Monthly Archives: October 2020

October, 2020

  • 20 October

    Аялал жуулчлалын салбарт Хорват Улстай хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав

    “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Хорват Улсын Аялал жуулчлал, спортын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т талууд 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Загреб хотноо гарын үсэг зурав. Уг баримт бичиг нь хоёр улс аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай, урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх, чингэхдээ хамтарсан ажлын хэсэг …

  • 20 October

    Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол-Герман улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургалтын үйл ажиллагаатай танилцлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Монгол Улс-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын /ХБНГУ/ Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн дунд шатны сургалтын үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургалт нь байгуулагдаад дөрвөн жил болж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний Уулын тусгай батальон буюу 331 дүгээр ангийн алба хаагчдыг дадлагажуулах, тэднийг бие даан уулын сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлэх, уулын …

  • 20 October

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК ирэх жилүүдэд 20 том төсөл хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг Гашуун сухайт боомтын үйл ажиллагаа болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын ажилтай танилцсан. Үүний дараагаар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн кэмпээр орж, компанийн удирдлага, уурхайчдын төлөөлөлтэй уулзсан юм.  “Эрдэнэс-Тавантолгой” ХК А-6/20 хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг танилцууллаа. Алдагдлаас гаргаж, бүх өрийг дарж, ашигтай ажилладаг болсон, …

  • 20 October

    Нүүрс тээврийн жолооч нарыг эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт хамруулж байна

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн авто замд нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй нийт жолооч нарт “Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг” явуулж байна. Уг үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам, “Эрдэнэс Монгол” ХХК, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК болон бусад дэмжигч байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй юм. Үзлэг, оношилгоонд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн 1, …

  • 20 October

    “The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчид “The R&N” хамтлаг байгуулснаа зарлалаа

    “The Voice of Mongolia” шоуны шилдэг таван оролцогч нэгдэн “The Raisins and Nuts” буюу “The R&N” хамтлаг байгуулжээ. Тэд хамтлагийнхаа анхны уран бүтээл болох “So Long” дуугаа аравдугаар сарын 18-ны өдөр сонсогчдын хүртээл болгосон билээ. “The R&N” хамтлагийн продюсероор урлаг судлаач, хөгжмийн зохиолч Б.Наранзун ажиллаж байна. “The R&N” хамтлагийн ахлагч DANIEL буюу Б.Өсөхбаяр “The R&N” хамтлагийн гишүүн MARKYZ “The R&N” хамтлагийн гишүүн CBASS “The R&N” хамтлагийн …

  • 20 October

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК “Эрүүл уушгины төлөө” аяныг эхлүүллээ

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд Тавантолгойн уурхайгаас Гашуун сухайт боомт чиглэлд нүүрс тээвэрлэдэг жолооч нарын дунд “ЭРҮҮЛ УУШГИНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА” аяныг эхлүүллээ. Тус аяныг ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Авто тээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн алба, “Түгээмэл түмэн хишиг” ХХК, “Баян зам тээвэрчдийн холбоо”, “Тээвэрчдийн зөвлөл”-тэй хамтран зохион байгуулж байна. Аяны …

  • 20 October

    Нийслэлийн хэмжээнд энэ сарын 22-25-ны өдрүүдэд хугацаат цэргийн албаны татлагыг зохион байгуулна

    Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1115 дугаар захирамжаар энэ сарын 22-25-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлагыг зохион байгуулна. Энэ хүрээнд Нийслэлийн цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хурал өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хуралдаанд НЗДТГ-ын дарга, Цэрэг татлагын товчооны дарга Ц.Уртнасан,  дүүргүүдийн ЗДТГ-ын  газрын болон, Эрүүл мэндийн нэгдлийн ерөнхий эмч, Цэргийн штабын дарга нар, ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцлоо. Нийслэлийн Засаг даргын …

  • 20 October

    Н.Чингис: Бүх зүйл асар хурдан болдог гэмт хэргийн ертөнцөд прокурор гэмт хэрэгтнүүдтэй хэрхэн тэмцэж буйг “Давхар цагаан шугам” кино харуулна

    Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хэмээх өндөр босготой, өнөр өтгөн “айл”-д хоёр үеэрээ зүтгэж буй Соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Дамбадаржаагийн Намсрай агсны хүү, МҮОНТ-ийн найруулагч Н.Чингистэй ярилцлаа. “Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн цуврал тэргүүтэй олон арван баримтат кино, бүрэн хэмжээний таван уран сайхны кино найруулсан тэрбээр өнөөдрөөс эхлэн үзэгчдэд хүрэх MNB-ийн цоо шинэ бүтээл Прокурорын байгууллага үүсэн …

