Monthly Archives: December 2020

December, 2020

  • 28 December

    Сэрэмжлүүлэг:Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, цасан шуурга шуурна

      Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 28-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна.   Салхины хурд 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.Нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 45-50 …

  • 28 December

    А.Амбасэлмаа: 8894 хүнд шинжилгээ хийхэд 16 хүний сорьцод коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд 8894 хүнд шинжилгээ хийхэд 16 хүний сорьцод коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн 16 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн. 10 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос эхтэй бөгөөд хоёр нь өвчтөн, найм нь гэр бүлийн хүн байна. Зургаан тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ, …

  • 28 December

    АНУ-ын чөлөөт бөхийн домог Дэн Гейбл “Эрх чөлөөний медаль”хүртэв

    Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны “Алдрын танхим”-ын гишүүн, олимп, дэлхийн аварга Дэн Гейбл АНУ-ын хоёр дээд шагналын нэг “Эрх чөлөөний медаль”-аар шагнуулав. Өдгөө 72 настай тэрбээр эхнэр, үр хүүхэд, ач зээ нарын хамт “Цагаан ордон”-д зочилж ерөнхийлөгч Дональд Трампаас гардан авчээ. Спортын алдартнуудаас Жесси Оуэнс, Бейб Рут, Пол Брайант, Пэт Саммит, Жон Вуден нар тус шагналыг хүртжээ. Дэн Гейбл XX зууны …

  • 28 December

    Энэтхэгийн чөлөөт бөхийн тамирчин Бажранг Пуния хуримаа хийжээ

    Энэтхэгийн чөлөөт бөхийн өнөө цагийн шилдэг тамирчин, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга Бажранг Пуния хуримаа хийжээ. Өдгөө 26 настай тэрбээр энэ жил Токиогийн олимп дараа хуримаа хийхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас олимп ирэх зун хүртэл хойшлогдсоноор хувийн амьдралаа цэгцэлж, гал голомтоо бадраасан байна. Түүний сүйт бүсгүй Энэтхэгийн шигшээ багт данстай, эгч …

  • 28 December

    Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн анхааралд

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж байна. Иймд тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, бичиг баримтын хамт авчирч, зөрүү мөнгөө авна уу. Бичиг баримтыг obeg.sankhuu@gmail.com хаягаар явуулах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • 28 December

    Д.Алтангэрэл: Гамшгийн үед иргэдийн сэтгэл зүй хамгийн чухал

    ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, доктор, хурандаа  Д.Алтангэрэлтэй ярилцлаа. -Гамшиг судлалын хүрээлэн бол Онцгой байдлын байгууллагын бодлогын түвшний суурь судалгааг хийдэг газар. Өнгөрсөн хугацаанд хэрхэн ажиллаж ирэв?   -Гамшиг судлалын хүрээлэн байгуулагдсаны түүхэн 15 жилийн ой энэ жил тохиолоо. Цар тахлын халдвар, хорио цээрийн дэглэм тогтоож бүх нийтийн арга хэмжээг цуцалсан ч тавьсан зорилт төлөвлөсөн ажлаа бүрэн дүүрэн хийж гүйцэтгэлээ. Хүрээлэнгийн …

  • 28 December

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 12 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн …

  • 27 December

    Өчигдөр 173 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн 113 дуудлага бүртгэгджээ

    2020 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 1122 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн 113, гэмт хэргийн шинжтэй 43 дуудлага бүртгэгдсэн байна. Хоногийн хугацаанд 173 хүн эрүүлжүүлэгдэж, 22 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүний биед халдах дуудлага 38 бүртгэгдсэн гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

  • 26 December

    ОБЕГ: Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

        Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 27-нд ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.   Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр …

  • 26 December

    Шинэ төрлийн коронавирус 56 хувиар илүү хурдан халдварлах эрсдэлтэй

    Лондонгийн эрүүл ахуй, халуун орны анагаах ухааны сургуулийн Халдварт өвчний математик загварчлалын төвөөс коронавирусийн шинэ хувилбар илүү халдвартай байж болзошгүй гэсэн судалгааны үр дүнг нийтэлжээ. Эрдэмтэд вирусийн шинэ хувилбарын тархалтын шинж чанарыг судлах зорилгоор вирус тархах математик загварчлалыг бүтээхэд уг вирус 56 хувиар илүү хурдан халдварлах боломжтой гэж үзжээ.  “VOC 202012/01 вирус нь өмнөх хувилбаруудтай харьцуулахад хүндрэл үүсгэдэг эсэхийг бид …

  • 25 December

    Хоолондоо адуу, хонь, сонгино, сармис, хөмүүл түлхүү хэрэглэх

    Эрүүл мэндийн яамнаас Ccovid-19 цар тахлын үед дархлаа дэмжих, дархлаагаа дэмжихийн тулд ямар хоол хүнс хэрэглэх талаарх зөвлөмжийг хүргэж байна. Иргэн та доорх хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж, халдварлах эрсдэлийг бууруулах аж.  Шингэний хэрэглээ: Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, цай уухЧихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах Өөх, тосны хэрэглээ: Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос …

  • 25 December

    ТАНИЛЦ: “Next stop” хүмүүнлэгийн үйлстнүүд

    Шилдэг улс төрч, бизнесмен оны залууг тодруулдаг “Next stop” шалгаруулалт үе, үеийн шилдгүүдийг тодруулж, ирээдүйн лидерүүдийг төрүүлдэг уламжлалтай. 28 жилийн түүхтэй энэхүү ёслолын анхны шалгаруулалтаар 1992 оны Нийгэм, улс төрийн салбарын “Оны залуу”-аар Ц.Элбэгдорж шалгарч хожим Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болж байсан бол мөн оны эдийн засаг бизнесийн салбарын “Оны залуу”-аар шалгарч байсан Н.Золжаргал Монгол банкны ерөнхийлөгч болж байсан. …

  • 25 December

    Ж.Мөнхбат:Ерөнхий сайд ажлынхаа арын өрөөний нэмэлт халаагуураа салгачхаад даараад сууж байна

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.12.25) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос “Монгол Улсын Засгийн газраас цахилгаан, дулаан, ус, хогны төлбөртэй холбогдуулан гаргасан шийдвэрийн талаар” Эрчим хүчний сайдад тавьсан асуулгын хариуг сонсов. Гишүүний асуулгын хариуд Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулт өгсөн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Засгийн газраас авч …

  • 25 December

    Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 27-нд ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.   Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. …

  • 25 December

    Б.Мөнхжин: Монгол Улс 2025 он гэхэд ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлж дуусна

    Гадаад харилцааны дэд сайд Б. Мөнхжинтэй ярилцлаа. Дэлхийн Худалдааны Байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэдэг бол бүх гишүүн орны харилцан хүлээн зөвшөөрсөнөөр, бараа бүтээгдэхүүн улсын хил гаалиар орж гарах гадаад худалдааны урсгалыг техникийн болон горим журмын хувьд илүү хөнгөн хялбар болгох, ижил хэмнэлд жигдрүүлэх онцгой цогц арга хэмжээ юм. Монгол Улсын Их Хурал одоогоос дөрвөн жилийн өмнө Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг соёрхон …