Monthly Archives: October 2020

October, 2020

  • 15 October

    Шуурхай: Нэр дэвшигч бусдын гарт амиа алдсан уу

    Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ын МАН-аас нэр дэвшигч Б.Б өчигдөр буюу 2020 оны 10 сарын 14-нд архидан согтуурч, тус тойрогт бие даан нэр дэвшигч С.М-ийг автомашинаар дайрч амь насыг нь хөнөөжээ. Б.Б нь дөрвүүлээ архи уусан бөгөөд автомашинаараа ухрах үйлдэл хийхдээ талийгаачийг хашаатай хавсарч мөргөсөн байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэлээр тархсан. Тухайн асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээлэлийн албаны дарга Баатархүү залруулж …

  • 15 October

    ICT EXPO: Монголын анхны хиймэл оюун ухаант хөтлөгч “Марал” анхны ярилцлагаа хийлээ

    Намрын дунд сар шувтарч өвөл хаяанд ирснийг сануулан жавар хайрсан амралтын өдрийн өглөө хотын баруун хэсэг хөл хөдөлгөөн ихтэй. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө цугласан олон хаа нэг тийшээ яарахыг хараад тэдэнтэй нэгдэх хүсэл өөрийн эрхгүй төрнө. Тэдгээр хүмүүс хаа нэгтээ их л чухал үйл явдалд оролцох эс бөгөөс баярын үйл ажиллагаа руу яарч яваа гэмээр. Залуучууд голдуу тэр зүг рүү …

  • 15 October

    Ган болсон аймгуудын малчдад тулгараад буй асуудлыг шийдвэрлэх талаар шуурхай уулзалт зарлалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны 9-10 дугаар сард 21 аймагт ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонссон. Иргэдийн зүгээс давтамжтай хэлж байсан саналуудын нэг нь зуншлага муутай, ган болсон аймгуудад малын ашиг шим, малчдын орлого буурч, бэлчээрийн хомсдлоос үүдэн малчид хөрш болон бусад аймгуудын нутагт оторлон нүүж байгаатай холбоотой асуудал байсан юм. Улмаар зуншлага муутай байсан …

  • 15 October

    ФОТО: Тайландын эрх баригчдын эсрэг хөдөлгөөн ширүүсэв

    Тайландын эрх баригчдын эсрэг ширүүн хөдөлгөөн 3 сар үргэлжилсэн. Уг хөдөлгөөнийг зогсоохын тулд 2020 оны 10 сарын 15 нд онц байдал зарласан байна. Тодруулбал, жагсагчид хаант засаглалттай ван улсыг өөрчлөх, Ерөнхий сайд Прают Чан-о-чаг огцрохыг шаарджээ. Өнгөрсөн гурван сард энэхүү жагсаал уламаар хурцдаж 10 сарын 14 хүрэхэд дийлэнх иргэд хамрагдаж Ерөнхий сайдын ажлын гадна майхан барьжээ. Тайландын засгийн газраас “Бангкокт …

  • 15 October

    Х.Баттулга: Өөрчлөлтийг сонгуулиар хийдэг ардчиллын алтан зарчим бий

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.15/  өнөөдөр 15:00 цагт Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн сонгуулийн санал авах байранд очиж саналаа өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга саналаа өгснийхөө дараа сонгогчдод хандан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: “…Үндсэн хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу саналаа өглөө. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль бол маш чухал сонгууль. Яагаад …

  • 15 October

    УИХ-ын гишүүн С.Амарсайхан саналаа өглөө

    УИХ-ын гишүүн С.Амарсайхан  2020 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн саналаа Налайх дүүргийн 3 дугаар хорооны байранд  өглөө. Тус хорооны хэсгийн хувьд өдрийн 13 цагийн үед нийт сонгогчдын ирц 28,82 хувьтай байна. УИХ-ын гишүүн С.Амарсайхан энэ үеэр  “Иргэний үүргээ биелүүлж Налайх дүүрэгт ирж саналаа өглөө. Энэ удаагийн орон нутгийн  сонгууль их онцлогтой. Сонгуулийн тухай шинэ хуулийн дагуу аймаг, нийслэл, …

  • 15 October

    ДЭМБ-ын баруун бүсийн 37 орноос ганцхан монгол улсыг урьлаа

    Монголд нэг хоногийн дотор шинээр халдвартай  нэг тохиолдол нэмэгдсэн бол дахин нэмж хоёр хүн эдгэрэн гарч,нийт эдгэсэн хүний тоо 28 болсон талаар бид мэдээлсэн. ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн хуралдаан өчигдөр цахимаар болж, энэ үеэр Номхон далайн  баруун бүсийн 37 орноос Монгол улсыг онцлон туршлагаасаа хуваалцахыг урьжээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Манай улс багтдаг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 37 улс орны удирдлагууд …

  • 15 October

    Ногоон гэрлээр, гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн ноцтой осол гарчээ

    Өнөөдөр буюу аравдугаар сарын 14-ний өдөр 11:00 цагийн орчимд УИД-ийн урд талын гэрлэн дохиогоор зохицуулагддаг явган хүний гарц дээр ноцтой зам тээврийн осол гарчээ. Нэгдүгээр эгнээнд явж байсан жолооч ногоон гэрлээр гарч байсан явган зорчигчийг мөргөж, ноцтой гэмтээжээ. Замын хөдөлгөөний дүрмийн: 16.3-т Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн …

