Monthly Archives: November 2020

November, 2020

  • 30 November

    Хот хооронд зорчих хүсэлтээ гаргасан иргэдийн анхааралд

    Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтад байгаа 85000 иргэд зорчих хүсэлтээ ирүүлжээ. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг батлагдсан түр журмын хүрээнд оршин суух газарт нь буцаах зохион байгуулалтын арга хэмжээг монгол улсын засгийн газар, зам, тээврийн хөгжлийн яам холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион …

  • 30 November

    М.Идэрбат:Бичигт боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хэвийн явагдаж байна

    Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгах үүрэг бүхий Шуурхай бүлгийн цахим хурал өнөөдөр болов. Хуралд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албаны …

  • 30 November

    Төмөр замын 15892 ажилтан шинжилгээнд хамрагджээ

    Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо. “УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын танилцуулснаар өчигдрийн байдлаар Төмөр замын ажилтан 15956 хүнээс …

  • 30 November

    Хот хооронд зорчих иргэд юуг анхаарах вэ?

    Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хөл хорионы дэглэмд байгаа иргэдийг батлагдсан түр журмын хүрээнд оршин суух газарт нь буцаах зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна. 1. Иргэн та цахимаар www.119.mn сайт руу хандан Улаанбаатар хотоос орон нутагт, орон нутгаас нийслэл хот руу болон аймаг, сум хооронд зорчих хүсэлтээ бүртгүүлэх, шинжилгээ өгөх газраа сонгож, цаг товлоно. 2. …

  • 30 November

    БОАЖЯ:Хотод орж ирсэн зээрийн сүргийг буцаахаар ажиллаж байна

    Өчигдөр өглөө Нийслэлд зээрийн сүрэг орж ирсэн. Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран Налайх Хонхорт орж ирсэн 200 гаруй зээрийн сүргийг Салхит, Хоолтын зүгт эргүүлэн гаргалаа. Айдасын давааны хурдны замын чиглэлээр орж ирсэн 300 орчим зээрийн сүрэг Өлзийт хорооллын хойт уулсаар Биогийн чиглэлд орж ирсэн бөгөөд байгаль хамгаалагчид болон холбогдох албаны хүмүүс хотоос гаргахаар ажиллаж …

  • 30 November

    ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод PCR шинжилгээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна

    Цар тахлын үед ЗӨСҮТ-ийн суурин болон явуулын 2 лаборатори хөдөө, орон нутгийн алслагдсан цэгүүд, боомтуудад шуурхай шинжилгээ хийж ажиллаж байна.  Өнөөдрийн байдлаар ЗӨСҮТ-ийн суурин лаборатори нь 14900 гаруй шинжилгээ хийснээс хатуу хөл хорионы үед 6000 гаруй шинжилгээг хийгээд байна. Харин явуулын авто лаборатори нь Замын-Үүдэд 5 удаа ажиллаж 1281 сорьц, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод ажиллаж 132 сорьцод шинжилгээ хийж 2 эерэг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиллаж 526 сорьц …

  • 30 November

    Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног сунгалаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар болов. Халдвар тархаагүй, бүртгэгдээгүй, тархалтыг хязгаарласан бусад аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас бууруулж 10 хоног …

  • 30 November

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын …

  • 29 November

    Ковид 19 халдвар авсан эрчүүд үр тогтоох боломжгүй болох эрсдэлтэй

    Нью-Иоркт нас барсан хүмүүсээ хүн ёсоор оршуулж чадахгүй, ингээд бөөнөөр нь нэг нүхэнд булж байна. Дайны үе шиг л даян дэлхий чичирч байна. Том гүрний дэгдээсэн санаатай гибрид дайн байсан ч, цагийн эрхээр ирсэн цар тахал байсан ч одоо хамаагүй. Юу гэж тайлбарлах нь чухал биш, яаж хохирол багатай ард нь гарах вэ гэдэг л аминд тулсан хэрэг болоод байна. …

