Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/17 дугаар тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ын дагуу танхимын болон танхимын бус сургалтыг төлөвлөх, зохион байгуулах талаар Боловсролын Хүрээлэнгээс аймаг орон нутагт зөвлөмж хүргүүллээ. Аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд хичээл, сургалтын үйл ажиллагааг “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмж”-ийн дагуу зохион байгуулна. Тухайлбал, хичээлийн …
Yearly Archives: 2020
August, 2020
-
27 August
Я.Содбаатар: Нийслэлд 28 зочид буудал, 1 дотуур байрыг тусгаарлах зориулалтаар ашиглаж байна
Улсын Их Хурлын даргын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр өгсөн “Ковид-19 цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийг татан авах асуудлаар Шадар сайдын мэдээллийг сонсох үүрэг өгсний дагуу өчигдөр (2020.08.26) Нийгмийн бодлогын байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдааныг зохион байгууллаа. Хуралдаан 13 цаг …
-
27 August
Франкфуртаас 261 иргэн эх орондоо ирлээ
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:05 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-41, , өндөр настан-28, эрүүл мэндийн шалтгаантай-28, хөгжлийн бэрхшээлтэй 1, бусад-163 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Тайж, Намуун, Монголика зочид буудлуудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай …
-
27 August
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 27. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 9. Бархасвадь гараг. Гар одтой, найман цагаан мэнгэтэй хар бар өдөр. Барилдлага: Үл зохилдохШүтэн барилдлага: Тийн мэдэхүйСуудал: Төмөр Өдрийн наран 6 цаг 04 минутад мандан, 19 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа …
-
27 August
Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан байна
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөөдөр Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр усархаг бороо үргэлжлэн орж, ихэнх нутгаар сэрүүсч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 08 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, …
-
26 August
Испани Улс вирусын тархалтыг хянах 2000 цэрэг бүртгэхээр болжээ
Испани улс коронавирусын халдвар авсан хүмүүсийг бусдад тархаахгүй, тогтоохын тулд армийн тусламжыг ашиглана гэж Ерөнхий сайд Педро Санчес мэдэгдлээ. Энэ талаар сургалтад хамрагдаж мэргэшсэн 2000 орчим цэргүүдийг бүс нутгуудад илгээхээр болжээ. Испани Улс вирусын батлагдсан тохиолдлын тоогоороо баруун Европд хамгийн өндөрт жагсаж байгаа. Нийт 400,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, хамгийн хурдан тархацтай орны тоонд ороод байгаа юм. Одоогийн байдлаар нийт 29,000 …
-
26 August
“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг үргэлжлүүлнэ
Монгол Улсын гадаад сурталчилгааны үйл ажиллагааг нэгдмэл удирдлага, зохицуулалтаар хангах зорилго бүхий “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий Зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр болж, Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин нээж үг хэлэв. Хурлаар тус хөтөлбөрийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлт, оны сүүлийн хагаст анхаарах асуудлуудыг хэлэлцэв. Хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 2016-2019 …
-
26 August
Ким Чен Ун Хойд Солонгосын “дутагдал”-ыг хүлээн зөвшөөрсөн ч дэлгэрэнгүй мэдээлсэнгүй
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун коронавирусын халдвар болон удахгүй болох Бави далайн хар салхинд бэлтгэхийг анхааруулав. Мягмар гарагт улс төрийн товчооны хуралдаан дээр тэрбээр хэлсэн үгэндээ коронавирусын эсрэг арга хэмжээнд “зарим дутагдалтай талууд” байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч тэр талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ажээ. Хойд Солонгос одоо болтол Ковид-19-ийн тохиолдлыг батлаагүй байгаа нь ажиглагчдын эргэлзээг төрүүлж байна. Албаны хүмүүс тус …
-
26 August
“Хүнсний аюулгүй байдал – шимт чанар” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг 1981 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэж ирсэн. “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар болон Монголын хүнсчдийн холбоотой хамтран “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ. Энэ …
-
26 August
Д.Батзориг:Самрыг буруу техникээр түүснээс үүдэж хуш мод эргэн сэргэх боломжгүйгээр гэмтэж байна
Өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас самрын ургацын байдал, самар түүхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мөн самар түүхтэй холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэргэжлийн байгууллагууд мэдээлэл өгсөн юм. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Байгаль орчин, аялал жуулчлалын яам ХАН буюу хамгаална, ашиглана, нөхөн сэргээнэ гэсэн бодлогыг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгон ажиллаж байгаа. Энэ утгаараа бид байгалийн баялаг болсон …
-
26 August
Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Сайтын холбоотой хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7.1.7 дахь хэсэгт “хүний эрхийн асуудлаар төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, хуулийн этгээд болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах” гэж заасныг үндэслэн Монголын Сайтын Холбоотой хамтран ажиллахаар харилцан тохиролцож, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Санамж бичиг байгууллаа. Санамж бичиг нь Монгол Улсын …
-
26 August
Дүүрэг бүрт “Соёлын цаг” аян хэрэгжинэ
Иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Соёлын яам, НЗДТГ-тай хамтран “Соёлын цаг” аяныг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нар оролцлоо. “Соёлын …
-
26 August
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” –ийг хэрэгжүүлнэ
Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллагаас (ЖАЙКА) ХНХЯ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэх Хэлэлцүүлгийн тэмдэглэлд хоёр тал өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил олгогчдын ойлголт, хандлагыг өөрчлөх замаар нийгмийн оролцоог хангаж, бие даан амьдрах, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой …
-
26 August
Ж.Мягмар:3-5 настай нийт хүүхдийн 85.7 хувийг цэцэрлэгт хамруулна
Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамтай хамтарсан Мэдээллийн цагт өнөөдөр Боловсрол шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар оролцож, хичээлийн жилийн бэлтгэл хангах ажлын явцын талаар мэдээлэл өглөө. ️ ”Хүүхдийн цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг хэрэгжүүлэх арга зам, чиглэл, зөвлөмж өгөх сургалтыг нийт аймаг, дүүрэгт хийж, 10 800 багш, ажилтан оролцуулан зохион байгуулж …
-
26 August
Парист болсон эмх замбараагүй байдлын үеэр 150 орчим хүнийг баривчилжээ
Португалийн нийслэл Лиссабон хотод Аваргуудын лигийн финалын тоглолт болж, Францын “Пари Сен-Жермен баг Мюнхений “Бавария” багт хожигдсон юм. Тоглолтыг Францын нийслэл дэх цэнгэлдэх хүрээлэнд шууд дамжуулалтаар үзэж байх үед эмх замбараагүй байдал үүсч, цагдаа нар 150 орчим хүнийг саатуулжээ. “Аваргуудын лигийн финалын тоглолтын орой хууль сахиулах байгууллагын ажилтнууд эвдэн сүйтгэсэн, хүчирхийлэл үйлдсэн, цагдаа нар руу янз бүрийн эд зүйлс шидсэн зэрэг хэргээр 148 хүнийг баривчилсан. Түүнчлэн амны хаалт заавал зүүх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл