Monthly Archives: October 2020

October, 2020

  • 20 October

    Улаанбаатарт өдөртөө 1-3 хэмийн хүйтэн байна

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө  Архангай, Өвөрхангайн нутаг, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, өдөртөө Төв аймаг, Хэнтийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Өнөө шөнө Баянхонгорын нутаг, Өмнөговийн баруун хэсгээр, маргааш өдөр Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө төвийн аймгуудын нутгаар, маргааш …

  • 19 October

    “Улаанбаатар” Олон Улсын кино наадам өнөөдрөөс эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй 12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын кино наадам өнөөдрөөс эхэллээ. Монголын кино урлагийг хөгжүүлэх, салбарын уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой тус кино наадам “Хэвтрийн хүн” Монголын уран сайхны киногоор нээлтээ …

  • 19 October

    Гурван хүслийг биелүүлж өгдөг муур

    Муурны эзний ярьснаар  энэ муур нь гайхамшгийг бүтээж, гурван хүслийг нь биелүүлж өгдөг байна.  Цахим хуудаст И-Левел Винсент нэртэй шидтэн гурван хүслийг нь биелүүлдэг муураа зарахаар шийдсэн Новосибирск хотод амьдардаг нэг эмэгтэйн зарыг нийтэлжээ. Гэхдээ энэ хүсэлтийг үнэгүй биелүүлэхгүй.Эмэгтэй муураа 10 сая рублиэр зарахыг хүсч байгаа аж. Энэ үнэ нь ямар нэгэн шинжтэй гурван хүслийг нь биелүүлж чадах хэн нэгэнд …

  • 19 October

    Ж. Батбаясгалан: Нийслэлчүүдийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг хамтдаа шийдэх үүргээ бид биелүүлж ажиллах болно

    Нийслэлийн Сонгуулийн хорооноос нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд шинээр сонгогдсон 45 төлөөлөгчид өнөөдөр тогтоолын гардуулж өглөө. Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нийслэлийн сонгогчдын 47.88 хувь нь оролцож, сонгууль амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Өнгөрсөн өдрүүдэд нийслэлийн Сонгуулийн хороо сонгууль зохион байгуулсан 453 хэсэг болон есөн дүүргийн сонгуулийн хороодоос сонгуулийн дүн, тайлан мэдээг нэгтгэн авч өнөөдөр нийслэлийн ИТХ-д …

  • 19 October

    Б.Мөнхбаатар: Өнөөдөр авсан мэдээллээр 38 хүнд 2.5 тэрбум төгрөгийн зээлийг зургаан хувийн хүүтэй олгосон байна

    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр/2020.10.19/ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.  Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгосон асуудлаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар“Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар зорилтод бүлэг, хөдөө орон нутаг, аймгийн төвд байгаа иргэдээ орон сууцжуулах төслийг танилцуулж, санал авлаа. 150 мянган айлын орон сууцын хөтөлбөр зургаан янзаар хэрэгжинэ. Арилжааны банкууд, Монголбанк …

  • 19 October

    П.Наранбаяр:НИТХ-д гурвуулаа сонгогдсон ч бид 30 хүн шиг ажиллана

     Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын гишүүд орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2020.10.19/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Т.Доржханд ” Хөдөлмөрийн үндэсний нам   энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийслэл болон Дархан, Эрдэнэтэд илүүтэй төвлөрч ажилласан.  Төр засгийн шийдвэр гаргах бүх шатанд бид төлөөлөлтэй боллоо. Биднийг дэмжсэн бүх хүнд баярлалаа. Манай нам аль ч шатанд бусад …

  • 19 October

    Нийслэлийн ИТХ-д шинээр сонгогдсон Төлөөлөгчдөд тогтоол гардуулав

    Нийслэлийн ИТХ-д шинээр сонгогдсон 45 төлөөлөгчдөд тогтоолыг нь  нийслэлийн Сонгуулийн хороо гардуулан өглөө. 2020 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд Монгол Ардын намаас 34 нэр дэвшигч, Ардчилсан намаас найм, Хөдөлмөрийн Үндэсний намаас гурван нэр дэвшигч ялалт байгуулсан билээ. Нийслэлийн ИТХ-д сонгогдоод буй 45 төлөөлөгч: ДүүрэгТойрогМандатын тооНийслэлийн ИТХ-д сонгогдсон ТөлөөлөгчНамСаналын тооБаянгол12Д.Ихбаяр МАН9841Ө.СумъяабаатарМАН943822Ж.БатбаясгаланМАН11.363Г.ГангамөрөнМАН10.35232Д.Энхтуяа АН9388Ч.МэндбаярМАН9285Баянзүрх42М.ТулгатАН9625Т.БатцогтАН912152П.НаранбаярХҮН11.112Д.ГантулгаХҮН807462Ү.ОюунзулМАН8828Д.ЭнхбаярМАН858872Д.ПүрэвдавааАН9516Н.БаярмөнхМАН903082Б.СүхбаатарМАН10.415Б.ПүрэвдагваМАН9141Сонгинохайрхан92Ц.ТөрхүүМАН11.112Р.ДагваМАН10.057102Б.СэргэлэнбаатарМАН9733Ц.БаттөрМАН9088112Ж.СандагсүрэнМАН10.305Н.БаярчимэгМАН10.196122Г.ТөгөлдөрМАН9821М.ГовьсайханМАН9345132Н.АлтаншагайМАН10.762Б.МөнхцэцэгМАН10.578Сүхбаатар142М.ХалиунбатМАН8569Д.БадарсанАН7927152Х.БолормааАН10.495 Б.ЭрдэнэсүхАН10.001Чингэлтэй162Н.БатсүмбэрэлМАН9547Б.МөнхбатМАН9203172З.ТөмөртөмөөМАН11.707Л.АриунтуяаМАН11.610Хан-Уул182Ж.АлдаржавхланМАН9907Б.МягмарМАН7879192Л.ОтгонбаатарАН6563Б.ӨнөбатМАН6527202Б.ОдсүрэнМАН8315П.ГанзоригХҮН7585Багануур212С.ДаваасүрэнМАН5482Т.ОтгонболдМАН5193Багахангай221С.ЭрдэнэбаярМАН1205Налайх232Ч.РаднаабазарМАН7962Б.НэргүйМАН6954

  • 19 October

    Монгол Улс дахин нэг улстай визгүй зорчихоор болжээ

    Монгол Улс “Дипломат болон албан/ сервис паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Бүгд Найрамдах Словени Улстай байгуулав. Хэлэлцээрт талуудыг төлөөлж Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг, Бүгд Найрамдах Словени Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Гашпер Довжан нар энэ сарын 16-нд Любляна хотноо гарын …

  • 19 October

    ХӨСҮТ-д коронавирусний халдвар авсан 12 хүн эмчлүүлж байна

     ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 689 сорьцод өчигдөр шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэв. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад “COVID-19” халдварын 324 тохиолдол бүртгэгдсэнээс 312 нь эдгэрээд байна.  Эдгэрсэн хүмүүсээс хяналтад тав, гэрийн ажиглалтад 10 хүн байгаа бол 297 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ. ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж буй 12 хүн байгаа юм. Тэднээс есөн …

  • 19 October

    ГССҮТ эмч, ажилчидын фитнесс төв

    ГССҮТөвийн 60 жилийн ойн босгон дээр эмч, эмнэлгийн ажилчиддаа зориулж чийрэгжүүлэх танхим буюу фитнесс төвийг нээлээ. Уг фитнесс төвд эмч, эмнэлгийн ажилчид чөлөөт цагаараа спиннинг дугуй, боксоор хичээллэхээс гадна, биеийн хүчний дасгалуудыг хийх бүрэн боломжтойгоор тохижуулсан бөгөөд Ковид-19 цар тахлын үед эрүүл хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжих таатай боломж бүрдүүлжээ. Тус төвийг байгуулахад дэмжиж хамтран ажилласан ГССҮТөвийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо болон  Denk Pharmа, “Соргог баян далай” ХХК, …

  • 19 October

    Сэлбэг нэрээр оруулж ирэн автомашин угсарч зардаг асуудлыг шийдвэрлэв

    “Ebarimt” аппликейшн ашиглан импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой боллоо. Монгол Улсад 935 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгийн 735 мянга нь хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа аж. Эдгээр машины 76 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай байдаг бол 0-3 жилийн насжилттай тээврийн хэрэгсэл нийт тээврийн хэрэгслийн 3 хувийг, 3-6 жилийн насжилттай нь 3 хувийг, 6-9 жилийн насжилттай 16 хувийг …

  • 19 October

    Хөдөлгөөний хомсдол нь халдварт бус өвчний гол шалтгаан болжээ

     “Идэвхитэй алхалтын 10 хоног” аяныг зохион байгуулах талаар өнөөдөр Спортын төв ордны Хурлын танхимд хэвлэлийн бага хурал болов. Жил бүрийн 10 дугаар сард “Дэлхийн алхалтын өдөр”-ийг идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлын талаар олон нийтэд сурталчилж тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улс уг өдрийг 2017 оноос тэмдэглэж байгаа бөгөөд энэ жилийн хувьд НҮБ-д гишүүнээр элссэний 59 жилийн ойг угтан, “Идэвхтэй алхалтын аян” уриан …

  • 19 October

    НИТХ-ын Анхдугаар хуралдаанаар шийдвэрлэх асуудал

    Орон нутгийн сонгуулийн дүн гарч шинэ НИТХ бүрдээд байгаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар МАН 34, АН 8,  ХҮН  гурван суудал авсан.  Анхдугаар хуралдааныг сонгуулийн дүн гарснаас хойш ажлын 14 хоногт зарлах хуулийн хугацаатай ч өнөөдрийн байдлаар хуралдааны тов гараагүй байна. Тус хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд байгуулагдан бүлгийн дарга нараа сонгоно. Хэрвээ анхдугаар хуралдаанаас өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хотын …

  • 19 October

    Н.Гаамаа:Надад шантрах, асрамжийн төвд ажиллахаа болих тухай бодол нэг ч удаа орж ирж байгаагүй

    Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарилга гаргаж, “Манай гэр” төвийн захирал, багш Н.Гаамааг Монгол Улсын гавьяат багш цол тэмдгээр шагнасан билээ.  Н.Гаамаа багш асрамж халамжийн салбарт 20 гаруй жил ажилласан бөгөөд энэ хугацаанд хүний өөрийн, хагас болон бүтэн өнчин олон хүүхдийн хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн эрхэм гавьяатан юм.   –Юуны өмнө танд МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ хэмээх …