Monthly Archives: October 2020

October, 2020

  • 10 October

    Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг мэс засал, гэмтлийн тасагтай боллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх  нэгдсэн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасаг шинээр нээгдлээ. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нэгдсэн эмнэлгийн дарга Б.Даш-Яндаг болон албаны бусад хүмүүс оролцлоо.Нэгдсэн …

  • 10 October

    Л.Оюун-Эрдэнэ: Мэдээллийн технологи бол дэлхийд гарах гарц

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-20” үзэсгэлэнгийн нээлт өчигдөр болов. Энэ удаагийн үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зохион байгуулж байгаа юм.Нээлтийн ёслолд ЗГХЭГ-ын дарга Л.ОюунЭрдэнэ оролцож Засгийн газраас энэ салбарт онцгой анхаарал хандуулж, иргэдэд хүргэдэг төрийн бүх үйлчилгээг цахимжуулахаас эхлээд цахим үндэстэн болох томоохон ажлуудыг эхлүүлээд байгааг танилцуулсан юм. Тэрбээр, “Мэдээллийн технологи бол …

  • 10 October

    СХЭМТөв-ийг олон улсын жишигт нийцсэн Лавлагаа шатлалын эмнэлэг болгоно

    Эрүүл мэндийн яамнаас “Байгууллагын хөгжлийн төлөвлөлт” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Сонгино хайрхан эрүүл мэндийн төвийн дарга АУ-ны магистр, Клиникийн профессор Ж.Болортуяа тус эмнэлгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2020-2024 оны хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа. СХД-ийн Эрүүл мэндийн төв нь 330000 гаруй хүн амд эмнэлгийн чиг үүргийн дагуу лавлагаа шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тус эмнэлгийн дарга Ж.Болортуяа эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэн, нотолгоонд суурилсан анагаах ухааны дэвшилтэт …

  • 10 October

    Налайх дүүрэгт сайжруулсан түлшний үйлдвэрийг барьж, 1500 ажлын байрыг бий болгоно

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр (2020.10.09) Налайх дүүрэгт ажиллалаа.  Налайх дүүрэгт сайжруулсан түлшний үйлдвэрийг барьж, 1500 ажлын байрыг бий болгоно УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Налайх дүүргийн иргэдтэй уулзалт хийж, УИХ-аас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд танилцууллаа.   УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ анхдугаар чуулганаа цаг алдалгүй хуралдуулж, Засгийн …

  • 10 October

    Сонгуулийн өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсооно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1184 тоот захирамж гаргалаа. Захирамжид “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах /зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон санал авах байранд/, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар …

  • 10 October

    Р.Булгамаа: Бага насны хүүхэд хүчирхийлэгчид 12-20 жилийн ялаас огтхон ч айхгүй байгаа учраас дахин хүчирхийлэл үйлдэж байна

    Хуульч, судлаач Р.Булгамаатай ярилцлаа. -Хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа тохиолдол сүүлийн үед гарах боллоо. Ялангуяа, бага насны хүүхдийн бэлгийн халдашгүй байдалд заналхийлж байгаа нь нийгэмд айдас түгшүүр бий болгож байна. Ер нь хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийн эрх, эрх чөлөө хэрхэн хангагдаж хамгаалагдсан байдаг юм бэ? -Монгол Улсад хүүхдийн эрхийн харилцааг зохицуулсан арав гаруй төрлийн хууль тогтоомж, түүнийг дагалдсан 50 гаруй …

  • 10 October

    “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн бүтээн байгуулалтын ажил ирэх хавар эхэлнэ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2020.10.09) Сүхбаатар дүүрэгт ажиллаж, “Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл” болон “Үндэсний урлагийн их театр”-ын барилга барих талбайн газар чөлөөлөх ажлын явцтай газар дээр танилцав. УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай болон албаны бусад хүмүүс ажиллалаа. “Ногоон …

  • 10 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны аравдугаар сарын 10. Санчир гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын Билгийн тооллын 23. Бямба гараг. Өглөгт охин одтой, есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага:  Мунхрахуй  Суудал: Мод Өдрийн наран 7 цаг 04 минутад мандан, 18 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь …

  • 9 October

    Япон Улсын Засгийн газар манай улсад 0,01 хувийн хүүтэй 25 тэрбум иенийн зээл олгохоор шийдвэрлэснийг мэдэгдэв

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван энэ сарын 9-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-той албан ёсны хэлэлцээ хийв. Яриа хэлэлцээ найрсаг дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван манай улсын “гуравдагч хөрш”, ардчиллын нийтлэг үнэт зүйлс …

  • 9 October

    Д.Сарангэрэл: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг минийх, чинийх гэж өмчлөхгүй, төрийн байгууллагууд ажлаа уялдуулж, хүчээ нэгтгэх цаг болсон

     Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран өнөөдөр /2020.10.09/ “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх  нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.     Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын даргын зөвлөхүүд, Улсын Их Хурлын гишүүд төдийгүй гэр бүлийн хүчирхийлэлтэй  тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн …

  • 9 October

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-г угтлаа

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги энэ оны 10 дугаар сарын 9-ний  өдөр манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-г хүлээн авч Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаанд томоохон ахиц авчирна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Япон Улсын Гадаад хэргийн сайд …

  • 9 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Япон Улсын Гадаад хэргийн сайд бараалхав

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги 10 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхав. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийж байгаад баяр хүргээд уг айлчлал нь Монгол, Японы Стратегийн түншлэл өндөр түвшинд …

  • 9 October

    Нисэхийн 2,5 км шинээр тавигдсан авто замаар нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн эцсээс цааш 2,5 км авто зам шинээр тавигдсантай холбогдуулан иргэдийн хүсэлт, зорчих эрэлтэд нийцүүлэн нийтийн Тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:68 “Буянт ухаа-2 хороолол-Нисэх” чиглэлийн замналыг сунгаж, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс үйлчилгээг эхлүүлж байна. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай …

  • 9 October

    Бороо ороход яндангаа буулгаснаас таван настай хүү угаартаж амиа алджээ

    Нийслэлийн БЗД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдардаг нэгэн айлаас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны 20 цаг 41 минутад “Манай дүү нас барсан байна” гэсэн дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлжээ. Мэдээллийг хүлээн авч, хэргийн газар очиж шалгахад: тус тоотод оршин суух эрэгтэй, 5 настай Б гэгч нь таван ханатай гэрт угаартсан байдалтай нас барж, эрэгтэй 29 настай Ч гэгч нь …

  • 9 October

    Нисэхийн эцсээс цааш 2,5 км шинээр тавигдсан авто замаар нийтийн тээврийн автобус явж эхэллээ

    Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн эцсээс цааш 2,5 км авто зам шинээр тавигдсантай холбогдуулан иргэдийн хүсэлт, зорчих эрэлтэд нийцүүлэн нийтийн Тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:68 “Буянт ухаа-2 хороолол-Нисэх” чиглэлийн замналыг сунгаж, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс үйлчилгээг эхлүүлж байна. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай …