Monthly Archives: October 2020

October, 2020

  • 1 October

    Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг түр хаалаа

    Улаанбаатар-Дархан чиглэлийн 52н давааны замын нөхцөл байдал хүндэрч хөдөлгөөн зогссон, цасан шуургатай байна. ЗТХС-ИЙН ТУШААЛААР УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ 2020.10.01-НЫ 10.00 ЦАГААС 20.00 ЦАГ ХҮРТЭЛ ТҮР ХААЖ, АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООХ ШИЙДВЭРИЙГ ГАРГААД БАЙНА.

  • 1 October

    Х.Баттулга: Юун архины савлагаа, дээлийн хээ. Бидэнд шийдэх ёстой маш олон асуудал байна

    УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. Намрын чуулганаар нийт 112 хуулийн төсөл, тогтоолыг хэлэлцэх юм. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрээр “Экспортын орлого олох төслүүдийг зоригтой дэмжээд, түлхээд өгөх хэрэгтэй байна. Хангалттай орлого олж байж л бүх зовлон бэрхшээл, хүндрэл гачаалыг арилгах боломжтой болно гэдгийг үргэлж санаж, хэлэлцэх асуудлынхаа цөмд нь тавиач гэж Та бүхнээс хүсэж байна. …

  • 1 October

    Өнгөрсөн шөнө 101 хүн угаартжээ

    Намрын сэрүүн уур амьсгал орж, галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор иргэд сайжруулсан шахмал түлшний утаанд хордох тохиолдол ар араасаа гарсаар байна. Тэр тусмаа өчигдөр цаг агаар эрс хүйтэрч, бороо их орсон тул иргэд олноор угаартаж, эмнэлгийн тусламж авсан тохиолдол гарчээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө \2020.09.30\ нийт 32 өрхийн 101 хүн угаартаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Дэлгэрэнгүй танилцуулбал, ЭХЭМҮТ-37, Улсын нэгдсэн …

  • 1 October

    Хөдөлмөрийн Үндэсний Нам орон нутгийн сонгуульд оролцоно

    УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр “УИХ-ын намрын чуулганаар 122 асуудал хэлэлцэх жагсаалт батлагдсан. Монгол Улсын эдийн засаг хүнд байдалтай байна. Төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр Засгийн газар Төсвийн тухай хуулиа оруулж ирсэн байх гэж найдаж байна. Харин өрийн дахин санхүүжилтийг сая дахин хийсэн байна. Эдийн засгийн хүндрэлтэй үед өндөр хүүг багаар сольсон нь сайн зүйл. Харин цааш …

  • 1 October

    “Вива сити” хотхонд ахуйн хэрэглээний газ дэлбэрчээ

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива сити” хотхоны М/8 дугаар байрны 8 дугаар орцны 3 дугаар давхарт ахуйн хэрэглээний газ дэлбэрчээ. Ослын тухай дуудлагыг 10.01-ний өдрийн 02:46 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 5.5 км замыг туулан 02:57 цагт очиж, дэлбэрэлтийн улмаас тус байрны иргэн Б-ийн хаалга эвдэрч онгойхгүй байсныг онгойлгож, иргэн С-ийн 4х5 метрийн хэмжээтэй өрөөнд 220 …

  • 1 October

    Г.Занданшатар: Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулахаар Засгийн газартай хамтран ажиллаж байна

       Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2020.10.01) 09 цаг 01 минутад эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон.     Улсын Их Хурлын …

  • 1 October

    Х.Баттулга: Төмөр замаар дамжин эдийн засаг тэлснээр ажилгүйдэл, ядуурлыг эрс бууруулна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.29/ Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна. Сэлэнгэ аймгийн иргэн Баянмөнх: “…Ер нь Сэлэнгэ аймаг бол маш баян аймаг гэж бид ярьдаг. Үндэсний хэмжээний уул уурхайн маш их баялагтай гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Газар тариалан, төмс хүнсний ногоо гээд манай аймаг маш их баялагтай. Гэхдээ өнөөдөр сэлэнгэчүүд Сэлэнгэ нутагтаа …

