Monthly Archives: October 2020

October, 2020

  • 16 October

    ЭМЯ:Хоёр хүний бие хүндэвтэр байна

    Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.10.16) мэдээллээ хийлээ. Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 879 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 320 болж, үүнээс 311 буюу 97 хувь нь эдгэрээд байна. Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувилалд, дөрөв нь гэрийн ажиглалтад, үлдсэн 297 хүний ажиглалт, …

  • 16 October

    Иргэд эрх баригчдаас амлалтаа биелүүлэхийг шаардаж ажиллацгаая

    Нийслэл, аймаг, дүүргийн ИТХ-ын сонгууль орон даяар болж өндөрлөлөө. Урьдчилсан дүнгээр нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН 34, АН 8, ХҮН гурван суудал авлаа. Үндсэндээ МАН ирэх дөрвөн үргэлжлүүлэн нийслэлийг удирдаж, ажиллах нь тодорхой боллоо. Ингээд МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан нийслэл Улаанбаатарт хэрэгжүүлэх 10 ажлыг сануулъя, иргэд эрх баригчдаас амлалтаа биелүүлэхийг шаардаж ажиллацгаая.  1. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь бууруулна. 2. Нийгмийн даатгал төлдөг …

  • 16 October

    Ясны хорт хавдараар өвчилсөн эмэгтэйд тусалж, дөрвөн настай хүүгийн ээжид амьдрал бэлэглэе

    Энэ эмэгтэйг Б.Отгонжаргал гэдэг. Тэрбээр одоо 31 настай. Нөхөр дөрвөн настай хүүгийн хамт амьдардаг. 2017 оноос хойш түүний баруун эрүүний ясанд зовуургүй хавдар үүсч бага, багаар хавдаж явсаар 2017 оны аравдугаар сард Улсын нэгдсэн төв эмнэлэгт эрүүний ясанд гарсан хавдрыг хусаж авах мэс засалд оржээ. Үүнээс хойш жил хүрэхгүй хугацаанд буюу 2018 оны зургадугаар сараас хагалгаа хийсэн газраа хавдар нь дахиж, мөн баруун хөлний шилбэний ясанд үсэрхийлжээ. Б.Отгонжаргал …

  • 16 October

    Э.Эрдэнэ: Асуудал бүрийг хоёргүй сэтгэлээр шийдэх болтугай

     Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ Нийслэлийн ИТХ-ын зургаадугаар тойрогт нэр дэвшсэн ч ялагдал хүлээлээ. Тэрбээр энэ тухайгаа “Ялагдлаа. Уналаа. Олон хүний итгэлийг алдсан юм шиг маш хэцүү мэдрэмж байна. Намайг дэмжсэн, миний сонгуульт ажлын төлөө өдөр шөнөгүй зүтгэсэн, үнэтэй хандив туслалцаа үзүүлсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлаж талархаж байна. Үнэхээр их. Болдог бол бүгдийг нь чанга тэврээд баярласнаа хэлмээр …

  • 16 October

    Гудамжнаас нүцгэн эмэгтэй хүний цогцос олджээ

    Өчигдөр буюу 10 сарын 15-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гудамжнаас шалдан эмэгтэй хүний цогцос олджээ. Цагдаагийн байгууллагаас хэргийн газрыг хамгаалалтад аван ажилааж байгаа аж.

  • 16 October

    Энэ их аварга тэр дугуй байшинд ингэтлээ шунаж, тэгтлээ хүнээ алдах гэж

    За манай энэ цэцгэнд төөрсөн эрвээхэй, циркт бүдэрсэн аварга болсон шүү дээ. Бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр Улсын циркийн байшинд улгүй шороодож, ухаангүй дурлачихаад яваа их аварга инээдтэй бөгөөд эмгэнэлтэй харагдаж байна. Мань эрд Улсын циркийн байшин улсын нэр гаргадаг энэ урлагаас илүү, угтаа өөрийнх нь нэр нүүрээс илүү үнэтэй байж дээ. Ингээд бодохоор мөн ч ядуу байгаа юм шүү. …

  • 16 October

    У.Хүрэлсүх: 2021 оноос ЭМД-аар төр, хувийн бүх эмнэлгийн эрүүл мэндийн тусламжийг чанартай, шуурхай авна

    УИХ-ын Чуулганы өнөөдрийн /2020.10.16/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ.  Чуулганы эхэнд МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Засгийн газар 2020 оны есдүгээр сарын байдлаар 9.3 их наяд төгрөгийн өр зээлийг төлсөн. Засгийн газар ирэх …

