Цар тахлын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, ачааллыг хуваарилах болон улирлын томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан улсын болон дүүргийн эмнэлгүүдийн удирдлагуудтай өнөөдөр хуралдлаа. Ирэх аравдугаар сараас улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт эхлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд хоёрдугаар шатлалын буюу дүүргийн эмнэлгүүдийн орны хүрэлцээг нэмэгдүүлж, шаардлагатай тохиолдолд нэмэлт …
Yearly Archives: 2020
August, 2020
-
28 August
Элчин сайд Р.Болд Түрэг зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав
Монгол Улсаас Туркэд суугаа Элчин сайд Р.Болд Түрэг хэлтэй улсуудын хамтын ажиллагааны Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Элчин сайд Багдад Амреевтэй Истанбул хотноо уулзлаа. Элчин сайд тус Зөвлөлийн бүс нутагт гүйцэтгэж байгаа үүргийг өндрөөр үнэлэхийн сацуу Монгол Улс нь тус Зөвлөлийн үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байдгийг дурдав. Элчин сайд Амреев Монгол Улс Түрэг Зөвлөлийн үйл ажиллагаанд анхаарал хандуулж байгаад талархан, …
-
28 August
“Шилүүс” богино хэмжээний кино “Торонто Олон Улсын кино наадам”-д шалгарчээ
Залуу найруулагч, продюсер П.Лхагвадуламын эдгэрэл хайсан залуу бүсгүй болон өвөг дээдсийн сонголтоор идэр насаа зольсон залуу хоёрын нэгэн өдрийн түүхийг харуулсан “Шилүүс” богино хэмжээний кино Канад улсын Торонто Олон Улсын кино наадамд шалгарчээ. ЗОчир Филмз, Гуру Медиа студи болон Их Британийн Poisson Rouge Pictures-ийн дэмжлэгтэйгээр бүтээсэн уг бүтээлийн гол дүрд “Fill” студийн найруулагч М.Аззаяа, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Г.Дөлгөөн нар тоглосон бол туслах дүрд МУГЖ Ш.Дэлгэржаргал, Сити их сургуулийн багш СТА С. Сарангэрэл болон СУИС-ийн …
-
28 August
Хороондоо хуримлах боломжтой боллоо
Гэр бүл болно гэдэг маш том хариуцлагатай зүйл гэдэгт хүн бүр санал нийлдэг. Тэр тусмаа гэрлэлт нь хүний амьдралын хамгийн нандин мөч, насан туршийн дурсамж болон үлддэг. Залуу хосуудын нандин мөч нь хуулийн өмнө албан ёсны гэр бүл болж батламжаа авах үе байдаг. Тэгвэл өнөөдөр залуу хосууд хороондоо гэр бүл болон батлуулж батламжаа авахдаа хуримлах боломжтой болж байна. Нийслэлийн иргэдийн …
-
28 August
Увс аймгийн Цагаанхайрхан сум шинэ соёлын төвтэй боллоо
Увс аймгийн Цагаанхайрхан суманд 250 хүний суудалтай Соёлын төвийн шинэ барилга ашиглалтад орлоо. Сумын соёлын төв 1987 онд одоогийн үйл ажиллагаа явуулж буй барилга нь “Ардын театр” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1990 оноос эхлэн соёлын арга хэмжээ зохион байгуулсаар иржээ. Түүнээс хойш урсгал засвар хийхээс бус томоохон их засварт ороогүй байна. Тэгвэл энэ жил соёлын төв байраа шинэчилж орчин үеийн дэвшилтэд …
-
28 August
МҮОХ-ны удирдлагууд БТСУХ-нд зочиллоо
МҮОХ-ны удирдлагууд Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хороонд зочилж санал бодлоо солилцлоо. Уулзалтанд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, дэд дарга Ц.Одонбаяр болон бусад албаны төлөөллүүд оролцлоо. Уулзалтаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр БТСУХ-той спорт олимпизмийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд нягт хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлээд Монголын спортын салбарт тулгамдаад буй гол асуудлын нэг болох спорт холбоодын талцал хуваагдал, хоорондын зөрчил …
-
28 August
МҮОХ, Монголын телевизүүдийн холбоотой хамтран ажиллана
Энэ сарын 26-ны өдөр Монголын үндэсний олимпийн хорооны/МҮОХ/-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны Гишүүн Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Монголын телевизүүдийн холбоо/МТХ/-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад МТХ-ны гүйцэтгэх захирал Т.Ганзул тэргүүтэй NTV, SBN, Mongol HD, UBS телевизүүдийн захирлууд хүрэлцэн ирж, цар тахлын улмаас нэг жилээр хойшлоод буй “Токио-2020” олимпийн наадмыг шууд дамжуулах тухай санал бодлоо солилцов. Мөн уулзалтаар МҮОХ болон МТХ-ноос хамтран ажиллах ажлын хэсэг байгуулж, “Токио-2020” Олимпийн наадмыг угтан спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх, олимпийн боловсрол, соёл, …
-
