараа хэлсэн үгэндээ уран барималч А.Очирболдыг онцолж магтсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  “ Монгол Улсын гавьяат цолоор шагнагдсан эрхмүүд дундаас би нэгэн уран бүтээлчийг онцлон дурдмаар байна. Урлагийн …

  • 6 October

    “Фронт” С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардуулна

    ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Монгол Улсын Гавьяат малчин, Цэргийн гавьяаны одонт, ахмад дайчин Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэн “Фронт” С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардуулна. “Фронт” хэмээн алдаршсан Сүрэнхорын Цэгмид гуай 1942 оны 12 дугаар сард 19-хөн настайдаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр  очиж байсан юм. Монгол Улсаас илгээсэн …

  • 6 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны аравдугаар сарын 6. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын Билгийн тооллын давхарласан 19. Тэрсүүд өдөр. Ангараг гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр. Барилдлага: АрвидахШүтэн барилдлага: Төрөн түгэхүйСуудал: Төмөр Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 18 цаг 22 минутад жаргана. Тухайн …

  • 6 October

    COVID-19-өөр зургаан сарын дараа дахин халдварлах магадлалтай

    Оросын микробиологийн “Вектор” лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан вирус судлаач эрдэмтэн Александр Чепурнов Ura.ru сайтын сэтгүүлчтэй ярилцах үеэрээ коронавирусийн халдвар аваад эдгэхэд үүссэн дархлаа зургаан сардаа хамгаална, үүний дараа дахин халдвар авах магадлалтай хэмээн хэлсэн байна. Түүний хэлснээр COVID-19 халдвар аваад эмчлүүлэн эдгэж, эсрэг биет үүссэн өвчтөний бие дээр эсрэг биет гурав дөрвөн сарын дараагаас аажмаар буурч зургаан сарын дараа гэхэд …

  • 6 October

    Улаанбаатарт 10 хэм дулаан байна

    Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулсаар цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр …

  • 5 October

    Ц.Элбэгдорж: Монгол бичиг шигээ босоод ирнэ гэж болгоомжлоод байгаа юм болов уу

    -ТҮҮХЭНД ОРНО ГЭЖ ХӨӨРЧ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙГАА УЛСТӨРЧ Л ХАМГИЙН ИХ АЮУЛ ТАРЬДАГ- Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ярилцлаа. -УИХ-ын намрын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгийг олон нийт нэлээд таатай хүлээж авах шиг боллоо. Тэрээр эхлээд орлого, экспортын орлого, маш их орлого олох л чухал байна гэж дурдсан байсан. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү? -Олзуурхам үг. Монголд шийдэх асуудал олон байгаа. …

  • 5 October

    Таны бие хорт бодисоор дүүрсэн байгааг илтгэх шинж тэмдэгүүд

    Хорт бодис нь бидний амьсгалж буй агаар ууж буй ус эсвэл идэж буй хоол хүнсэндээ гээд л эргэн тойронд оршин байдаг.Таны биед хорт бодис ихэссэн болохыг хэлж өгөх шинж тэмдэгүүдийг онцлон хүргэж байна. -Өтгөн хатах: Хорт бодисын хуримтлал нь ходоодны өвдөлт, хоол боловсруулах системийн гажуудал, өтгөн хаталтыг өдөөж өгдөг. -Толгой эргэх,дүүрэх Өглөө сайхан амраад сэрсэн ч, толгой тань дүүрч, эргээд …

  • 5 October

    И.Баттөгс:Орон нутаг руу явуулж байгаа саналын хуудсанд хяналт тавьж байгаа

    Нийслэлийн Сонгуулийн хорооны өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хуралдаанд дүүргийн сонгуулийн хорооны удирдлагууд болон нийслэлийн харьяа байгууллагын холбогдох албаны хүмүүс оролцож, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа болон цаашид зохион байгуулах ажлуудын талаар хэлэлцэв. СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа “Сонгуулийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад дуусч байна. Хамгийн чухал асуудал …

  • 5 October

    Ажил цалгардуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болголоо

    Нийслэлиийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийв. Дараа нь нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьсан таван агуулах, түрээсийн 35 агуулах, хангамжийн 30 бааз, Тавантолгой түлш компанийн 57 саравч, нийт 127 …

  • 5 October

    7 хоногийн дотор 3-4 кг турж чадсан

    та бүхэндээ алимны дэглэм баримтлаад богино хугацаанд, их хэмжээний жин хаях аргыг дуулгах гэж байна.  Эхний өдөр – Алим (1-2 кг хасна) Өглөө: 3 ширхэг алимыг үрж, нимбэгний шүүсээр амтлаад, бага зэрэг самар нэмж идээрэй. Өдөр: 150 гр алим, 20 гр яншуй, 30 гр ногоон сонгино, 1 ширхэг чанасан өндгийг хэрчиж бэлтгээд салат хийж, иднэ.  Орой: 5 алим Хоёр дахь өдөр – Алим болон будаа …

  • 5 October

    Б.Идэр-Од: Иргэн бүр байгалиа хамгаалах, нөхөн сэргээх алхмуудыг хийж чадвал бид ирээдүйд усны хомсдол, цөлжилт, дэлхийн дулаарал зэргээс хамгаалж чадна

    Монгол улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т эрэмбэлэгддэг боловч усыг хуримтлуулах, нөөцлөн ашигладаггүйгээс усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багтдаг. Өнгөрсөн оны байдлаар манай орны 264 гол мөрөн, 704 булаг шанд, 286 нуур тойром, 12 рашаан ширгэжээ. Олон нийтэд бодит байдлыг мэдээлэх, усыг хайрлан хамгаалах, гамнаж сурах зөв дадал хэвшүүлэх зорилгоор БОАЖЯ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба хамтран “Цэнхэр алт усаа хайрлая” нэгдсэн арга хэмжээг амжилттай …

  • 5 October

    П.Болортуяа: Хүүхэд цаг үеэ дагаад хөгжиж байхад багш нэг байрандаа байж болохгүй

    Дэлхийн багш нарын 26 дахь, Монголын багш нарын 54 дэх өдрийг тохиолдуулан нийслэлийн Баянгол дүүргийн 86 дугаар цэцэрлэгийн багш, боловсролын тэргүүний ажилтан П.Болортуяатай ярилцлаа. -Танд багш нарын өдрийн мэнд хүргэе. Багш бүхэн өнөөдөр мэргэжлээрээ бахархаж, баярлаж байгаа нь гарцаагүй. -Баярлалаа. Танай сониноор дамжуулан Монголынхоо бүх багш нарт баярын мэнд дэвшүүлье. Төр, түмэндээ гавьяатай, нэр алдартай, ахмад хүмүүс ач, зээгээ хөтөлж …

  • 5 October

    У.Хүрэлсүх: Ирэх дөрвөн жилд 138 мянган ажлын байр шинээр бий болно

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Барилгын политехник коллеж болон яаманд ажиллан Засгийн газрын зорилт, энэ салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцуулж, үүрэг, чиглэл өгөв.  Барилгын политехник коллежийн анхан шатны боловсрол олгох ангид 1583, техникчийн боловсрол олгох ангид 398, үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх насанд хүрэгчдийн ангид 157 суралцагч суралцаж байна. Оюутнууд хавар, намартаа цалин, урамшуулалтай дадлага хийдэг бөгөөд …