  • 16 October

    Ипотекийн 6 хувийн зээлд хамтран зээлдэгч шаардахгүй

    Өнөөдрөөс эхэлж арилжааны банкуудаар зургаан хувийн зээл өгч эхэллээ гэдэг мэдээллийг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар УИХ-ын чуулганы хуралдаанд өглөө.  Тэрбээр “Өнөөдрөөс эхэлж арилжааны банкуудаар ипотекийн зургаан хувийн зээл өгч эхэллээ. Хамгийн гол нь орлого. Ипотекийн найман хувийн зээл авч байгаа хүмүүсийн өрхийн дундаж орлого 1.5 сая төгрөг байх ёстой. Энэ нөхцөлд иргэдийн 90 гаруй хувь нь ипотекийн зээл авах …

  • 16 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны аравдугаар сарын 16. Сугар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын Билгийн тооллын битүүн. Баасан гараг. Тэргүүн дагуул одтой, гурван хөх мэнгэтэй хар луу өдөр. Барилдлага: Үл тохирохШүтэн барилдлага: Төрөн түгэхүй    Суудал: Ус Өдрийн наран 7 цаг 13 минутад мандан, 18 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр …

  • 16 October

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2020 оны 10 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 метр …

  • 15 October

    Дуулж болдоггүй дуу, уйлж болдоггүй цаг

    Өглөө.мн мэдээллийн сайтын ХҮСЛИЙН ХҮРД номын сан Насан туршийн боловсролд зориулж уншууртай, хэрэгтэй шилмэл номноос тэмдэглэл хөтлөн танд хүргэж байна. Анхны дугаараар Төрийн соёрхолт, Ардын багш Ш.Чоймаа Монгол ёс заншил, уламжлалт ухаанаа заан сургагч нарт тус дэм номноос онцлон тэмдэглэв. Ш.Чоймаа. Монгол ёс, заншил уламжлалт ухаанаа заан сургагч нарт тус дэм, Улаанбаатар, 2015, 259-260 дугаар тал Усыг нь уувал, ёсыг …

  • 15 October

    ШУУД: ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг шууд дамжуулж байна

    2020 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт 20:00 цагаас дууслаа. Өнөө өглөө 07:00 цагт эхэлсэн сонгуулийн ирц 19:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 47.6 хувьтай байв. Одоогоор сонгуулийн саналыг хар машинаар тоолж байгаа бөгөөд СЕХ-ноос өөрсдийн цахим хуудсаар дамжуулан 2020 оны ИТХ-ын урьдчилсан дүнг шууд дамжуулж байгаа юм. Та бүхэн сонгуулийн урьдчилсан дүнг ЭНД ДАРЖ үзээрэй.

  • 15 October

    Циркийн барилгаас юуч үлдээгүй байжээ

    Монгол Улсад циркийн урлаг хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож байна. АСА циркийн барилга 13 жилийн өмнө хувьчлагдсанаас циркийн уран бүтээлчид бэлтгэл, сургуулилт, тоглолт хийх газаргүй болсон ажээ. Тиймдээ ч одоогоор 80 жилийн ойн тоглолтоо явуулын асарт хийхээр болоод буй гэдэг. Мөн тэдний зүгээс цирк хувьчлагдсанаас хойш уран бүтээлчид АСА циркэд түрээс төлөн тоглолт хийдэг байсан ч, одоогоор цирк …

  • 15 October

    Ерөнхийлөгч шуурхай хуралдай зарлажээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны 9-10 дугаар сард 21 аймагт ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонссон. Иргэдийн зүгээс давтамжтай хэлж байсан саналуудын нэг нь зуншлага муутай, ган болсон аймгуудад малын ашиг шим, малчдын орлого буурч, бэлчээрийн хомсдлоос үүдэн малчид хөрш болон бусад аймгуудын нутагт оторлон нүүж байгаатай холбоотой асуудал байсан юм. Улмаар зуншлага муутай байсан …

  • 15 October

    Ц.Элбэгдорж: Намыг нь хараад, дэвшсэн хүнийх нь өмнөхийг дүүртэл будлаа

    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж иргэний үүргээ биелүүлэн сонгуулиа өглөө. Тэрбээр цахим хуудаснаа “Саналаа өглөө. Төөрч будилах юм алга. Намыг нь хараад, дэвшсэн хүнийх нь өмнөхийг дүүртэл будлаа. Мөн биз” гэж бичжээ.  Орон нутгийн сонгуулийн санал хураалт 20 цаг хүртэл үргэлжлэнэ.