  • 1 October

    Х.Баттулга: Жилд 10 сая ширхэг арьс боловсруулах үндэсний үйлдвэрийг барьж дуусгах ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.29/ Дархан-Уул аймагт ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна. Дархан-Уул аймгийн иргэн Ч.Лхагвасүрэн: : “…Би 2017 онд Дархан-Уул аймаг дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байгаад халагдсан. 2017 ондоо гурван шатны шүүхээр ялалт байгуулаад, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудаар дамжуулаад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиийн …

  • 1 October

    “Хуралдайн наадам-Шонхорын баяр” энэ Бямба гаригт зохион байгуулагдана

    Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор хамтран “Хуралдайн Наадам-Шонхорын баяр” арга хэмжээг хоёр дахь жилдээ энэ сарын  03-ны өдөр “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна.  Эртний Монголын түүх, соёлтой шууд холбогддог үндэсний бахархалт шонхор шувууны талаар олон нийтэд сурталчлан таниулах, биет бус соёлын өвийг сэргээх, шонхорын наадгайг …

  • 1 October

    Япон Улсын элчин сайдын яам оршин суух зөвшөөрөл авсан иргэдэд виз олгож эхэлнэ

    Япон Улсын Засгийн газар хилийн зорчих хөдөлгөөнөө нээх шаталсан арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ хүрээнд Гадаад харилцааны яам Япон Улсад оршин суух зөвшөөрөл нь гарсан боловч визээ авах боломжгүй байсан монгол иргэдийн хүсэлтийн дагуу японы талтай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийсний үр дүнд Улаанбаатар дахь Япон Улсын ЭСЯ 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дээрх иргэдийн визийн …

  • 1 October

    Х.Баттулга: Нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөөх тэмцэлд нэг алхмын ч ухралт байх ёсгүй гэж иргэд захиж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтэд оролцож, үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: “УИХ-ын эрхэм гишүүд ээ, УИХ-ын дарга аа, Ерөнхий сайд аа, Эрхэм зочид оо, 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын ээлжит намрын чуулган эхэлж байна. Дэлхий дахинд урьд өмнө таарч байгаагүй том сорилт тулгарсан 2020 он ерөнхийдөө төгсгөлдөө орж байна. Та …

  • 1 October

    Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр  өнөөдөр буюу 1-нд зүүн аймгуудын нутгаар, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд өдөр нутгийн зүүн хагаст хур тунадас орж, 2, 3-ны өдөр говь, тал хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.     Иймд тариа ногоо цасанд дарагдаж, зам …

  • 1 October

    ОБЕГ: Малдаа яваад сураггүй болсон 10 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав

    Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 09 дүгээр сарын 30-ны өдөр орсон цасан шуурганы улмаас малдаа яваад сураггүй болсон дуудлагаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж,  нийт 10 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 2, Өлзийт суманд 1, Хужирт суманд 2, Бүрд суманд 1, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1, Төв аймгийн Эрдэнэсант суманд 1, Бүрэн …

  • 1 October

    “Футзалын дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн”-д Онцгой байдлын байгууллагын шигшээ багийн тамирчид дөрөвдүгээр байр эзэллээ

       Монголын Хөл бөмбөгийн Холбооноос зохион байгуулсан “Футзалын дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн”-д Онцгой байдлын байгууллагын шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, дөрөвдүгээр байр эзэллээ. Онцгой байдлын байгууллагын шигшээ багийн тамирчид нь  өнгөрсөн онд “Футзалын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээс алтан медаль хүртэж, дээд лигт тоглох эрхээ авч байсан юм. Дээд лигийн тэмцээнд 11 багийн 196 тоглогч өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа гэж Онцгой байдлын …

  • 1 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон улсын ахмадын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

    Ерөнхий сайд У. Хүрэлсүх  ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их үйлсэд идэр залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан ахмад настан азай буурлууд ад Олон улсын ахмадын өдрийн мэндчилгээг дэвшүүллээ. Мэндчилгээг бүрэн эхээр хүргэж байна. Олон улсын ахмадын 30 дахь өдөрт Тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа эрхэмлэн хамгаалж, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө …