Monthly Archives: December 2020

December, 2020

  • 24 December

    БЗД: Амгалан хотхоны орцны хаалга эвдэрсэн тул, гагнаж хаалгыг зассан

    Өнөөдөр цахим орчинд цацагдсан БЗД-ийн Амгалан хотхоны орцны хаалгыг гаднаас нь гагнажээ” гэх мэдээлэл худал болохыг мэдэгдэж  байна. Цагдаагийн байгууллагаас уг мэдээллийг тодруулахад “орон сууцны хаалга эвдэрсэн тул, гагнаж хаалгыг зассан. Ямар нэгэн байдлаар айлын хаалгыг хааж, түгжсэн зүйл байхгүй” гэдэг мэдээллийг өглөө. Коронавирусийн цар тахлын онцгой нөхцөлд худал мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгээж, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхгүй байхыг …

  • 24 December

    Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Хуулийн эцсийн найруулгыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулжээ. Ингэхдээ, УИХ-ын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын багаас боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын 5 томьёоллоор нэг бүрчлэн санал хураан шийдвэрлэсэн байна. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцэслэн …

  • 24 December

    Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн анхааралд

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж байна. Иймд тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, бичиг баримтын хамт авчирч, зөрүү мөнгөө авахыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

  • 24 December

    Я.Содбаатар: Цагаан сар гэхэд 2800 хүн коронавирусээр өвчилнө гэж тооцсон

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газар өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар  танилцуулж байна. 12-р сарын 23-наас эхлэн хөл …

  • 24 December

    Монгол, Хятадын ГХЯ-д хоорондын улстөрийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулав

        Монгол, Хятадын ГХЯ-дын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу улс төрийн газрууд хоорондын зөвлөлдөх уулзалтыг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулж, монголын талаас ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг, хятадын талаас ГХЯ-ны Азийн газрын дэд захирал Шюэ Жянь нар тус тус ахлан оролцов. Талууд зөвлөлдөх уулзалтаар Монгол, Хятадын харилцааны 2020 оны хөгжлийн явцыг дүгнэж, ирэх онд зохион …

  • 24 December

    Монголчуудын эрхэмлэн дээдлэх “ЭРДЭНИЙН СУДАР”

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай 149 дүгээр зарлигийг 2020 оны арванхоёрдугаар сарын 22-нд гаргасан. Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг судлан тодорхойлж, “Эрдэнийн судар”-т тэмдэглэн үлдээсэн Соёл урлагийн их сургууль, Монголын Шинжлэх ухааны академи, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас гаргаж буй санаачилгыг Ерөнхийлөгч дэмжиж, монгол хүн, гэр бүл, төрт ёс, эх нутаг, монгол хэл, эрдэм боловсрол, ёс …

  • 24 December

    Хөл хорионы үед Автобусны “U money” картыг цэнэглэх гэрээт цэгүүдийг ажиллуулах шаардлагатай байна

    Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос нийслэлд хөл хорио тогтоож, 2021 оны 01-р сарын 06-ны өдрийг хүртэл хөл хөдөлгөөнийг хорихоор шийдвэрлэсэн. Зөвхөн QR зөвшөөрөлтэй хувийн автомашин болон нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлнэ гэдгийг нийслэлээс мэдээлсэн. Монгол улс даяар үүсээд буй цар тахалтай тэмцэх хүнд нөхцөл байдалд ажиллаж буй нийтийн тээврийн үйлчилгээний салбарт ажиллаж буй жолооч нарыг халвдарт өртөх эрсдэлээс сэргийлэхэд …

  • 24 December

    Улаанбаатар хотод голомтлон гарсан “Ковид-19”халдварын тохиолдол 605 боллоо

    2020 оны 12-р сарын 24-ний байдлаар нийт 11800 хүний сорьцод шинжилгээ хийхэд 6 хүнд коронавируст “Ковид-19” халдвар илэрлээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой ойрын болон дам хавьтал 5 хүн /давтан шинжилгээ/, 12-р сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 1 хүнд халдвар илэрсэн байна. Монгол Улсын хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 1069 боллоо. Нийслэл хот болон зургаан …

  • 24 December

    “Хотынхондоо хониор тусалъя” аяны явцын талаар хэлэлцэж эхэллээ

    Ардчилсан намын Хэрэг эрхлэх газраас 21 аймаг, есөн дүүргийн намын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар цахим хурал хийж байна. Хурлаар цаг үеийн асуудлууд болон “Хотынхондоо хониор тусалъя” аяны явцын талаар хэлэлцэж эхэллээ. “Хотынхондоо хониор тусалъя” аян хоёр үе шаттай зохиогдох бөгөөд эхний үе шат 12 дугаар сарын 25-31-ны хооронд хэрэгжих юм. Тус аяны нэгдүгээр шатанд Улаанбаатар хотын 12,000 айл өрхөд үндэсний үйлдвэрийн …

