Monthly Archives: October 2020

October, 2020

  • 16 October

    Согтуугаар жолооч айлын гэр дайрч эхнэр нөхөр амиа алдаж, хоёр хүүхэд нь хүнд гэмтжээ

    2020.10.16-ны 00.16 цагийн орчимд Дорнод аймаг “Хөлөнбуйр сум 3-р баг”-т Тоуоta Prius-20 маркийн автомашины жолооч 24 настай, эрэгтэй Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож, монгол гэрийг дайрч, гэрт байсан 15 настай, эрэгтэй Д 6 настай, эрэгтэй А нарын 2 хүн хүнд гэмтэж, 43 настай эрэгтэй Г, 43 настай эмэгтэй О нарын 2 хүний …

  • 16 October

    И.Ариунсайхан:Гурван нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний дээжид зохиомол цацраг идэвхт цезий-137 изотоп илэрсэн

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын улсын ахлах байцаагч И.Ариунсайхантай гадаад орчин, хүн амын шарлагын хяналтын талаар ярилцлаа.   -Гадаад орчин, хүн амын шарлагын хяналтын талаар ярилцахаасаа өмнө цацрагийн хяналтын чиглэлээр товчхон мэдээлэл өгөхгүй юу? -Цацрагийн хяналтын чиглэл нь гурван төрлийн хяналтыг хэрэгжүүлдэг. Нэгдүгээрт, цацрагийн үүсгүүрийн хамгаалалт, аюулгүй байдалд тавих хяналт. Хоёрдугаарт,  цацрагийн үүсгүүртэй харьцан …

  • 16 October

    Д.Цэнд-Аюуш: Сонгуулийн өдрүүдэд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил илрээгүй

    Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ сарын 01-13-ны өдрүүдэд агаарын чанарын хэмжилт хийхэд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад PM 2.5 PM10 хэмжээтэй …

  • 16 October

    Д.Баатарсайхан: Төрийн албаны шалгалтад 16013 хүн бүртгүүлсэн

    Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-ийн гишүүн Д.Баатарсайханаас ирэх сарын 4-ний өдрөөс зохион байгуулагдах төрийн албаны шалгалтын талаар ярилцлаа.   -Энэ жил төрийн албаны шалгалтад хэчнээн хүн бүртгүүлэв? -Есдүгээр сарын 14-ний өдрөөс улс орон даяар цахимаар төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэн. Онлайнаар явуулж буй учраас 24 цагийн турш цахим сүлжээ байгаа л бол хаана байгаагаас үл хамааран тасралтгүй бүртгэлээ. Аравдугаар сарын …

  • 16 October

    Хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасан залуус гэр гэрийн зүг мордлоо

    Төв аймгаас Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2019 оны хоёрдугаар ээлжээр татагдан, Монгол Улсын Үндсэн хуулийн журамт үүргээ биелүүлж, цэргийн жинхэнэ албыг нэр төртэй хаасан түрүүч, байлдагч нарыг орон нутгийн удирдлагууд болон Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабынхан хүлээн авч, баяр хүргэлээ. Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Төмөрчөдөр “Эрхэм түрүүч, байлдагч та бүхнээр бид бахархаж байна. Эх орныхоо өмнө хүлээсэн журамт үүргээ …

  • 16 October

    БНХАУ-д зорчих хүсэлт гаргасан манай улсын иргэдээс эхний ээлжид 50 хүнийг хилээрээ нэвтрүүлэх болсноо тус улс мэдэгджээ

    Холимог гэр бүлийн асуудлаар нэлээдгүй иргэн БНХАУ руу зорчих хүсэлтээ илэрхийлээд байгаа билээ. Тэгвэл хүсэлт гаргасан иргэдээс эхний 50 хүнийг БНХАУ хилээрээ нэвтрүүлэхээр болсон байна. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэлэхдээ “Холимог гэр бүлийн асуудлаар БНХАУ руу зорчих хүсэл гаргасан манай улсын иргэдэд тус улс виз олгож эхлээд байгаа. Мөн Эрээн хотод тусгаарлах байрны нөөц боломжоос хамаарч эхний ээлжийн 50 иргэнийг БНХАУ хилээрээ нэвтрүүлэх зөвшөөрөл …

  • 16 October

    Д.Сумъяабазар:Орон нутгийн МАН-ын түвшинд дотооддоо эв нэгдлээ хангаж чадаагүйгээс ялагдлаа

    Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгууль өчигдөр болсон. НИТХ-ын 45 төлөөлөгчийн 34 буюу 75.5 хувь нь МАН-аас сонгогдсон билээ.  Сонгуулийн үр дүнгийн талаар өнөөдөр МАН-аас мэдээлэл хилээ Энэ үеэр Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.  -УИХ-ын сонгуулиас хойших 4 сарын хугацаанд өнөөдөр гарч байгаа үр дүнд ямар дүгнэлт өгч байна вэ? -21 аймгаас 8 аймагт ялагдал хүлээснийг бид урьдчилсан байдлаар …

