Monthly Archives: November 2020

November, 2020

  • 25 November

    У.Хүрэлсүх: Хүчирхийлэлтэй хуулийн үгээр хатуу тэмцэнэ

    Энэ жил дэлхийн улс орнууд “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: Яг одоо жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!” уриан доор зохион байгуулж байна. “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян”-ыг дэлхийн 187 улс 1991 оноос эхлэн нэг уриа, нэгдмэл зорилгын дор өрнүүлж ирсэн. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаархи мэдлэг, ойлголт түгээх …

  • 25 November

    Товчоодоор хот руу 1685 иргэн нэвтэрч, 1980 иргэн гарчээ

    Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан 13 аж ахуй нэгжийн тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа. Өчигдрийн /2020.11.24/ 18:00 цагаас өнөөдрийн 08:00 …

  • 25 November

    Нэг хүний биеийн байдал маш хүнд, амьсгалын аппараттай байна

    А.Амбасэлмаа: Нийт 3301 хүнд шинжилгээ хийхэд Дорноговь аймагт 1, Сэлэнгэд 20, Улаанбаатарт 6, нийт 27 тохиолдол нэмэгдэж илэрлээ. Дотооддоо 262 иргэн халдварлан голомтлоод байна. 699 иргэнээс 342 иргэн эдгэрсэн.Эмчлүүлж буй иргэдээс гурван хүний бие хүнд байгаа бол нэг хүний биеийн байдал маш хүнд, амьсгалын аппарат залгуулсан.

  • 25 November

    Монгол улс, БНХАУ-тай хил хязгаарын маргаантай асуудал байхгүй

    Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосон энэ хүнд цаг үед Монгол Улсын хил, хилийн халдашгүй дархан байдалтай холбоотой сөрөг мэдээлэл цахим орчинд удаа дараа гарч байна. FACEBOOK цахим орчинд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Жонхуугийн Сүрсүх гэсэн хуурамч хаягнаас “Монгол Улс хилийн шугамаа ухраан татлаа. БНХАУ, Монгол …

  • 25 November

    БШУЯ: Хоол, хүнс тэжээлийн дутагдалд өртөх эрсдэлтэй 44 мянга гаруй хүүхэд байна

        Цар тахал дэгдсэнтэй холбогдуулан хөл хорио тогтоогоод буй. Энэ үед Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр хэд хэдэн чухал арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар хуралдаж, арванхоёрдугаар сарын 01-нээс арванхоёрдугаар сарын 18 хүртэл танхимын сургалт явуулахгүй  бөгөөд сурагчид арванхоёрдугаар сарын 18 -наас хоёрдугаар сарын 01 хүртэл амарна.   Их, дээд сургууль мөн адил танхимын сургалт байхгүй, онлайн …

  • 25 November

    Я.Содбаатар: Засгийн газар вакцин худалдан авахаар Дэлхийн банкнаас 50.7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байна

       УИХ-ын Түр хорооны хуралдаанд Шадар сайд вакцины асуудлаар мэдээлэл өгсөн. Тэрбээр “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр өнөөдөр нийт 202 вакцины судалгаа хөгжүүлэлтийг идэвхитэй хийж байгаагийн 47 нь эмнэл зүйн туршилтад, 155 вакцин эмнэл зүйн өмнөх буюу амьтны бие дээр турших шатандаа байна. Эмнэл зүйн туршилт, судалгааны  3-р үе шатанд 10 вакцин байгаа. Үүнээс БНХАУ- 4, АНУ- 4, ОХУ- 1, Их Британи /Оксфордын их …

  • 25 November

    Трампын засгийн газар засгийн эрхээ 23-нд шилжүүлнэ

    Трампын засгийн газар шилжилтийн үйл явцыг эхлүүлэхээр байна. АНУ-ын Ерөнхий үйлчилгээний захиргааны дарга Эмили Мерфи 23-нд өмнөх дэд Ерөнхийлөгч Байден хийгээд түүний баг хамт олонд, Трампын засгийн газар засгийн эрхээ шилжүүлэх үйл ажиллагаа 23-нд болохыг мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп мөн орой олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дээрх мэдээг нотолсны зэрэгцээ үргэлжлэн сонгуулийн үр дүнтэй өрсөх болно хэмээн илэрхийлжээ. Америкийн хэвлэл мэдээлсний …

