Monthly Archives: December 2020

December, 2020

  • 23 December

    Гадаадын 30 орноос 2 мянга гаруй иргэн яаралтай нутаг буцах хүсэлт ирүүлжээ

    ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийн үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг  “Халдвар гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар хилээ хаах шийдвэр гаргаснаас хойш гадаадад гацсан иргэдээ зохион байгуулалттайгаар татаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл нийт 27729 иргэнийг эх оронд нь авч ирээд байна. Тодруулбал, гадаадын 93 орноос тусгай үүргийн 111 нислэгээр 21 мянга гаруй иргэн, авто-замаар нийт 6637 иргэн эх орондоо …

  • 23 December

    Иргэдийн анхааралд

    Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотыг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 06.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоох болсонтой холбоотойгоор Гадаад харилцааны яамны Консулын газар иргэдэд хүргэх үйлчилгээг дараах хэлбэрээр үзүүлнэ. Үүнд: 1. Хилийн чанадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт …

  • 23 December

    QR авах хүсэлтийг Замын хөдөлгөөн зохицуулалтын баг хүлээн авна

        Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжихтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/1320 тоот захирамж гарсан.  Уг захирамжид хавсралтаар баталсан 15 үйл ажиллагааны чиглэл бүхий байгууллагууд ажиллах  бөгөөд тэдгээр аж ахуйн нэгж өмнө нь  авсан QR код бүхий зөвшөөрлөөрөө нийслэлийн замын хөдөлгөөнд  оролцоно.  Харин өмнө нь  хязгаарлалтад  …

  • 23 December

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын суралцах эрхийг хангана

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр боллоо. “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг батлав. Компани нь 100 хувь төрийн өмчит бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй байхаар дүрэмд тусгажээ. Компани зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө төвлөрүүлэх, хөрөнгө оруулах, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, дэд бүтэц байгуулах, эзэмших, дэд бүтцийн эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран …

  • 23 December

    НЭМҮТ-д PCR шинжилгээний лаборатори шинээр байгууллаа

         Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар КОВИД-19 халдварын цаг үеийн байдал, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийх үеэрээ нөхцөл байдлыг үнэлэн, болзошгүй эрсдлийг тооцоолсны үндсэн дээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/ дээр PCR шинжилгээний лаборатори байгуулж, тус төвийг түшиглэн хүн амд суурилсан тандалтыг явуулахаар зохион байгуулж байгаа талаар мэдээлсэн. Энэ дагуу ЭМЯ-ны санхүүжилтээр богино …

  • 23 December

    Ж.Алдаржавхлан: Энэ цаг үед иргэн бүр дэглэмээ барих нь хамгийн чухал болоод байна

    Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хэрэгжилт дүүрэг, хороодын хэмжээнд хэрхэн явагдаж байгаа талаар Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлангаас тодрууллаа. -“COVID-19” цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээний хүрээнд Хан-Уул дүүрэг ямархуу зохион байгуулалттай ажиллаж байна. Өнөөдөр танай дүүрэгт нөхцөл байдал ямар байгаа талаар танилцуулна уу? – Арваннэгдүгээр сарын 11-нд Монгол Улсад дотоодын халдвар илэрч, улс даяараа бэлэн байдалд шилжсэн. …

  • 23 December

    ХӨСҮТ:Тусгаарлагдсан 55 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Өчигдөр улсын хэмжээнд 4134 хүн шинжилгээ хийхэд 57 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 55 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн байна. Тодруулбал 43 нь эмнэлэгт эмчлүүлж байсан өвчтөн, ес нь сахиур, хоёр нь өвчтөний гэр бүлийн хүн, нэг нь эмнэлгийн …

  • 23 December

    ХӨСҮТ-ийн тасгуудад голомтын эцсийн халдваргүйтгэл хийх, дотоод орчны зохион байгуулалтыг сайжруулах ажлууд хийгдэж эхэлжээ

    Манай улсад коронавируст халдварын (КОВИД-19) 1006 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн.  Дотоодын халдварын батлагдсан тохиолдол 614, тэднээс 173 хүн эдгэрч, 441 хүн эмчлэгдэж байна. Үүнээс ХӨСҮТ-д 44, Цэргийн төв эмнэлэгт 184, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 20, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-т 205 хүн тус тус хэвтэн эмчлүүлж байна. ЭМЯ-аас олон улсын чиг хандлага, хэвтэн эмчлүүлэгчдийн биеийн байдал, эмнэлзүйн явц зэргийг харгалзан эмчилгээний удирдамжид өөрчлөлт …

  • 23 December

    “Эко барьцалдуулагч” болон “Ворлд плас аппликэйшн”-д Үндэсний инновацийн шагнал олголоо

    Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Үндэсний инновацийн шагнал олгох асуудлыг хэлэлцэн, “Баргил тех” ХХК-ийн “Эко барьцалдуулагч” бүтээлийг “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”-ээр, “Ворлд плас дижитал” ХХК-ийн “Ворлд плас аппликэйшн” бүтээлийг “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци”-аар шагнахаар шийдвэрлэсэн. Шагналыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Ворлд плас дижитал” ХХК-ийн захирал Х.Эрдэнэбаяр, “Баргил тех” ХХК-ийн захирал Б.Очир нарт гардуулан өглөө. Засгийн газрын 2018 оны 49 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний инновацийн шагнал олгох журам”-ын дагуу Монгол Улсад …

  • 23 December

    Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд PCR шинжилгээний лаборатори шинээр байгууллаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар КОВИД-19 халдварын цаг үеийн байдал, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийх үеэрээ нөхцөл байдлыг үнэлэн, болзошгүй эрсдэлийг тооцоолсны үндсэн дээр НЭМҮТ дээр PCR шинжилгээний лаборатори байгуулж, тус төвийг түшиглэн хүн амд суурилсан тандалтыг явуулахаар зохион байгуулж байгаа талаар мэдээлсэн. Энэ дагуу ЭМЯ-ны санхүүжилтээр богино хугацаанд НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны Молекул биологийн …

  • 23 December

    Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

    Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тушаалаар коронавируст халдвартай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон төрийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 23-ны 06:00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны 06:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. …

  • 23 December

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2020 оны 12 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, …

  • 22 December

    ХЭҮК: МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлд шаардлага хүргүүллээ

    Хүний эрхийн Үндэсний Комисс 2020 оны 12 дугаар сарын 21-нд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд Шаардлага, Зөвлөмж явууллаа. Уг шаардлагыг уншигч танаа бүрэн эхээр нь толилуулж байна. Шаардлага Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд Комисст Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз (МҮОНРТ)-ийн ажилтнууд болон Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ирүүлсэн “…Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Монгол Улсын Үндсэн хууль, хууль …

  • 22 December

    Нийтийн тээврийн үйлчилгээнд автотээврийн хяналтын улсын байцаагчид хяналт тавина

    Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж буй хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээ тусгай горимоор, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж бүрэн хүчин чадлаараа ажиллана.  Улмаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн хэрэгсэлд иргэд хоорондын зай барилтад хяналт тавих, зорчигчид бэлэн мөнгөөр үйлчлүүлэхгүй байх нөхцөл бүрдүүлэхтэй холбоотой мөрдөж ажиллах журам гаргалаа.  Уг журмын дагуу хотын баруун, зүүн, хойд, урд, …

  • 22 December

    Г.Занданшатар: Их, дээд сургуульд тавигдах шаардлагыг өндөрсгөж, их сургуулийн засаглалыг хуулиар зохицуулах шаардлагатай

    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран Боловсролын багц хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгүүдийг улс орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр (2020.12.22) Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдэд санал авах хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, …