  • 20 October

    Зөв талдаа рультэй 1,000 таксийг тоноглож, үйлчилгээнд нэвтрүүлнэ

    Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг бол такси үйлчилгээ. Орой ажил тарах үед болон бороо, цастайд такси гэдэг нүдний гэм. Зам дээр гар өргөөд таксинд сууна гэдэг бүтэшгүй мөрөөдөл болсон. Тэгвэл нийслэлийн ИТХ-ын 2019 онд баталсан “Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын такси үйлчилгээг хувийн хэвшлийнхэнтэй хамтарч шинэ шатанд гаргах төсөл хэрэгжүүлэхээр болсон. Энэ асуудлаар Нийслэлийн …

  • 20 October

    Хамгийн их замын түгжрэлтэй хотуудыг эргэн дурсъя

    2003 онд Хамгийн их замын түгжрэлтэй хотуудаар нэрлэгдэж байсан хотууд түгжрэлээс гарчээ. Польшийн Вроцлав хот. Европын 50 хотын замын сүлжээн дээр байдаг энэ хуучны жижиг хот замын түгжрэлээрээ гойд гэж болно. Дээр цагт худалдааны хоёр том замын бэлчирт байгуулсан нь өнөө ч гэсэн олон замын уулзвар болсоор, зам дээр нь мөнхийн түгжрэл үүссээр  Вашингтон. XYII зууны үеийн л хэмжээндээ байгаа …

  • 20 October

    Э.Дөлгөөн: “Happy Flowers” ХХК-иас 25 сая төгрөг нэхэмжлээгүй

    “Positive Mongolians” онлайн төслийг санаачлагч Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар “Happy flowers”компанийн хүүхэд асрах үйлчилгээтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2020.10.20/ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Э.Дөлгөөн “Бид өнөөдрийн хэвлэлийн хурлаараа “Happy flowers” компанийн хүүхдэд чиглэсэн үйл ажиллагааны талаарх гомдол саналаа илэрхийлнэ. Үүгээрээ тухайн компанийн захирал болон бусад ажлаа сайн хийж байгаа асрагч нарын нэр хүндэд халдах зорилгогүй гэдгийг юуны түрүүнд хэлмээр байна. Бидэнд …

  • 20 October

    СУДАЛГАА:Замын түгжрэл сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг

    Автозамын түгжрэл, дуу чимээ нь хүмүүст стресс, ядаргаа, уур бухимдал, түрэмгийллийг бий болгодог. Энэ сэдвээр Энэтхэгийн клиникийн сэтгэл зүйч Санни Иосеф судалгаа хийжээ. Хүмүүс стрессдсэн үедээ ихэвчлэн ойр дотныхондоо буюу эхнэр, нөхөр, үр хүүхдэдээ уур бухимдлаа гаргадаг байна. Цагийн менежмент, зохион байгуулалт сайн, бүх зүйлийг төгс төгөлдөр байлгахыг хичээдэг хүмүүс замын түгжрэлд хамгийн их стрессддэг. Түгжрэлээс үүдэлтэй стресс нь зарим …

  • 20 October

    Солонгосын шүдний эмч нар үнэ төлбөргүй үзлэг эмчилгээг хийнэ

    Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна.  Солонгост сургууль төгсөгчдийн холбооноос БНСУ-ын Элчин сайдын яам, Олон улсын Боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнтэй хамтран олон ажлуудыг хийж байна. “Солонгост сургууль төгсөгчдийн холбоо” /MAGIKO/ ТББ-ын тэргүүн, Аялал жуулчлалын ухааны доктор С.Бат-Эрдэнэ Цагаан сарын өмнө 25 сая төгрөгийн үнэ бүхий өвлийн дулаан куртикуудыг Булган аймгийн сумдын эмч нар, онцгой …

  • 20 October

    Даланзадгадад сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо

    Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт салхины хүч  эрс нэмэгдэж ѳндѳр эрсдэлтэй болж байгаа тул тус сумын хэмжээнд ѳнѳѳдрийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоох шийдвэрийг орон нутгийн онцгой комиссоос гаргалаа. Тус шийдвэрийн дагуу ЕБС-ийн үдээс хойших ээлжүүд хичээллэхгүй бөгөөд цэцэрлэгийн хүүхдүүдийг багш нар зѳвхѳн эцэг эхчүүдэд хүлээлгэж ѳгч байгаа аж. Мөн иргэдийг хол ойр явахгүй байхыг, аян замд явж байгаа иргэд, …

  • 20 October

    Дундад ази үүлдэрийн хоёр нохойд хазуулсан охиныг хөнгөн гэмтсэн гэх дүгнэлт гарчээ

         Нэгэн залуу өөрийн фэйсбүүк хуудаснаа танил эмэгтэйгийнх нь хүүхэд айлын сул явж байсан нохойд хазуулсан тухай бичжээ. Ингэхдээ “Хүүхэд нь толгойдоо 15 оёдол тавиулсан ч шүүх эмнэлэг дүгнэлтээ хөнгөн гэж гаргасан учраас нохойны эзнээс 160 мянган төгрөг аваад салах тухай цагдаа хэлсэн. Шударга ёс хаачив” хэмээн бичжээ.  Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хүүхэд нохойд хазуулсан гэх энэ хэрэг өнгөрсөн сарын …