  • 15 October

    Э.Оюунболдын шүүх хуралын тов гарчээ

    Гурван шатны шүүх дамжиж буй Э.Оюунболдын допингийн хэрэг дараа долоо хоногт шийдэгдэх төлөвтэй байна. Тодруулбал, аравдугаар сарын 19-ний Даваа гаригт Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд  Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороондхолбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0423 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны долдугаар …

  • 15 October

    12-15 настай хүүхдүүд 40 орчим тээврийн хэрэгсэл хулгайлжээ

    Насанд хүрээгүй этгээдүүд буюу 12-15 настай дөрвөн хүү бүлэглэн 40 орчим тээврийн хэрэгсэл хулгайлсан хэргийг илрүүлсэн байна. Нийслэл хотоос 40 орчим он хуучирсан гэх тодотголтой тээврийн хэрэгслийг хулгайлж дөрвөн автомашиныг Төв аймгийн Лүн сум, Дундговь аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал зэрэг сумуудад орхисон байна. Хөвгүүд “Бусдын нөлөөнд автан уг гэмт хэргүүдийг үйлдчихсэн, сурах хүсэлгүй, харин машин барих дуртай машиныг бол асуудалгүй …

  • 15 October

    Гэр бүлийн 8 хүн хоолны хордлогоос болж нас баржээ

    БНХАУ-ын Хэйлунжанг мужид өнгөрсөн 7 хоногт Еэвэнгийн баяр тэмдэглэхээр цугларсан 11 хүнээс 9 хүн нь хөөсөн /исгэгчтэй/ гурилтай шөлтэй хоол идэж хоолны хордого авч 8 хүн нас барсан байна.Тэдний идсэн хоолыг шинжилгээнд “Psedomonas cocovenenans subsp.farino fermentans” гэх бактери илэрсэн байна. Энэхүү аймшигт бактери нь ихэвчлэн удсан бүх төрлийн самар, цагаан гаа, эрдэнэ шиш,болсороогүй улаан лооль, соёлж ургасан төмс зэрэг хүнсний …

  • 15 October

    Хятадын эрх баригчид “Чингис хаан”, “Эзэнт гүрэн”, “Монгол” зэрэг зарим үгийг нэвтрүүлгээс хасахыг шаарджээ

    Нант хот дахь музей нь Бээжингийн оролцоотойгоор шоу тоглолтыг үзүүлж байгаа нь Коммунист нам угсаатны монголчуудыг ялгаварлан гадуурхах үзлийг хатуужуулж байгаатай холбоотой юм. Монгол дахь Чингис хааны хөшөө. Гэрэл зураг: G Adventures, IncA g e n c e F r a n c e – P r e s s e Лхагва гараг, аравдугаар сарын 14, 2020 03.06 Нант хотын музей БНХАУ-ын ӨМӨЗО-ны музейтэй хамтран Чингис хааны тухай үзэсгэлэнг ирэх оны эхний улиралд зохион байгуулахаар тохирсон байсан аж. Хятадын Соёлын өвийн …

  • 15 October

    Путин: ОХУ коронавирусийн эсрэг хоёр дахь вакцинаа бүртгэлээ

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улс коронавирусийн эсрэг хоёр дахь вакцинаа бүртгэсэн талаар мэдээллээ.  Төрийн тэргүүн “Новосибирийн “Вектор” төв өнөөдөр коронавирусийн эсрэг  “ЭпиВакКорона” хэмээх хоёр дахь вакциныг бүртгэж авсан талаарх таатай мэдээгээр мэдээллээ эхэлмээр байна” хэмээн Засгийн газрын хурлын үеэр  мэдэгджээ.  Түүнчлэн удахгүй гурав дахь вакцин гаргах гэж байгаа талаар “Миний мэдэж байгаагаар Чумаковын нэрэмжит Оросын шинжлэх ухааны академид гурав дахь …

  • 15 October

    СЕХ: Улсын хэмжээнд 12 цагийн байдлаар 15,2 хувийн ирцтэй байна

    Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, сум нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 12 цагийн санал хураалтын явцын талаар мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд 12 цагийн байдлаар 15,2 хувийн ирцтэй байна гэлээ. Улс орон даяар 2148 хэсэг дээр сонгуулийн санал хураалт явагдаж байна. Өглөө 07:00 цагт эхэлсэн санал хураалтын үйл явц 20 цагт хаагдана. Ирцийн мэдээллийг 10:30-11:00 цаг орчимд хэсгийн хороодоос илгээсэн ирцийн …

  • 15 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх саналаа өглөө

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх  өнөөдөр /2020.10.15/ 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн байранд очиж, саналаа өглөө.  Тэрбээр энэ үеэр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөлгүйгээр шууд явсан юм. Уг хэсгийн хороонд үдээс хойш Ерөнхийлөгч мөн саналаа өгнө. Баянзүрх дүүрэг нийслэлийн хамгийн их хүн амтай нутаг дэвсгэр бөгөөд нийт 248705 иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлжээ. Тус дүүрэгт нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 30 нэр …