28 August
ЦЕГ: “Хариуцлагатай алба хаагч ” аяны хүрээнд “Юнител” ХХК-тай хамтран ажиллана
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хандлага, сэтгэлгээнд эерэг байдлыг төлөвшүүлж, нөлөөлөх замаар гэмт хэрэг, зөрчил, сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Өнгө нэмцгээе-2020” нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд “Хариуцлагатай алба хаагч” аяныг хамтран хэрэгжүүлэх, дэмжих чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, “Юнител” ХХК “Санамж бичиг”-г байгуулах үйл ажиллагааг /2020-08-25/ -ны өдөр Цагдаагийн …
-
28 August
Мах, хуурай сүүний квот хуваарилах эрхийг МҮХАҮТ-д шилжүүлнэ
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалт, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд боллоо. Бизнес эрхлэгчдийн зүгээс төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод шилэн болгоход цаашид анхаарч ажиллахыг хүсч байлаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйлчилгээг цахимжуулах, шат дамжлагыг багасгах чиглэлд олон заалт тусгагдсан. Манай салбарт гэхэд махны квотын асуудал багагүй шүүмжлэл дагуулдаг. Тиймээс …
-
28 August
Үндсэн хуулийн цэц ирэх долоо хоногт хуралдана
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр болно. Хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим бүлэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ. Маргааныг нэр бүхий иргэний Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээллийн дагуу үүсгэв гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв
-
28 August
Л.Цэдэвсүрэн: Хүүхэд харах төвийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Баянзүрх дүүргийн 82 дугаар цэцэрлэг болон “Саруулхан”, “Нар” хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд ажиллаж, Улсын онцгой комиссын даргын албан даалгавар, Хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зарим арга хэмжээний тухай таван сайдын хамтарсан тушаалын хэрэгжилт орон нутаг, сургалтын байгууллага дээр ямар байгаатай танилцлаа. 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч 2020-2021 оны хичээлийн жилд 16 дугаар хорооны …
-
28 August
Оюутнууд номын сан, цайны газар, ариун цэврийн өрөөнд амны хаалтыг тогтмол зүүнэ
БШУЯ-ны Дээд боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батнэмэх яамдын хамтарсан мэдээллийн цагт оролцлоо. Тэрбээр “Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар “Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг баталж, Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын нөхцөлд танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр хичээл, сургалтын үйл …
-
28 August
Хүүхэд харах үйлчилгээний зардалд 2.0 тэрбум төгрөг нэмж тусгахыг дэмжив
Улсын Их Хурлын 2020 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2020.08.27) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төсвийн байнгын хороо дэмжээгүй саналуудаар санал хураалт явуулав. Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгийн гаргасан “ Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцад туссан хөрөнгө оруулалтын санхүүжих төсвөөс 8.8 тэрбум төгрөгийг бууруулж Боловсролын зээлийн сангийн урсгал зардалд нэмж тусгах” саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо дэмжсэн …
-
28 August
Есдүгээр сарын цаг агаарын төлөв
Цаг уурын байгууллагаас есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Баруун аймгуудын нутгаар. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим үед 14 – 16 м/с хүртэл ширүүснэ. Төвийн аймгуудын нутгаар Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр …
-
28 August
Гадаад иргэдийг хоногийн 265000-280000 төгрөгөөр 21 хоног тусгаарлана
Улсын онцгой комисст манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөр, их дээд, дунд сургууль, аж ахуйн нэгж, байгууллагуудад ажилладаг гадаад иргэд болон Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн болон Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын ажилтнууд, тэдгээрийн гэр бүлийг Монгол Улсад ирүүлэх хүсэлтийг тогтмол ирүүлсээр байгаа юм. Тиймээс эдгээр иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийг харгалзан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл