Monthly Archives: December 2020

December, 2020

  • 16 December

    Б.Ууганбаяр: Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах 35 байранд 1169 иргэн байна

    Эрүүл мэндийн яамны хурлын үеэр ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр холбогдох мэдээллийг өглөө. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 35 тусгаарлан ажиглах байрыг ашиглаж байгаагаас нийслэлд 17 байр нь бий.  Эдгээр байруудад нийт 1,169 иргэн байна. Гэрийн ажиглалтад өнөөдрийн байдлаар 228 иргэн бий. Гэрийн ажиглалтын хугацаа нь дуусаад хэвийн байдалд шилжсэн 10,148 иргэн байгаа.  Мөн өнөөдрөөс иргэдийг татан авах ажил эхэллээ. …

  • 16 December

    Б.Пүрэвдорж: Тэтгэврийн хэмжээг цалингийн долоо биш таван жилийн дунджаар тогтоох ёстой

    УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилжээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй энэ хуулиар өндөр насны тэтгэврийн хэмжээг сүүлийн долоон жилийн дундаж цалингаар тогтоож байгаа.  Б.Пүрэвдорж энэ хугацааг таван жил  болгон бууруулахаар төсөл санаачилжээ. Ингэснээр шинээр тогтоолгох тэтгэврийн хэмжээ доод тал нь  100 мянган төгрөгөөр илүү байх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.   Тэрээр өмнө нь Малчид, хувиараа …

  • 16 December

    Өвөлжилт хүндэрсэн 5 аймгийн 40 мянган малчин өрхийг 300 мянган төгрөгийн тэжээлээр хангахаар боллоо

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудын малчдад чиглэсэн багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Тодруулбал, өвөлжилт хүндрэлтэй байгаа Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, болон Говь-Алтай аймгийн зарим сумдад отроор явж байгаа малчдад зориулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд хэрэгжиж байгаа Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлэхээр боллоо. …

  • 16 December

    Орон нутагт молекул биологийн түргэвчилсэн оношилгоо хийх чадавхыг бүрдүүллээ

    Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс орон нутаг дах оношилгооны чадавхийг сайжруулах, зоонозын гаралтай халдварт өвчнийг газар дээр нь хугацаа алдахгүйгээр найдвартай оношилдог болгох зорилгоор аймаг, нийслэлийн ЗӨСТ-үүдийг хагас цагийн хугацаанд 16 дээжийг ДНХ-туузан хромаграфын аргаар хээрийн болон суурин нөхцөлд шинжлэх боломжтой, хос ажиллагаатай Quick Mobile машинаар хангах үйл ажиллагааг 2017 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн яамнаас тендер …

  • 16 December

    50 сая төгрөгийн супер шагналтай НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2020 оны 12 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 12-р  сарын 20-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.  Иргэн та 2020 оны 11 дүгээр сарын 01-нээс 30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан …

  • 16 December

    Өвөрмонголын Зүүн үзэмчин малчин ард түмнээс гурван сая төгрөг хандивлажээ

    Коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагуудаас хандив ирүүлсээр байна. Тухайлбал, “Нэн цэвэр усны корпораци” ХХК-аас өөрсдийн үйлдвэрлэсэн спорт тагтай 0.75 гр савалгаатай 450 ширхэг аяны усыг хандивлалаа. Мөн Өвөрмонголын Зүүн үзэмчин малчин ард түмнээс гурван сая төгрөгийн хандивыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • 16 December

    Н.Алтанхундага: Сандалны гуравны нэг дээр цэх суух нь нурууны өвчнөөс сэргийлэх хамгийн зөв дадал

    ОХУ-ын Санкт-Петербург хотын “Мулахаста” дорно дахины бариа заслын төвийн мэргэжилтэн, уламжлалтын эмч Н.Алтанхундагатай ярилцлаа. Тэрбээр хүзүү, нурууны нугалмын заслаар мэргэшсэн цөөхөн эмч нарын нэг юм. -Монголчуудын дунд нурууны өвчлөл ихэссэн гэж ярьдаг. Энэ яриа үнэн үү, ямар тоо баримт байдаг вэ? -Монголчуудын бараг 80-аад хувь нь нуруу хүзүүний шохойжилттой, түүнээс улбаалсан өвчлөлтэй гэсэн дүгнэлтийг манай улсад ажиллаад явсан солонгос эмч …