  • 16 October

    “Үндэсний Хувьчлалын Сан” иргэдэд баялгийн эзэн байхад тусална

    Ч. Хандаа – Сангийн менежер,Үндэсний Хувьчлалын Сан, Хамтын ХОС, Гүйцэтгэх захирал, Ард Менежмент ҮЦК ХХК  2013 онд манай улсад хөрөнгө оруулалтын сангийн хууль батлагдсан. Энэхүү хууль батлагдсанаас хойш 7 жилийн дараа анх удаа Ард Менежмент компани Үндэсний Хувьчлалын Сан Хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгууллаа. Уншигчдадаа Хамтын хөрөнгө оруулалтын сан гэж юу болох тухай товч танилцуулах хэрэгтэй болов уу? Анх 1774 …

  • 16 October

    100 төгрөгөөр ч болов хөрөнгө оруулж, оролц. Өөрийнхөө хувь заяаны эзэн нь бай

    Үндэсний Хувьчлалын Сан, Хамтын ХОС-ийн ТУЗ-ийн Дарга Ч. Ганхуягтай ярилцлаа.   “Үндэсний Хувьчлалын Сан” Хамтын ХОС-аа танилцуулах гээд ажил ихтэй байх шиг.   Ард Санхүүгийн Нэгдэл “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” хөдөлгөөн өрнүүлээд таван жил болж байна. Таван жилийн өмнө “Ард Менежмент ҮЦК” ХХК-ийг үүсгэн байгуулж, Анхны Хөрөнгө Оруулалтын Санг бий болгох ажлаа эхлүүлсэн. Түрүү жил Санхүүгийн Зохицуулах Хорооноос эхний зөвшөөрлөө авч байсан бол …

  • 16 October

    Ч.Ганхуяг:Байгаа нь сайхан юм чинь юунаас нь ичиж зовох вэ дээ, хайрт минь

    “Хас”-ын Ч.Ганхуяг “Ард” нэртэй болж Ард менежмент компани байгуулан Үндэсний хувьчлалын сан бүрдүүлж тун амжилттай яваа. Монголын төдийгүй дэлхийн хөрөнгийн зах зээлийн хамгийн эрэлттэй, өндөр өгөөж бүхий хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох зорилготой. Анхны эхнэрийн хүү Г.Хасар нь энэ жил 25 нас хүрсэн бол сүүлийн эхнэр Г.Уянга түүнд дөрвөн хүү төрүүлж өгсөн дархан бэр, алдарт эх. Алдарт эх гэхээргүй биеэ …

  • 16 October

    Суулгалт өвчнөөс сэргийлье

    Суулгалт гэдэг нь хоногт 3 ба түүнээс олон удаа эмгэг хольцтой (ус, цус, боловсорч гүйцээгүй хоолны үлдэгдэл, залхаг гэх мэт) хүндрэхийг хэлдэг. Үүнд: • Цочмог суулгалт /14 хоног хүртэл үргэлжилсэн/, • Архаг суулгалт /14 хоногоос дээш үргэлжилсэн/ гэж ангилна. Суулгалт нь таваас доош насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг бөгөөд дэлхий дээр жилд 200 мянган хүүхэд тус өвчнөөс болж …

  • 16 October

    Налайх дүүргийн 1-р тойрогт нэмэлт санал хураалт явуулахаар боллоо

    Энэ удаагийн сонгуулийг хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу ирцийн босгогүй, нийт санал өгсөн сонгогчдын олонхын санал авсан нь төлөөлөгчөөр сонгогдох зохицуулалтаар зохион байгууллаа. Харин Налайх дүүргийн 1-р тойргийн 4 мандатад МАН болон АН-ын нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн байна. Хуулийн дагуу нэмэлт санал хураалтыг 10 хоногийн дотор явуулах ёстой. НИТХ-ын 45 мандатаас МАН 34 суудал, АН 8 суудал, ХҮН …

  • 16 October

    Тайланд улсад оршин суугаа Mонгол иргэдийн анхааралд

    Тайландын Засгийн газар 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус улсын Бангкок хотод тодорхойгүй хугацаагаар онц байдал зарлав.Онц байдлын үед тав ба түүнээс дээш хүн цугларах, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй мэдээ, сэтгэгдлийг цахим хуудсанд нийтлэхийг хориглосон байна. Иймд тус хотод амьдарч буй Монгол Улсын иргэд Тайландын Засгийн газраас гаргасан энэхүү шийдвэрийг дагаж мөрдөнө үү. Бангкок дахь Монгол …

  • 16 October

    Сайд дарга архийг хориглоё гэж ярьчихаад буруу хараад “уйлж” байдаг юм

    Монгол маань архиараа, агсам согтуугаараа дэлхийд тэргүүлэх орны нэг болчихоод байгаа. Манцуйтай хүүхдээсээ мань мэтийн буурлууд хүртэл бүх хүн жилд 37.3 литр архи согтуулуулах ундаа уудаг юм байна. Өөрөөр хэлбэл би л гэхэд нэг дөчийн битон архи уух нь ээдээ. Аварга тоо шүү!! Тэгээд хэн хүнгүй л “Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрлээ” гээд зүүдээ ярьж байгаа юм шиг зүг …