Monthly Archives: November 2020

November, 2020

  • 27 November

    А.Амбасэлмаа: 26 хүнд коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 26-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ төвийн хоёр лаборатори, Сэлэнгэ, Дархан, Орхон аймгийн салбар лабораторид нийтдээ 18031 хүнд шинжилгээ хийхэд 26 хүнд коронавирус илэрлээ.  Улаанбаатар хотын голомтод нэмж хоёр хүнээс коронавирус илэрч, энэ голомтын батлагдсан тохиолдол 65 боллоо. Шинээр илэрсэн хоёр тохиолдлын нэг нь …

  • 27 November

    Нийслэлийн Баянзүрх, Баянгол дүүрэгт хамгийн их тохиолдлууд бүртгэгдлээ

    Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан шинэ гурван тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийслэл хот дахь нийт халдварын тоо 65-т хүрлээ. Нийслэлийн Баянзүрх, Баянгол дүүрэгт хамгийн их тохиолдлууд бүртгэгдсэн байна. “Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл үзвэр үзсэн караокед орсон хамт хоол идсэн бариа засал хийсэн ийм хүмүүс өвдсөн. Сүүлийн батлагдсан тохиолдол Аманхуур хорооллоос бүртгэгдсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

  • 27 November

    Сэлэнгэ аймагт “Цагдаагийн түр хүрээ” байгууллаа

    Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймагт үүссэн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тушаалаар “Цагдаагийн түр хүрээ”-г Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байгууллаа. Тус аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумдад цагдаа, дотоодын цэргийн 132 алба хаагч хорио цээрийн дэглэм сахиулах, цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, …

  • 27 November

    Хилийн чанад дахь эрдэмтэдтэй цахим хурал хийлээ

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хилийн чанадад ажиллаж байгаа эрдэмтэдтэй цахим хурал хийлээ. Хурлаар “КОВИД-19” цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа ажил, бусад улсын хийж байгаа ажил, төлөвлөгөө, стратегийн талаар мэдээлэл солилцлоо. Энэ удаагийн хуралд Япон, БНСУ, Австрали, АНУ, Тайвань зэрэг улсад амьдарч, ажиллаж байгаа эрдэмтдийн төлөөлөлтэй ярилцав.Хуралд Оном сангийн Төлөөлөн …

  • 27 November

    Халиа дошин үүсдэг хэсгүүдэд ус зайлуулах хоолой хийхийг үүрэг болгов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, холбогдох албаны хүмүүсийн хамт Чингэлтэй дүүргийн 17-р хороонд ажиллалаа. Тус хорооны нутаг дэвсгэр дээрх үерийн хамгаалалтын далангийн ус гаргах гаргуур дүүрч, хөлдсөний улмаас түүгээр урсаж байсан байнгын урсацтай булгийн ус халисан байна.  Уг асуудлыг шийдвэрлэхээр Геодези усны барилга байгууламжийн газрын “Шуурхай бригад” ухалт хийж байна. Улмаар автомашины орц гарцыг чөлөөлж, хоолой суурилуулна …

  • 27 November

    Д.Сумъяабазар: Сайжруулсан түлшийг заавал зорилтот бүлгийн иргэдэд хүргэх ёстой шүү

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумъяабазар  Тавантолгой түлш ХХК-ийн Чингэлтэй дүүрэг дэх сайжруулсан түлш түгээх дундын цэгт очиж ажиллалаа. Тус цэгт 7, 10, 15 дугаар хорооны зорилтот бүлгийн иргэдэд түлш тараах ажлыг зохион байгуулж байв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар зорилтот бүлгийн иргэдэд сайжруулсан түлш тараах ажлын хэрэгжилтийг хянах үедээ “Зорилтот бүлгийн иргэдээс гадна коронавирусийн халдварын хөл …

  • 27 November

    “Ковид-19” халдварын зорилтот болон сайн дурын шинжилгээнд 59.758 хүн хамрагджээ

    Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээний 18 төв, төмөр замын нэгдсэн эмнэлэг, тосгон болон өрхийн эрүүл мэндийн 90 төв, голомтын өргөтгөсөн шинжилгээний 9 төв зэрэг нийт 118 цэг, явуулын 3 баг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 9102 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингэснээр 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш нийт 59.758 хүнийг коронавируст халдвар илрүүлэх хамруулаад байна. Эдгээр шинжилгээний цэгүүдэд нийт …

  • 27 November

    Т.Хэрлэн:Шуурхай бригад гарсан гэмтлийг засварлаж, хэрэглэгчийн хэвийн байдлыг хангасан