  • 25 November

    “Улаанбаатар төмөр зам” ХНН мэдэгдэл гаргав

    “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдэгдэл гаргажээ. Үүнд, “COVID-19”-ийн халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас энэ оны 11 дүгээр сарын 24-нд мэдээлэл хийхдээ Дархан-Уул аймагт (Дархан хотод) болсон төмөр замчдын тэмцээнд ОХУ-ын иргэд оролцсон гэж ташаа мэдээлэл түгээлээ.  “Улаанбаатар төмөр зам” ХНН нь шинэ төрлийн коронавирусний  халдварт өвчний үед Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Засаг даргын тогтоол, тушаал, захирамж …

  • 25 November

    Захиалгаар согтууруулах ундаа худалдаж байсан зөрчлийг илрүүллээ

    Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт иргэн Б нэг шил виски, 0.5 литрийн шар айраг 23 ширхгийг, иргэн О нь архи хоёр шил, 2.5 литрийн шар айраг мөн хоёр ширхгийг, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Г, Б нар цахимаар захиалга авч, дуудлагаар найман шил архи тус тус худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т, “Гамшиг, …

  • 25 November

    Чөлөөт худалдааны хамгаалагч хэн байх бэ

    АСЕАН-ны арван орон, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд таван улс 11-р сарын 15-нд “Бүс нутгийн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-т (RCEP) гарын үсэг зурсны дараа 11-р сарын 22-нд Хятадын удирдагч АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтын үеэр, “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр (RCEP) байгуулсныг Хятад улс сайшааж байгаа бөгөөд Номхон далай дамнасан иж бүрэн, дэвшилтэт түншлэлийн хэлэлцээрт …

  • 25 November

    Вакцинаар халдварыг дарах өдөр ойртож байна

    Дэлхийн хэмжээнд Ковид-19 халдварын эсрэг вакцины туршилт шинэ ахицад хүрч байна. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом 23-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, вакцины хэрэглээ болон бусад туршилтаар үр дүнтэй болсон олон нийтийн эрүүл мэндийн арга барилаар энэхүү халдварыг дарах өдөр ойртож, бидэнд итгэл найдвар төрүүлж байна гэжээ.Тэрээр хэлэхдээ, дэлхийн хэмжээнд вакцины судалгааны амжилт нь маш чухал юм, судалж бүтээх …

  • 25 November

    Ерөнхийлөгч 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр хүргүүллээ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дагалдах хуулиудын хамт баталж, арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн юм. Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дотоодод …

  • 25 November

    Баянхонгор аймагт хувийн автомашин болон явган хүний хөдөлгөөнийг хязгаарлалаа

    Баянхонгор аймагт түргэвчилсэн оношлуурын шинжилгээгээр нэг иргэний хариу сул эерэг буюу саармаг гарсан талаар бид мэдээлж байсан. Үүнтэй холбогдуулан Баянхонгор аймгийн онцгой комисс дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд 11 сарын 25-наас буюу өнөөдрөөс эхлэн  Эрчим хүч, ус хангамж, эрүүл мэнд, банкны төлбөр тооцооны, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект …

  • 25 November

    ШӨХТГ:“Good price” дэлгүүрт 20 сая төгрөгийн торгууль оногдууллаа

    Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч нар Нийслэлийн зургаан дүүрэгт өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хяналт тавин ажиллаж байна. Тэгвэл 11 дүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 7.30 минутаас эхлэн Улаанбаатар хотын 6 дүүрэгт 7 ажлын хэсэг Онцгой байдлын 2 албан хаагчийн хамт 14 зах, 39 сүлжээ дэлгүүр, жижиг …

  • 25 November

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. 2020 оны 11 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх нутгаар хойноос …