  • 16 December

    Төв аймгийн багш нар хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг ,эх хариуцдаг байх хэрэгтэй гэв

    Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг Төв аймгийн 28 сум, аймгийн төвийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, Боловсрол, соёл, урлагийн газар зэрэг 31 цэгээс 300 гаруй багш, удирдах ажилтнуудын дунд үргэлжиллээ. Цэцэрлэг болон бага ангийн багшийг бэлтгэхдээ бага насны хүүхдийн асаргаа сувилгаа, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр сурган бэлтгэх, цэцэрлэгийг ээлжийн багштай, бага ангийг туслах багштай болгох, өвлийн ид хүйтэн үед цахим болон …

  • 16 December

    Аж ахуй нэгжүүд QR мэдээллийн системийг яаралтай нэвтрүүлэх шаардлагатай байна

    Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуй нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа билээ. Үйл ажиллагаа явуулах нийтлэг журамд “Байгууллагууд QR мэдээллийн системийг зайлшгүй ашиглана” хэмээн заасан. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 26685 аж ахуй нэгж байгууллагынхаа QR кодыг үүсгэж, иргэд 82 мянган удаа уншуулсан байна. Гэхдээ …

  • 16 December

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.2020 оны 12 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор …

  • 16 December

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны арванхоёрдугаар сарын 16. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн өвлийн дунд шар хулгана сарын Билгийн тооллын 2. Буд гараг.  Суулга одтой, таван шар мэнгэтэй, харагчин могой өдөр. Барилдлага: РашаанШүтэн барилдлага: МунхрахуйСуудал: Шороо Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг …

  • 15 December

    Х.Баттулга: Өчигдөр орой цахилгаан эрчим хүчний ачаалал 18 хувиар нэмэгдсэн байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газрын шийдвэрийг дэмжиж, дараах уриалгыг гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгад: “Дэлхий даяар шинэ төрлийн коронавируст халдвар /Ковид-19/ анх тархаж, улмаар цар тахлын хэмжээнд хүрсэн үеэс хойш арван нэгэн сарын хугацаанд монголчууд бид цар тахлаас урьдчилан сэргийлэх, хязгаарлах, тэмцэх, түүний нийгэм-эдийн засгийн олон талт үр дагаврыг шийдвэрлэх хүнд сорилтыг хамтын хүчээр даван туулахаар хичээн ажиллаж …

  • 15 December

    Монголын сайтын холбоо үзэл бодлоо илэрхийлэх эрхийг тууштай хамгаалахаа мэдэгдлээ

    Монголын сайтын холбооноос цаг үеийн асуудлаар мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь нийтлэв. Монголын сайтын холбоо нь цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган холбоо бөгөөд 11 дэх жилдээ тогтвортой үйл ажиллагаа   явуулж байна. Тус холбоо нь “Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриан дор сургалт, сурталчилгааны ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран мэргэжлийн ёс зүйтэй …

  • 15 December

    ЭМЯ:2021 оны төсөвт Резидент эмч нарын тогтмол цалинд 18 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг суулгасан

    Дэлхий нийтэд Ковид-19 халдвар гарсантай холбогдуулан эрүүл мэндийн салбарын ачаалал эрс нэмэгдсэн байдаг. Манай улсын хувьд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл Ковид-19 халдварын эсрэг хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэхэд резидент эмч нарыг дайчлан ажлуулж байна. Халдварын үед үндсэн мэргэшлийн сургалтад 1992 резидент эмч суралцаж байгаагаас дайчилгаанд 1251 эмч ажиллаж байна.Өнгөрсөн хугацаанд тусгаарлан ажиглалтын байранд дайчлагдан ажиллаж буй 741 резидент эмчид  380 сая …

  • 15 December

    Н.Наранбаатар: Үнэний талд илүү их зогсож чадаж байгаа хүнийг шударга гэж хэлж болох байх

    Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт  Н.Наранбаатартай ярилцлаа. -Зөв зөвд шударга зөв, зөөлөн зөөлөнд эе зөв гэдэг үгийг та өмнө нь сонсож байсан уу. Энэ үг танд юуг санагдуулж байна вэ? -Энэ үгийг өмнө нь сонсож байгаагүй юм байна. Гэхдээ ийм утгатай үгийг уран зохиол, эртний сургаалуудаас уншиж байсан. Данзанравжаа, Инжинаш, Күнзийн сургаалуудад ийм үг олон таардаг. Энэ …