  • 24 December

    Т.Мөнхсайхан: Үндэсний хэмжээнд хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна

    Эрүүл мэндийн яам “Хүүхдийн хорт хавдрын эсрэг Глобаль санаачлага”-д нэгдэж байгаагаа илэрхийлэн бодлогын түвшинд хүүхдийн хорт хавдрын асуудлыг тусгах, эмчилгээ оношилгооны шинэ аргуудыг өргөн нэвтрүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор  ЭХЭМҮТ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран “ХАВДАРГҮЙ ҮРС” үндэсний ахдугаар зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж байна. Тус зөвлөгөөн нь Эрүүл мэндийн сайдын ивээл дор анх удаа зохион байгуулагдаж байгаагаар онцлогтой …

  • 24 December

    Я.Содбаатар:Дотоодын халдвараа хумьж байж гадаадад байгаа иргэдээ татахгүй бол болохгүй байна

    Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Гадаадад байгаа монголчуудын эрхийг хамгаалах талаар Засгийн газраас өргөн барьсан хуульд ямар асуудал оруулсан бэ. Тусгай үүргийн нислэгийг гэнэт цуцалсан. Солонгосоос 4000 гаруй …

  • 24 December

    Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нарын баг Баянзүрх дүүргийн 79, 136-р сургуулиуд дээр PCR шинжилгээ авч байна

    Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт 12 сарын 21-28-ны өдрүүдэд 70000 – 80000 иргэнийг /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор УГТЭ-ийн 21 эмч, эмнэлгийн мэргэжилтнээс бүрдсэн  хоёр баг Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 79, 136-р сургуулийн байранд иргэдээс PCR шинжилгээ авч ажиллаж байна.

  • 24 December

    Дуучин Ноён Бондгорын дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарлагдлаа

    Монгол улс дотооддоо халдварыг алдаж нийгэм, эдийн засаг хямраад байгаа энэ хүндхэн цаг үед их хэмжээний шагналын сантай дууны уралдааныг МУ-ын эх үрсийн элч дуучин Ноён Бондгор санаачлан эхлүүлж байна. Тэмцээнд оролцож өөрийгөө сорьж чадсан оролцогчид байртай болохын сацуу олон, олон шагналуудаас атгах боломжтой аж. Тус тэмцээн улс орон даяар зарлагдсан бөгөөд Халимаг, Тува, Өвөр Монгол гэхчлэн Хамаг Монгол туургатнаа …

  • 24 December

    ШӨХТГ: Эрээн хотоос хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэх боломжоор хангаж өгөх хүсэлтийг УОК-ын даргад хүргүүллээ

    Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд иргэд, хэрэглэгчдээс нарийн ногоо, жимс жимсгэнэ эрс багассан, хомсдсон тухай гомдол сүүлийн өдрүүдэд нэмэгдсэн. Хөл хорионы  үед нарийн ногоо, жимс жимсгэнэ импортлогчдын хувьд тээврийн хэрэгслийн квот тогтоож буй үйл ажиллагаа ил тод, нээлттэй биш, өдөрт 2-3, зарим өдөр нэг ч тээврийн хэрэгсэл БНХАУ-аас хүнсний ногоо тээвэрлэж чадахгүй байгаа талаар тайлбарлаж, гомдол саналууд ихээр ирүүлж байна. Үүнтэй холбогдуулан тус газраас Хүнс хөдөө аж …

  • 24 December

    Олон улсын эмнэлзүйн UPTODATE платформыг эмч нар эмчилгээндээ үнэ төлбөргүй ашиглах боломжтой боллоо

    Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болон олон улсын мэргэжлийн нийгэмлэг, холбоод, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагын боловсруулсан бүхий л эмнэл зүйн удирдамжуудыг нэгтгэсэн “UpToDate” нэртэй цахим платформыг манай улсын бүх шатны эмч мэргэжилтнүүд үнэгүй ашиглах боломжийг Засгийн Газраас бүрдүүллээ. Энэ нь шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, чанартай тусламж, үйлчилгээг ард иргэддээ хүргэх, оношилгоо, эмчилгээний аргыг олон улсын жишигт нийцүүлэхэд маш …