  • 29 November

    Хөл хорионы хязгаарлалтгүйгээр үйл ажиллагаа явуулах 18 салбар

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймгуудад тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 11-нийг хүртэл хэсэгчилсэн байдлаар сунгав. Ингэхдээ дараах 18 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр боллоо. Тухайлбал, Эрчим хүч хангахХүнсний үйлдвэрлэл, худалдааГазрын тосны үйл ажиллагааХот суурин, ариутгалЭрүүл мэндийн байгууллагаБанк, санхүүХэвлэл мэдээлэл, харилцаа холбооУлсын онц чухал объектМалын өвч тэжээлийн үйлдвэрлэл, тээвэрлэлтГоо сайхны үйлдвэрлэлАрьс, шир боловсруулах үйлдвэрлэлХэвлэх, …

  • 29 November

    17-гоос доош градустай согтууруулах ундааг худалдаанд гаргахыг зөвшөөрчээ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.Хуралдаанаар Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээсэн. Мөн мод модон материал, барилгын үйлдвэрлэл, ноос ноолуур, гоо сайхны гэх мэт боловсруулах бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нээх шийдвэр гаргалаа.Архи согтууруулах ундаагаар үйлчлэх эсэх эрхийг аймаг, нийслэлийн Засаг захиргааны байгууллага хэрэгжүүлдэг. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 17-аас доош градусын согтууруулах ундааг худалдаалах …

  • 29 November

    Дээл Намжилын эхнэр

    Төв аймгийн Дэлгэрхаан сумын дээл Намжил гэдэг хүний эхнэр хүний арьс тохоод тэмээ унаад зүүн хойш явж байна гэж хэд зүүдэлсэн гэнэ. Үүнийгээ нөхөртөө хэлэхэд нөхөр нь Манайх хэдэн тэмээтэй, чи хааяа тэмээ унаж явдаг болохоор түүнийгээ зүүдэлж байгаа нь тэр гээд хайхардаггшй байжээ. Түүнээс хойш удалгүй эхнэр нь гэнэт өвдөөд үхсэн гэнэ. Тэмээ унаад зүүн хойш явж байна гэж …

  • 28 November

    Шуурхай: Архангай аймагт коронавирусийн хоёр тохиолдол батлагдаж тэг зогсолт хийлээ

    Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавирусын халдварын хоёр тохиолдол батлагдлаа. Тодруулбал хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Аймгийн Онцгой комисс нэн яаралтай хариу арга хэмжээг авч, тандалт судалгааг хийн ажиллаж байна. “Ковид-19” халдвараар батлагдсан тохиолдлын ойрын хавьтагч энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос хүнс тээвэрлэлтийн машинд дайгдаж Архангай аймагт очсон гэх мэдээлэл байна. Батлагдсан хоёр тохиолдол аав хүү хоёр аж.  Үүнтэй холбоотойгоор 12 дугаар сарын …

  • 28 November

    Х.Баттулга: Татвар төлөгчдийн 340 тэрбумыг зувчуулсан Б.Ундармаа торгуулж байхад 50 мянгыг хулгайлсан иргэн ял авч байна

    Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай багц хуулийг төсөл санаачлагчид буцаасантай холбоотойгоор Ерөнхийлөгч эдгээр хуулийг татан авч байгаагаа илэрхийлээд үүнтэй холбоотой байр сууриа чуулганы танхимд илэрхийлж байна.  Тэрбээр эрх баригч намын гишүүд хуулийн үнэ цэнийг харалгүйгээр намын байр сууриар хуулийн төслүүдийг буцаасан гэж үзэж буйгаа илэрхийлээд “Нийгмийн даатгалын мөнгийг цувчуулсан МАН-ын гишүүн торгуулж байхад, 50 мянган төгрөг хулгайлсан иргэн хоёр жилийн хорих ял авч …