Monthly Archives: November 2020

November, 2020

  • 28 November

    Говьсүмбэрт өнөөдрөөс 0 зогсолтыг цуцалж, аймгаас гарах, орох хөдөлгөөнийг нээлээ

    Говьсүмбэр аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 0 зогсолтыг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 13:00 цагаас эхлэн зогсоох болсон байна. Энэ талаар аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Г.Батзам мэдээллээ. Тус аймагт цар тахлын вирусийн батлагдсан гурван тохиолдлын 162 иргэнийг гэрийн тусгаарлалтанд авсан байна. Одоогийн байдлаар 368 иргэнийг баталгаажуулах шинжилгээгээр, 5306 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан нь сөрөг хариу …

  • 28 November

    Африкийн Килиминжаро уулын оргил руу хоёр гараар туулж гайхамшигийг бүтээсэн эр

    Канадын Торонто хотод төрж өссөн 37 настай Спенсер Вест хэмээх залуугийн эгэл биш түүхийг танд хүргэж байна. Спенсер нь төрөлхийн нуруу нугасны өсөлтгүй хүүхэд байсан бөгөөд 3 настайдаа хоёр хөлийнхөө өвдөгнөөс доош хэсгийг тайруулж, харин 5 настайдаа бүсэлхийнээсээ доош хэсгээ тайруулахаас өөр аргагүй болжээ.  Түүний хүнд өвчнөөс нь болж эмч нар түүнийг бүрэн дүүрэн амьдралаар амьдарч чадахгүй, урт наслахгүй гэж хэлж байсан ч Спенсер …

  • 27 November

    Д.Сумъяабазар: QR код бүхий зөвшөөрөлтэй 17 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааны үеэр Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар цар тахалтай холбоотой нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тэрээр “Одоогийн байдлаар QR код бүхий зөвшөөрөлтэй 17006 автомашин замын хөдөлгөөнд оролцож байна” гэв. Тээврийн хэрэгслийн эрчмийн мэдээлэл: Энгийн өдрүүдэд 450,000-500,000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог.Цагийн хязгаарлалтын өдрүүдэд 41,000 хязгаарлалтыг сунгахад 80,000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Иргэдийн хөдөлгөөн 70-90 орчим хувь буурсан.  Хяналт …

  • 27 November

    Д.Сумъяабазар: Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх судалгаа хийж УОК-т танилцуулахад бэлэн болоод байна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгдийн ээлжит II хуралдаанаар:  Нийслэлийн хэмжээнд Коронавируст халдвар (COVID-19) –ын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл танилцуулга“Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн  төслийн тухай“Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл”-ийн тухайНийслэлийн 2021 оны төсөв батлах тухайНийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт …

  • 27 November

    Т.Серикжан:Нийт хэргийн 54.3 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдэлтэй холбоотой байсан

    Тээврийн прокурорын газраас нийслэлд гарсан зам тээврийн ослын шалтгаан, нөхцлийг судалжээ. Энэ талаар тус прокурорын газрын ахлах прокурор Т.Серикжантай ярилцлаа. Судалгаанаас харахад өнгөрсөн хугацаанд хэчнээн зам тээврийн осол бүртгэгдсэн байна вэ? Судалгааг нийслэлд  2015-2020 оны эхний есөн сарын байдлаар гарсан зам тээврийн осол хэргийн хүрээнд хийсэн. Таван жилийн хугацаанд нийслэлд 162.964 зам тээврийн осол,  хэрэг бүртгэгдсэнээс явган зорчигч автомашинд мөргүүлсэн …

  • 27 November

    Т.Мөнхсайхан: Ирэх сарын 01-ээс эхлэн Яармагийн эмнэлэг, СХД-ийн шинэ эмнэлэгүүд тусгаарлалтын чиглэлээр ажиллана

    Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны Санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Нарантуяа нар Ковидын үед тусгаарлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах Хан-Уул дүүргийн “Эх хүүхдийн эрүүл мэнд 2”, Сонгинохайрхан дүүргийн 100 ортой шинэ нэгдсэн эмнэлэг болон ЭХЭМҮТ-д ажиллалаа. Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Яармагийн “Эх, хүүхдийн II эмнэлэг”-ийг Ковидын үед тусгаарлалтын чиглэлээр ажлуулах, түүний бэлтгэл ажлыг хангах ажлууд хийгдэж байгаа билээ. Энэ хүрээнд бэлтгэл ажил үндсэндээ …

  • 27 November

    МХЕГ:Цагааннуур боомтын эрсдэлт бүсийг ангилан тогтоолоо

    Улсын Онцгой комиссын шийдвэрээр байгуулагдсан Ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтод ажиллаж, боомтын эрсдэлт бүсийг ангилан тогтоож, тэмдэгжүүлэв. Тус боомтоор ОХУ-аас шатахууны тээвэрлэлт хийгдэж байгаа бөгөөд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх болон одоо хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явцтай танилцаж халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө. Мөн боомтод …

  • 27 November

    Ж.Сандагсүрэн: QR кодыг хотод хөдөлгөөнд оролцох эрх гэж иргэд бүү ойлгоорой

    Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнгөрсөн 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч байна. Тэрээр “Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед QR кодтой холбоотой асуулт их ирж байна. Энэ нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан 13 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон тусгай чиг үүргээр саадгүй гүйцэтгэх, мөн эмнэлгийн болон яаралтай …

  • 27 November

    Цар тахлын эсрэг мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлэн хариу арга хэмжээ авч ажиллаж байна

    Дэлхий нийтэд тархсан цар тахлыг даван туулах, урьдчилан сэргийлэх,  хөл хорио тогтоох, төрийн үйлчилгээг  үзүүлэх гэх мэт олон арга хэмжээг дэлхийн хөгжингүй  улс орны хотуудын захиргаа мэдээлэл технологийн дэвшилд тулгуурлан, цахим хэлбэрээр явуулж, тус асуудлыг хариуцан ажилладаг байгууллагуудтай хамтран ажиллаж, үр дүнд хүрч байгаа юм. COVID-19 цар тахлын аюул улс орон даяар нүүрлэж, нийслэл Улаанбаатар хотод төдийгүй, аймаг сумдад хөл хорио тогтоосон. Энэ …

  • 27 November

    Т.Алтантуяа: Аз жаргалтай гэр бүлийн нууц бол бүхий л харилцаандаа сэтгэл ханамжтай байх явдал юм

    ТӨМӨРБААТАРЫН АЛТАНТУЯА А-Артист продакшны үүсгэн байгуулагч, захирал “Ану хатан” түүхэн уран сайхны киноны ерөнхий найруулагч “Эх орон дуудаж байна” түүхэн киноны продюсер “Хөх тавилан” түүхэн киноны продюсер, найруулагч, жүжигчин “ ХӨХ ТАВИЛАН ” кино нь БЭЭЖИН, ХОНГКОНГ-ийн, КАНН зэрэг дэлхийн томоохон кино наадмуудад танилцуулагдан ВЕНЕЦИЙН КИНО НААДАМ –ын эцсийн шалгаруулалтад Шилдэг киногоор нэрлэгдэн үлдэж чадсан бол ИТАЛИЙН ФЛОРЕНЦИЙН 41 дэх …

  • 27 November

    ВИДЕО: Диего Марадонагийн оршуулах ёслол Ерөнхийлөгчийн ордонд боллоо

    Аргентины хөлбөмбөгийн домог, дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг Диего Марадона зүрхний өвчний улмаас 60 насандаа таалал төгсөж улс даяар гурван хоногийн гашуудлыг зарлаад байгаа билээ. Өчигдөр түүний оршуулах ёслол Аргентины Буэнос-Айрес дахь Ерөнхийлөгчийн ордонд болж өнгөрсөн бөгөөд олон мянган хүн түүнтэй салах ёс гүйцэтгэхээр цугларчээ.

  • 27 November

    ХӨСҮТ-ийн 11 эмч, эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвар авчээ

    Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2020.11.27/ 11 цагийн мэдээллээр ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн ажилтны шинжилгээ эерэг гарсан талаар хэллээ. Ингэснээр ХӨСҮТ-ийн нийт 11 эмч, эмнэлгийн ажилтан халдварт өртсөн гэж Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. ХӨСҮТ-ийн эмч ажилчдын дундах халдвар:  Арваннэгдүгээр сарын 6-нд ХӨСҮТ-д коронавирусийн өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагч Арваннэгдүгээр сарын 10-нд ХӨСҮТ-ийн эмч Арваннэгдүгээр сарын 11-нд ХӨСҮТ-ийн эмч Арваннэгдүгээр сарын 13-нд эмч, сувилагч Арваннэгдүгээр …

  • 27 November

    Х.Баттулга:Татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар нь зувчуулсан эрх баригч намын гишүүн торгуулаад өнгөрдөг

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр /2020.11.27/ УИХ-ын чуулганы цахим хуралдаанд оролцож, Шүүхийн багц хуулийн талаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.  -Шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудал улс төрийн нэг нам, түүний доторх бүлэглэл фракцийн хэмжээнд, ард түмний баялагт эзэн суусан этгээдүүдийн явцуу ашиг сонирхлыг хангах байдлаар бус Монгол Улсын иргэн бүр хүний ёсоор …

  • 27 November

    LIVE:Дотоодын халдвар 300, нийт 738 тохиолдол боллоо

    ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албан дарга А.Амбасэлмаа:  Нийт 18031 шинжилгээ хийснээс 26 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Улаанбаатарт хоёр шинэ тохиолдол илэрсэн. Энэ хоёр тохиолдол нь өмнөх тохиолдлын ойрын хавьтал тусгаарлагдсан хүний гэр бүлийн хүүхэд, бариа засалтай холбоотой хавьтал болсон хүн коронавирусээр өвчилсөн.  Нийт Улаанбаатарт бүртгэгдсэн 65 тохиолдлын 977 хүнийг илрүүлж тусгаарлан шинжилгээнд хамруулж …

  • 27 November

    Х.Баттулга: Шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөр хаяж, шударга бусын хонгилыг хамгаалж огт болохгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр /2020.11.27/ УИХ-ын чуулганы цахим хуралдаанд оролцож, Шүүхийн багц хуулийн талаар байр сууриа илэрхийллээ. “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Миний өргөн мэдүүлсэн Шүүхийн багц хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцсэн мэт байдлаар буцаах болсонтой холбогдуулан Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдрийн чуулганы хуралдаанд өөрийн биеэр оролцож, …