    Улаанбаатар хотын баруун бүсийг дулаанаар хангагч гол шугам буюу 8А магистралд гарсан гэмтлийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн “Шуурхай бригад” яаралтай засварлалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нөхцөл байдал газар дээрээ ямар байгаад хяналт тавин ажиллав.  Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн нар гарсан гэмтэл, хотын дулаан хангамжийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.  Т.Хэрлэн …

  • 27 November

    Бид хамтдаа- Монголын сэтгүүлчдэд 31000 амны хаалт хандивлалаа

    Хятадын төв радио телевизийн Монгол хэлний редакцийн хамт олноос Монголын сэтгүүлчдэд сэтгэлийн дэм болгон маск хандивлалаа. Цар тахлын энэ үед ар гэр, амьдралаа орхиод олон түмэндээ шинэ мэдээ мэдээллийг хүргэхийг зорьж байгаа мэргэжил нэгтнүүддээ Хятадын олон улсын радиогоос 31 мянган маск хандивлаж, эрүүл энхийг хүслээ. https://youtu.be/TYnB6gXlrRk

  • 27 November

    Сэтгүүлчдэд Холын зайн гүйлтийн холбооноос 5000 амны хаалт хандивлав

    Холын зайн гүйлтийн холбооны хамт олноос өчигдөр /2020.11.26/ цар тахлын эрсдэлтэй үед гэр бүлээ орхин иргэд, олон түмэндээ мэдээ, мэдээллийг шуурхай, цаг алдалгүй хүргэхийг зорьж буй сэтгүүл зүйн салбарын хамт олонд сэтгэлийн дэм болгон 5000 амны хаалтыг МСНЭ-ээр дамжуулан хандивлаж, эрүүл энх, ажлын өндөр амжилт хүслээ. МСНЭ-ээс тус хандивыг 21 аймагт ажиллаж, амьдарч буй сэтгүүлчдэд тухайн аймаг дахь салбар зөвлөлүүдээр …

  • 27 November

    Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн байна. 2020 оны 11 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 20-25 хэм, Алтай, …

  • 26 November

    Иргэдийг орон нутагт нь буцаах хуваарь гарлаа

    Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн.  Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар тушаал гарган “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ыг батлаад байна. Энэ дагуу Улаанбаатар хотоос явах, орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийг www.119.mn вебсайтаар бүртгэж эхэллээ. 2020 оны 11 дүгээр …

  • 26 November

    “Сонгино” дэд станц ашиглалтад оруулж, хүчдэлд залгалаа

    Улаанбаатар хотын төдийгүй эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх “Сонгино” дэд станцыг /2020.11.25/ ашиглалтад оруулж, хүчдэлд залгалаа. 2012 оноос хойш газрын маргаан болон валютын ханшийн зөрүүгээс тус ажил  8 жил  гаруй хугацаанд гацаанд орсон байжээ. Тэгвэл Эрчим хүчний яамнаас 2020 оны улсын төсөвт дөрвөн тэрбум төгрөгийг нэмэлтээр суулгаснаар барилга, угсралтын ажлыг дуусгаад байна. Одоогийн байдлаар техникийн комисс ажиллан хүчдэлд залгаж,  72 цагийн туршилт зүгшрүүлэлтийн …

  • 26 November

    “Өнөр бүл хүүхдийн төв”-өөс захидал илгээлээ

    “Өнөр бүл хүүхдийн төв’-ийн хамт олон болон хүүхдүүд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан цар тахалтай тэмцэж байгаа Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад халуун аарц, чацаргана, халуун дулаан сэтгэлийн үг хайрласан захидлуудыг бичиж илгээсэн байна. Коронавируст халдвар эрчимтэй тархаж байгаа энэ үед эх орон, хүн ардынхаа төлөө үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа Онцгой байдлын албаны нийт удирдлага, ажилтан, алба хаагчдад …

  • 26 November

    Ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн зөв хийх вэ

    Эрүүл мэндийн яамнаас гаргасан гэр болон ажлын өрөө оффистоо ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн зөв хийх тухай мэдээллийг хүргэж байна. Өрөөний агаарыг халдваргүйжүүлэх: Өрөөндөө 10-15 минутын турш 2-3 удаа цэвэр агаарыг оруулах. Ингэхдээ салхины шууд урсгалд бага насны хүүхдийг байлгахгүй байх нь зохимжтой.Өрөө тасалгаанд салхивч байдаггүй бол өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийнэ.Өдөр тутмын цэвэрлэгээнд 0.06 хувийн жавелион, 3 хувийн ус …